Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
НИЙСЛЭЛИЙН 380 ЖИЛ,

Нийслэлийн 380 жилийн ойн Хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо

нийтлэсэн Site Default10 сар 28, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
380 oi1

Түүхэн замналт 380 жилийнхээ шаштир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байгаа билээ.

Өнөөдөр Соёлын төв өргөөнд болсон Хүндэтгэлийн концертод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн эрхэм түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Нийслэлийн 380 жилийн ойн хүндэтгэлийн концертод Үндэсний урлагийн их театр, УДБЭТ, ЦДБЭЧ, нийслэлийн Улаанбаатар чуулга тэргүүтэй мэргэжлийн урлагийн байгууллагууд, найман оркестр, Монголын хүүхдийн ордон, Монгол Улсын консерваторийн найрал дуу, бүжигчид, ОХУ-ын Буриадын Ардын жүжигчид зэрэг нийт 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.

Хүндэтгэлийн концертыг хотын Захирагч С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Бид энэхүү тэгш ойгоо нийслэлчүүдтэйгээ хамт олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудаар өрнүүн угтаж байгаагийн дотор олон жилийн турш яригдаж байсан Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг энэ өдрүүдэд нээхээр шамдаж  байна. Мөн Богд хааны ордон музейн дэргэд түүхэн ховор үзмэр, нэрт хүмүүсийн хөшөө дурсгал бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үргэлжилж байна. Мөн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Түрээсний орон сууц, Орлогод нийцсэн орон сууц, Морингийн даваан дахь шинэ суурьшлын бүсийн 10 мянган айлын орон сууц гээд олон талт хэлбэрийг нэвтрүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэл хот болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд 55000 айлын орон сууцыг барих ажлын эхлэл болгож УИХ-аар 2020 онд хэрэгжүүлэх 10000 айлын “Орлогод нийцсэн сууц” төслийн санхүүжилтийг батлуулсан гэх зэргээр 380 жилийн ойгоо бид олон  бэлэгтэй угтаж байгаадаа баяртай байна” хэмээгээд нийслэлчүүддээ ойн баярын мэнд дэвшүүллээ.

Нийслэлчүүддээ ойн баярын мэнд хүргэхээр хүрэлцсэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ өдрүүд бол Нийслэлчүүдийн хувьд төдийгүй, нийт Монголчуудын хувьд их баярын өдөр юм. Нийслэл хот маань хөгжлийн шинэ  үеэ эхлүүлж, хотын түүхэн шинэчлэлийг мөн түүчээлэн явна. Олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан өрнүүлж буй хотын удирдлага, нийслэлчүүд та бүхэндээ талархаж байна. Сүүлийн 20-иод жил Улаанбаатарчууд бид утааны асуудлыг ярьсан. Харин энэ жил та бид утаа хэмээх дайсантайгаа хамтдаа эрслэн тэмцэж байгаагийн үр дүнд хорт утаа харьцангуй багассан байна. Ирэх жил бид мөн олон ажлыг эхлүүлж хийх болно. Нэн тэргүүнд нийгэм, олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарч, залуу хойч үеийнхэн, үр хүүхдүүддээ өв соёл, үүх түүх, уламжлалаа таниулж, өвлүүлэх чиглэлээр олон зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байна” хэмээн онцоллоо.Хүндэтгэлийн концертод УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг ахлах зөвлөх Ж.Сүхбаатар уншиж, хүндэт зочид төлөөлөгчид болон нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.  

Баярын хүндэтгэлийн концертын эхэнд нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдэд “Хангарди” одон, Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, нийслэлийн Засаг даргын Жуух бичиг гардуулсан юм.

Шагнал хүртсэн хүмүүсийн нэг нь нийслэлийнхээ ард иргэдийг цэвэр цэмцгэр, тохь тухтай орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө 40 гаруй жил хөдөлмөрлөж яваа Нийслэлийн тохижилт, нийтийн аж ахуй хэлтэст талбайн үйлчлэгч Б.Сэр-Од гуай байлаа. Тэрбээр “Би 1975 онд буюу 16 настайгаасаа л эхлэн тохижилт, нийтийн аж ахуй хэлтэст байна. Миний ажиллаж үзээгүй нийслэлийн дүүрэг, хороо гэж ер нь байхгүй дээ. Гэхдээ би өнөөдөр энэхүү хүндтэй “Хангарди” одонгоор шагнуулна гэж зүүдлээ ч үгүй явлаа” хэмээн нүдэндээ нулистай баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Нийслэлийн ЗДТГцын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

924
Өмнөх

Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

10 сар 28, 2019
Дараах

Сайжруулсан шахмал түлшийг 5679:2019 стандартын шаардлага хангасан гэдэг хариуг ОХУ-ын лабораториос ирүүлжээ

10 сар 28, 2019

Төстэй нийтлэлүүд

hotiin soyo1
НИЙСЛЭЛИЙН 380 ЖИЛ,

Оюутнууд хотын бүтээн байгуулалттай танилцах аялал хийлээ

нийтлэсэн Site Default11 сар 6, 2019
hotiin soyo
НИЙСЛЭЛИЙН 380 ЖИЛ,

“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан мэтгэлцээний тэмцээний аваргууд тодорлоо

нийтлэсэн Site Default11 сар 6, 2019

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 3 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт