Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3527.49₮
  • Евро
    3785.17₮
  • Японы иен
    26.72₮
  • Швейцар франк
    3794.43₮
  • Шведийн крон
    340.41₮
  • Английн фунт
    4321.18₮
  • Болгарын лев
    1935.47₮
  • Унгарын форинт
    9.65₮
  • Египетийн фунт
    113.97₮
  • Энэтхэгийн рупи
    42.68₮
  • Хонгконг доллар
    449.73₮
  • ОХУ-ын рубль
    45.86₮
  • Казахстан тэнгэ
    7.6₮
  • БНХАУ-ын юань
    513.23₮
  • БНСУ-ын вон
    2.7₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2578.76₮
  • Австралийн доллар
    2359.54₮
  • Чех крон
    158.01₮
  • Тайван доллар
    115.65₮
  • Тайланд бат
    102.92₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    788.09₮
  • Сингапур доллар
    2636.88₮
  • АНЭУ-ын дирхам
    960.49₮
  • Кувейт динар
    11503.69₮
  • Шинэ Зеланд доллар
    2189.69₮
  • Данийн крон
    508.43₮
  • Польшийн злот
    805.11₮
  • Украйны гривн
    95.51₮
  • Норвегийн крон
    331.3₮
  • Непалын рупи
    26.68₮
  • Өмнөд Африкийн ранд
    190.43₮
  • Туркийн лира
    185.41₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6938361.18₮
  • Мөнгө /унцаар/
    79014.19₮
  • Зээлжих тусгай эрх
    4726.05₮
улс төр, Хот,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Явуулын ажлын байранд зочиллоо

нийтлэсэн Site Default11 сар 6, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
yawuuliin bair

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайханы урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Явуулын ажлын байранд урилгаар зочлож, Баянзүрхийн шинэ гүүрнээс Төрийн ордон хүртэл хамтдаа зорчив.

Ерөнхий сайдыг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хамт сууж, Улаанбаатар хотод хийгдэж буй томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цаг үеийн асуудлаар зам зуураа ярилцаж, саналаа солилцлоо.

Зам, тээврийн салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хүргэв. Тэрбээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил хийгдэж байна. Тус чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж хоёр эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон. Одоогоор үндсэн ажлынхаа 60 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Замын хучилтийн болон бусад ажлууд үлдсэн. Энэ зун үеэр, ус их байсны улмаас 29 хоногийг алдсан. Замын ажилд ийм олон хоногийг алдана гэдэг их сөрөг нөлөөтэй. Ямар ч байсан замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 01-нд нээсэн. Замын ажил дуусаагүй байгаа үргэлжлүүлээд хавар хийгдэнэ” гэлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Хотын захирагч С.Амарсайхан нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар санал солилцож, ярилцлаа. “Түлшний түгээлт жигдрэх шатандаа орсон. Айл өрхүүд ч хэрэглээндээ хэвшиж байна гэж үзэж байгаа. Борлуулалтын цэгүүдээ нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Мөн хяналтын цэгүүд ажиллаж, түүхий нүүрс нэвтрүүлэх, борлуулахгүй байхад хяналт тавьж ажиллаж байгаа. Агентлагуудын удирдлагуудаас бүрдсэн 24 цагийн штаб байгуулсан. Дүүргүүд дэх бөөний цэгүүддээ савлалт мөн хийж байна” гэсэн мэдээллийг Хотын Захирагч С.Амарсайхан өглөө. Мөн айлуудад суурилуулах утаа мэдрэгчийн асуудлыг маш сайн судалж, аль нь илүү давуу тал, боломж бололцоотойг харж, харьцуулалт туршилтыг хийж, энэ сардаа багтаагаад иргэдэд хүргэхээр ажиллаж байна гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаанбаатар хотод утааны байдал багасаж, түлшний чанар сайжирч, хүмүүс сайн түлш гэдгийг нь ойлгож мэдэрч эхэлж байна. Огт хэрэглэж хэвшээгүй шинэ зүйлийг хэвшүүлэхэд мэдээж тодорхой хэмжээний цаг хугацаа шаардана. Тиймээс түлшний хэрэглээний талаарх урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч ажиллах хэрэгтэй. Утаа багасаж байгаад бүх хүн баяртай байгаа гэдэгт би итгэлтэй байна. Утааны асуудал дээр улс төр хийнэ гэдэг утгагүй асуудал. Бид бүхэн нэг л уушигтай, нэг агаараар амьсгалдаг учраас утаагүй болох асуудал хүн бүхэн санал санаачлагатай оролцох хэрэгтэй” гэсэн юм.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Явуулын ажлын байрыг сайшааж, “Энэ их зүгээр шийдэл болжээ. Холбогдох албаны хүмүүсийн хамт явж, цаг хугацааг хэмнэн, ажлаа хурдан шуурхай хийх боломжийг бүрдүүлсэн байна” гэсэнд Хотын Захирагчийн зүгээс “Шаардлагатай тохиолдолд та авч ажил хэрэгтээ ашиглахад нээлттэй. Олон машин явж, замын түгжрэл үүсгэхгүй. Гол нь явж байхдаа асуудлаа хэлэлцэн, шийдвэр гаргах, цаг хугацаа хэмнэх давуу талтай” гэж тодотгосон юм. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

501
Өмнөх

Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө сүндэрлэнэ

11 сар 6, 2019
Дараах

“Эерэг-Эх орон” аяны нээлт өнөөдөр боллоо

11 сар 6, 2019

Төстэй нийтлэлүүд

ergen tulult_03_20_mon1
Онцлох, Хот,

ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

нийтлэсэн Site Defaultөмнө 13 цагсэтгэгдэлгүй
large-6413046e522df447f994ff11
Онцлох, Хот,

Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

нийтлэсэн Site Defaultөмнө 5 өдөр

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 13 цаг
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 14 цаг
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 5 өдөр
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 5 өдөр
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 5 өдөр
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 7 өдөр
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 1 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт