Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
    Хот,

    Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүргийн иргэд төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо

    нийтлэсэн Site Default11 сар 6, 2019
    0
    Хуваалцах
    Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
    baga

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Багахангай дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

    Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан улс нийслэлийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлын явцын талаар товч мэдээлэл өгөөд иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шат дараатай ажлууд хэрэгжүүлж байгааг дурьдлаа. “Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм.

    Иргэдээс дүүргийн Соёлын төвийн барилгыг шинэчлэн засварлах, мах  боловсруулах үйлдвэрийг ажилууллах, Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай боловсон хүчний орон тоог батлуулах, Цагдаагийн хэлтсийг эргүүлийн автомашинтай болгох, гэрэлтүүлгийн агаарын шугамыг шинэчлэх, шинэ спорт заалтай болгох зэрэг тулгамдсан асуудлуудаа Хотын захирагчид уламжилж, хариулт авав.

    Иргэдийн асуулт, саналд Хотын захирагч С.Амарсайхан нэг бүрчлэн хариулт өгч, дагалдан яваа холбогдох албан тушаалтнуудад тухайн санал хүсэлтийг тэмдэглэн авч, анхаарал хандуулан ажиллахыг үүрэг болгосон юм. Тухайлбал, дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай бүтэц орон тоог батлах ажлыг судалж хуулийн дагуу хэрэгжүүлэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад үүрэг болголоо. Мөн гэрэлтүүлгийн агаарын шугамыг шинэчлэх, шинэ спорт заалтай болгох, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх зэрэг асуудлыг яаралтай судлаж шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарт даалгав.

    Хотын Захирагч уулзалтын үеэр ирэх 2020 онд Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн автомашин хүлээлгэж өгнө гэлээ.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    739
    Өмнөх

    Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүрэгт ажиллаж байна

    11 сар 6, 2019
    Дараах

    Хот өнгөрсөн долоо хоногт

    11 сар 10, 2019

    Төстэй нийтлэлүүд

    large-684a3131dceb081e87ba541a copy
    Онцлох, Хот,

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    нийтлэсэн Site Defaultөмнө 14 цагсэтгэгдэлгүй
    large-68400a65dceb081e87ba53ea
    Онцлох, Хот,

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

    Шинэ мэдээлэл

    • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

      “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

      өмнө 14 цаг
    • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

      НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

      өмнө 1 долоо хоног
    • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

      Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

      өмнө 2 сар
    • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

      Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

      өмнө 2 сар
    • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

      өмнө 2 сар
    • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

      Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

      өмнө 5 сар
    • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

      Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

      өмнө 5 сар
    • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

      Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

      өмнө 5 сар
    • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

      БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

      өмнө 5 сар
    • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

      СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

      өмнө 5 сар

    Монгол банкны албан ханш

    • Эхлэл
    • улс төр
    • нийгэм
    • Хот
    • Шинэ мэдээ
    • Фото

    © 2019. Өөр мэдээллийн сайт