Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 14. Бархасвадь гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Хий
Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ямар ч юм хийсэн гэсэн маш их хүч шаардах болно. Буруу хөдлөвөл буруу тийш эргэх болно. Хүнд үе ирэхэд бэлтгэн хүчээ шавх. Таны ааш зангийн гэрэлтэй хэсгийг харанхуйлах тэмдэг тохионо. Жолоо барих согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий.
ҮХЭР (4/20-5/20)
Таны төлөвлөгөөнд таагvй хандлагууд илрэнэ. Танд тавьсан зорилгодоо хvрэх, ажлаа төлөвлөхөд маш хvнд байна. Үүнээс болж үйл явдлыг хурцатгах хэрэггvй. Асуудлыг бага дээр нь дарж ав. Хайртай хүнийхээ төлөө бүгдээ зориулахад бэлэн бай. Таны нээлтэй зан илэрч хүмүүстэй ойр дотно найзлахад амархан болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Зарим хүмүүс анхаарлын төвд байх ба амьдралын тоглоомыг зөв тоглож сурах хэрэгтэй болно. Хэдийгээр энэ нь танд ядаргаатай ажиллах сонирхолгүй мэдрэмж төрүүлж болох юм. Өнөө орой хөгжмийн концерт болон уран зургийн үзэсгэлэн үзэх нь цагийг сайхан өнгөрүүлэх зөв сонголт болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажил дээрх бэрхшээлтэй асуудалд бэлэн байхад илүүдэхгүй л болов уу. Алдаа эндэгдэл гаргах, тооцоон дээрээ алдах, бусдын дургүйг хүргэх, ам зөрөх, санал зөрөлдөх гэх мэт асуудлууд үүсэх магадлалтай. Гэнэн итгэмтгий зан бусдын нөлөөнд амархан автах байдал гаргавал таныг өнөөдөр зарчмаасаа цөөнгүй удаа ухрахад хүргэж мэднэ.
АРСЛАН (7/23-8/22)
Эрч хүчтэй байдал хэвээр байх болно. Танд бусдын анзаараагүй боломжыг олж харах мэдрэмж байна. Таны хамтрагчид бага зэргийн цог золбоотой байдал хэрэг болоод байгаа учраас романтик мөрөөдлөө ажил болгон хайрттайгаа цагийг хамт өнгөрөөхөөр төлөвлө. Ганц бие хүмүүсийг ямар нэгэн сонирхолтой хайр дурлалыг хүлээх болно. Ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах байдал чинь өндөр байх учраас аливаа төсөл хөтөлбөр үр шимээ өгнө.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр найрсаг тааламжтай байдлыг мэдэрч таны гэр бүлийнхэн таныг дэмжих болно. Та өөрийн амьдралын хэв маяг нэгэн хэвийн байдалд байгаа бол түүнийгээ өөрчлөх боломж олдох юм. Энэ байдал таны амьдралд аз жаргалыг бий болгоно. Өөрийн мэдлэгийн цар хүрээндээ тохируулан цалин тэтгэмж өндөртэй тав тухтай шинэ ажил төрөл хайх сургууль, сургалтанд хамрагдах нь чухал. Зарим хүмүүст шинэ байр, машин худалдан авах чин хүсэл төрнө.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөртөө байгаа асуудлуудаа бус харин тэдгээрийг шийдэх арга замуудыг олж харахыг хичээ. Цагийг дэмий өөрийгөө өрөвдөж өнгөрүүлэх нь таныг сэтгэл гутралд оруулахаас өөр ямар ч ашигтай үр дүнг авчрахгүй. Магадгүй танд хамтрагч чинь таны хэрэгцээг үл харгалзан үргэлж л танаас халамж анхаарал шаардаад байгаа мэт санагдаж болох юм. Тайван бус байдлаа илэрхийл. Хамтрагчтайгаа өөрийн мэдэрч буй зүйлийн талаар ярилцаж, хоорондын харилцааныхаа талаар нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй. Энэ нь танд бусад хүмүүстэй ч харилцах харилцаандаа дагаж мөрдөх зарчмыг бий болгоход маш чухал.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Мөнгө хөрөнгө, үнэтэй эд зүйлсдээ анхаарлаа хандуулан төвлөр. Мөн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа эсвэл хуучирсан тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслээ шинэчлэхэд яг таарсан цаг. Санхүүтэй холбоотой төсөл төлөвлөгөө, үйл ажиллагаанууд өндөр үр дүнтэй амжилттай байх болно. Ах дүү, ойрын хамаатан садан эсвэл хөршүүдтэй тань холбоотой сайхан мэдээнүүд ирэх ба энэ эерэг нөлөө танд ашигтай байдлыг ч өгч мэдэх юм.
НУМ (11/22-12/21)
Төлөвлөгөө гаргах, бүтээлч үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, ажил хэргийн болон хайр сэтгэлийн холбоо харилцаа үүсгэхэд тааламжтай. Энэ өдрийн эерэг хандлага сэтгэл хөдлөлөө тогтоон барих, хянахад тусална. Зорилгодоо хүрэхийн тулд чадах бүхнээ хийж, боломж бүрийг ашигла. Өнөөдөр танилцсан хүн ирээдүйд албан тушаал ахих болон санхүүгийн хувьд бие даахад тань тусална.
МАТАР (12/22-1/19)
Өөрийн байр суурийг хадгалах арга зам хайхгүй бол хүнд өдөр болж магадгүй. Гэрээ хэлэлцээр хийх түншүүдтэй шинэ холбоо тогтооход таатай өдөр. Ажил төрлийн санал ирвэл шууд хүлээн ав. Дотоод сэтгэлээ чагнаж аливааг олон талаас нь харахыг оролд. Хүнлэг байж бүх чадлаараа бусдад туслан бүхний төлөө зүрх сэтгэлээрээ тэмцдэг байж амжилтанд хүрэхийг мэдрээрэй.
ХУМХ (1/20-2/18)
Хувийн амьдралд тань огцом өөрчлөлт гарна. Ихэнхи хүний гэр бүл өөрсдийн харьцаагаа эргэн харж дүгнэлт хийх болно. Гайхалтай сайхан өдрийг өөрсдөө бий болго. Ахмад настай хүмүүсээ хүлээж авах болон тэдэнд гэнэтийн бэлэг барих нь таны ухаалаг занг илүү мэдрүүлнэ. Мөн хамтдаа хэд хоногийн амралт салхинд гар.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр тайван байхыг хичээсэн нь дээр. Ажилдаа хүчин чармайлт гаргаж, өөрийн зарчимдаа үнэнч бай. Таны эрч хүч буурах ч энэ өдрийн үйл явдал сэтгэлийг тань бага ч болов тайвшируулна. Оройг хайрттайгаа зоог барьж гайхалтай сайхан өнгөрөөх болно. Энэ үед хайртдаа чамин бэлэг өгөөрэй. Хөгжөөн наадамд цаг зарцуулж, өөрийгөө шагнаж урамшуулах хэрэгтэй.