Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
    Нийтлэл, Онцлох,

    Амралтгүй ажиллаж буй нийслэлийн 6000 алба хаагчдад баярлалаа

    нийтлэсэн Site Default2 сар 24, 2020
    131
    Хуваалцах
    Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
    niislel ontsgoi

    Корона вирусийн халдварын аюул тив, дэлхийг айдаст автуулан цар хүрээгээ улам тэлээд ирэхээр “Нээрээ, манайд илэрчих юм биш биз дээ” хэмээн монголчууд одоо  жинхнээсээ түгшиж эхэллээ. Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, төр засгийн уриалгыг ч харьцангуй дуулгавартай даган биелүүлж байх шиг. Аюулт тахлын эсрэг амь нэгтэйгээр сөрөн зогсох ёстой гэдгийг ухаарсан гэлтэй, энэ зуурт төр, засагт болон бие биедээ урмын үгийг ч харамгүй хэлж байна.

    Тиймээс баярын энэ өдрүүдэд нийслэлчүүдийн төдийгүй нийт монголчуудын эрүүл энхийн манаанд 24 цагаар жижүүрлэн ажиллаж буй нийслэлийн 6000 орчим алба хаагчдад ч бас халуун талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Хажууханд байгаа аав, ээж, өвөө, эмээ битгий хэл, хамт амьдардаг хань ижил, үр хүүхэдтэйгээ ч Цагаан сараар золгож амжихгүй, онцгой нөхцөлд үүргээ гүйцэтгэж буй тэдний ачаар нийслэлд хяналт, шалгалт, ариутгал халдваргүйтгэлийн ажил сайтар хийгдэж байгаа юм. Нийслэлийг тогтоон “барьж” чадна гэдэг бол Монгол Улсыг корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлж чадна гэсэн үг билээ. 

    Хятадтай хуурай газраар хамгийн урт замаар хиллэдэг улс хэрнээ өдий хүртэл корона вирусийн халдвар илрээгүй нь Монгол Улс яаралтай арга хэмжээ авч чадсаных гэдгийг Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй олон улсын хэвлэлүүд онцлоод эхэлж. Энэ гарцаагүй үнэн. Ерөнхийлөгчийн зарлигаас эхлээд Засгийн газар бодлогын шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж, холбогдох яамд, нийслэлийн ЗДТГ түүнийг нь шат шатандаа шуурхай хэрэгжүүлж, сайтар хяналт тавьж ажилласны үр дүн билээ. Өөрөөр хэлбэл, төр, засаг, нийслэл хот, нийт иргэд оршин суугчидтайгаа бүгд хамтдаа хичээн зүтгэсний ачаар бид ийн олон улсад шагшуулж байгаа юм.

    Сайн юманд эзэн мундахгүй гэдэг шиг өнөөдрийн амжилтыг өмчирхөх хандлага анзаарагдаад эхэллээ. Манай улс корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд өдий зэрэгтэй амжилттай яваа бол тэр гавьяа нь зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт хамаарна гэвэл өрөөсгөл. Бодлого, шийдвэр гаргах нэг хэрэг, харин түүнийг бодит амьдралд амжилттай хэрэгжүүлэхэд шат шатны ажилтан, албан хаагчдын үүрэг, оролцоо, гавьяа хамгийн их байдгийг умартах учиргүй.

    Ялангуяа Улаанбаатар хот шиг улсын хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэлийг ийм нөхцөлд нэгдсэн удирдлага, арга зүй, зөв оновчтой зохион байгуулалтаар зангидаж ажиллаж байгаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы багт талархал илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд өдгөө 6000 орчим алба хаагч шөнө, өдөргүй ажиллаж байгааг дахин сануулъя.  

    16,153
    Өмнөх

    Одоо монгол хүний саруул ухаанд найдах л үлдэв

    2 сар 23, 2020
    Дараах

    Олон нийт цуглаж болзошгүй газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоолоо

    2 сар 26, 2020

    Төстэй нийтлэлүүд

    284962-28092021-1632820325-1540334036-e_cigarette
    нийгэм, Онцлох,

    Тамхины хяналтын тухай хуулийн төслийг яаравчлуулах эрх ашиг хэнд байна вэ

    нийтлэсэн Site Defaultөмнө 3 сар
    large-69118f67f9b047338a080e90
    Онцлох, Хот,

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    нийтлэсэн Site Defaultөмнө 6 сар

    Шинэ мэдээлэл

    • Тамхины хяналтын тухай хуулийн төслийг яаравчлуулах эрх ашиг хэнд байна вэ

      Тамхины хяналтын тухай хуулийн төслийг яаравчлуулах эрх ашиг хэнд байна вэ

      өмнө 3 сар
    • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

      ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

      өмнө 6 сар
    • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

      БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

      өмнө 6 сар
    • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

      “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

      өмнө 6 сар
    • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

      АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

      өмнө 6 сар
    • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

      УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

      өмнө 6 сар
    • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

      МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

      өмнө 6 сар
    • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

      МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

      өмнө 6 сар
    • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

      НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

      өмнө 7 сар
    • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

      НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

      өмнө 7 сар

    Монгол банкны албан ханш

    • Эхлэл
    • улс төр
    • нийгэм
    • Хот
    • Шинэ мэдээ
    • Фото

    © 2019. Өөр мэдээллийн сайт