Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
нийгэм,

М.ЭНХ-АМАР: Онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед энэ үед эцэг эхчүүд анхааралтай байх ёстой

нийтлэсэн Site Default3 сар 23, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
huu

-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд 21 аймгийн салбар газрын удирдлагуудтай онлайн хурал зохион байгууллаа-

Дэлхий дахинд COVID-19 вирусийн халдвар тархасантай холбоотойгоор Засгийн газраас онцгой нөхцөл байдал зарлаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосноос гадна олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа.

Тэгвэл онцгой байдал тогтоосон энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөжглийн газрын удирдлагууд 21 аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нартай өнөөдөр онлайн хурал зохион байгууллаа. Хуралд агентлагийн дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун  болон газрын дарга нар, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар оролцлоо.

Хурлын үеэр аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга нар Монгол Улсын Засгийн газраас онцгой байдал тогтоосноос хойш салбарын яамд болон агентлагийн даргын өгсөн чиглэлийн дагуу хүүхэд хамгааллын талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай товч танилцуулга мэдээлэл хийсэн. Тухайлбал, аймгийн дарга нар онц байдал зарлаж хөл хорио тогтоосон энэ цаг үед хүүхэд, залуучуудыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээ, мэдээллийг бэлтгэн орон нутгийн хэвлэл мэээллийн хэрэгсэл болон цахимаар олон нийтэд хүргэж байгаа гэдгийг онцолсон. Мөн орон нутагт хариуцлагатай жижүүр ажиллуулахаас гадна ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа гэдгийг онцолж байв.  

Энэ үеэр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлага болон газрын дарга нар аймгийн удирдагуудад хандан тодорхой арга зүйн зөвлөмжийг өгч байв. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар  “ХНХЯ, БСШУСЯ болон Эрүүл мэндийн сайдын гаргасан хамтран баталсан “Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний удирдамжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгаагаас гадна аймгууд бие биенийхээ хийж, хэрэгжүүлж буй сайн жишээг тухайн орон нутагтаа мөн нэвтрүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн тэрбээр сүүлийн үед цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдээ дагуулан олон нийтийн газраар явах нь эрс нэмэгдэж байна. Онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед энэ нь байж болохгүй асуудал. Иймээс эцэг эхчүүд энэ эрсдэлтэй цаг үед анхааралтай байж хүүхдүүдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх зөвлөмжийг иргэдэд өгөх ёстой гэв. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байруудыг эзэнгүй орхиж болохгүй. Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангиуд энэ онцгой цаг үед хариуцлагатай ажиллах ёстой. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ахуйн хүрээний архидалт нэмэгдэх, үүнээс болж хүүхэд эрсэлд орох магадлал нэмэгдэж байгаа учраас хаа хаанаа хариуцлагаа чангатгаж ажиллах ёстой гэж байв.  

Ташрамд мэдээлэхэд, 2019 онд Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан. Энэ хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон аймаг дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтсээс хүүхэд, гэр бүлийн эрсдэлийг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээг гаргасан. Энэ түргэвчилсэн үнэлгээгээр өнөөдрийн байдлаар 86199 өрх айлын мэдээлэл ирсэн бөгөөд 50213 нь нийслэл, 35985 нь орон нутгаас ирүүлжээ. Хамгийн анхаарууштай нь энэхүү түргэвчилсэн үнэлгээгээр 13000 өрх эрсдэлтэй гэсэн ангилалд орсон бөгөөд үүнд 10-аас дээш насны  хүүхдээ харах хүнгүй үлдээдэг гэсэн 12904 өрх айл байгаа бол бага насны хүүхдээ харах хүнгүй үлдээдэг гэсэн 1128 өрх байгаа аж. Түүнчлэн 200 орчим айл өрх хоол хүнсгүй гэсэн мэдээллийг Түргэвчилсэн үнэлгээний багийнханд өгчээ. Мөн улсын хэмжээнд 51843 өрх хяналтад байх ёстой гэсэн судалгаа гарсан байна.   

639
Өмнөх

ХОРИО ЦЭЭРИЙН ХУГАЦААНД ГЭРИЙНХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ШАЛГААРАЙ

3 сар 20, 2020
Дараах

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ УРИАЛГА ГАРГАЛАА

3 сар 24, 2020

Төстэй нийтлэлүүд

335049064_522808730034721_3481131063601656190_n
нийгэм, Онцлох,

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
zOyIN7AZk0ZXGga2uXEq
нийгэм, Онцлох,

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 5 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 5 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 1 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 1 долоо хоног
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 1 долоо хоног
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 2 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 2 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 2 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 2 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт