Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3571.71₮
  • Евро
    4148.01₮
  • Японы иен
    23.09₮
  • Швейцарийн франк
    4502.06₮
  • Шведийн крон
    378.19₮
  • Английн фунт
    4705.55₮
  • Болгарын лев
    2120.78₮
  • Унгарын форинт
    10.8₮
  • Египетийн фунт
    75.74₮
  • Энэтхэгийн рупи
    40.28₮
  • Хонконгийн доллар
    459.55₮
  • ОХУ-ын рубль
    44.04₮
  • Казахстаны тэнгэ
    6.81₮
  • БНХАУ-ын юань
    502.74₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.47₮
  • Канадын доллар
    2547.67₮
  • Австралийн доллар
    2334.47₮
  • Чехийн крон
    171.71₮
  • Тайванийн доллар
    114.65₮
  • Тайландын бат
    110.2₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.65₮
  • Сингапурын доллар
    2746.1₮
  • АНЭУ-ын дирхам
    972.42₮
  • Кувейтийн динар
    11645.99₮
  • Шинэ Зеландын доллар
    2031.41₮
  • Данийн крон
    555.48₮
  • Польшийн злот
    982.36₮
  • Украины гривн
    85.05₮
  • Норвегийн крон
    353.74₮
  • Непалын рупи
    25.18₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.51₮
  • Туркийн лира
    84.37₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14602704.17₮
  • Мөнгө /унцаар/
    182689.04₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.5₮
Онцлох, Хот,

Эрхийг нь олгочихлоо, одоо эрхээ яаж эдлэх нь та бидний ухааных

нийтлэсэн Site Default5 сар 4, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
hot

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас улс орнуудын, олон хотуудын, олон аж ахуйн нэгжүүдийн, олон айл өрхийн эдийн засаг хүндхэн байна. Цаашид ч энэ байдал удаан үргэлжлэх төлөвтэйг эдийн засагчид хэлж буй. Тиймээс коронагийн халдвараас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ эдийн засгаа тэтгэх арга хэмжээг бүх шатанд авах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм.

          Хотын захирагч С.Амарсайхан 1.5 сая гишүүдтэй Улаанбаатар хэмээх өрх айлынхаа хүн нэг бүрийг аюулт цар тахлаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэж толгойгоо гашилгахын хажуугаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хүндрэлээс болж элгээр нь мөлхүүлэхгүйн тулд, тэнд ажиллаж амьдралаа залгуулдаг олон иргэдийг орлоготой байлгахын тулд дараалсан захирамжууд гаргажээ. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг фитнессийн газрууд, спорт заал, бассейн, бүжгийн клуб, танхимын сургалтаас бусад сургалтын төвүүд хийгээд худалдаа, үйлчилгээний газрууд, зарим шашны байгууллагуудыг нээх шийдвэр нь олон хүний ажил амьдралтай шууд холбогдох нь дамжиггүй.

Учир нь Монгол Улсын эдийн засгийн урсгалыг тэтгэдэг томоохон цутгал нь нийслэл хот. Харин Улаанбаатар хотын эдийн засгийн урсгалыг тэтгэдэг гол хүч нь худалдаа, үйлчилгээний салбарынхан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид байдаг. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн 75-аас дээш хувийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид эзэлдэг, тэр тусмаа худалдаа, үйлчилгээний салбарынхан нийт ажил олгогчдын багагүй хувийг бүрдүүлдэг билээ. Энэ дунд фитнессээс авхуулаад баар, караоке, ресторан, цайны газар хүртэл бүгд багтана. Таван ажилтантай цайны газар байна уу, 10 ажилтантай фитнес ч байна уу, 15 ажилтантай баар, караоке байна уу, тэр болгоны цаана хүний амьдрал явж байгаа. Тэр ажилтнуудын цаана өнөө маргаашийн өрхийн орлого, хүүхдэдээ авч өгөх зайрмагны мөнгө, хөгшдөдөө сүү авч ороод баярлуулах тав, арван төгрөг явж байгаа. Тиймээс “Баар, караокег яах гэж нээсэн юм. Архидалтыг өөгшүүллээ” гэж баалах нь өрөөсгөл.

“Фитнест явмаар байна, спортоор хичээллэж дархлаагаа сэргээмээр байна, бүжгийн клубүүдээ нээгээд  өгөөч…” гэсэн хүсэлтийг нийслэлчүүд удаа дараа тавьж байсныг олон нийтийн сүлжээнээс мэдэх юм. Хотын Захирагчийн хувьд иргэдийн энэ мэт санал хүсэлтийг харгалзсанаас гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 3 сар гаруй хугацаанд хаачихаад дахиад энэ байдлаараа үргэлжлүүлбэл эдийн засгийн урсгал зогсонги байдалд орно гэж үзээд өөрийн эрх үүргийн хүрээнд хамаарах зарим газруудыг нээх шийдвэр гаргасан байж таарна. Түүнээс биш “Заавал баар, караоке л орно шүү” гэж хотын даргын гарын үсэг, тамгатай захирамжаар хүчлээгүй, иргэдийг хүзүүдээд, эсвэл хөтлөөд зүтгүүлээгүй нь ойлгомжтой. Цар тахлын үед эрсдэлээ бодоод тиймэрхүү газраар үйлчлүүлэхгүй байх нь таны, миний, бидний эрхийн л асуудал. Адлуулаад байгаа баар, караокены газрууд ч хүмүүсийг дургүй, хүсэхгүй байхад нь уургалаад чирээд үйлчлүүлэхгүй нь мэдээж. Одоо л ёстой эрхээ яаж эдэлдгээ харуулах нь бидний ухааных билээ.

Харин халдвар тархахаас сэргийлэхийн тулд нийслэлийн зүгээс дээрх газруудын үйл ажиллагааг нээхдээ тавьсан гол шаардлага нь мэргэжлийн байгууллагаас өгч буй ариутгал халдваргүйтгэлийн дүрэм журмыг сайтар мөрдөж, тогтоосон дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах. Үүнд хяналт тавих нутгийн захиргааны байгууллагуудад нь ч тодорхой үүрэг чиглэл өгсөн байна билээ.

Эцэст нь нэг тайлбар хэлэхэд, боловсролын салбарт хамаатах дугуйлан секцүүд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй холбоотой газруудын үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг харьяалах яамд нь, сайд нар нь бүрэн эрх, үүргийнхээ хүрээнд шийддэг номтой.

887
Өмнөх

Их хот өнгөрсөн долоо хоногт

5 сар 4, 2020
Дараах

С.Амарсайхан: Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа авч үлдэх зөрчилдөөнтэй хүнд нөхцөлд ХОТ богино хугацаанд шийдвэрүүдийг гарган ажиллаж байна

5 сар 6, 2020

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт