Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3575.09₮
  • Евро
    4080.25₮
  • Японы иен
    24.94₮
  • Швейцарийн франк
    4359.33₮
  • Шведийн крон
    372.64₮
  • Английн фунт
    4848.89₮
  • Болгарын лев
    2086.24₮
  • Унгарын форинт
    10.11₮
  • Египетийн фунт
    71.98₮
  • Энэтхэгийн рупи
    41.7₮
  • Хонконгийн доллар
    455.61₮
  • ОХУ-ын рубль
    45.31₮
  • Казахстаны тэнгэ
    7.01₮
  • БНХАУ-ын юань
    497.69₮
  • БНСУ-ын вон
    2.63₮
  • БНАСАУ-ын вон
    27.5₮
  • Канадын доллар
    2614.99₮
  • Австралийн доллар
    2324.52₮
  • Чехийн крон
    164.6₮
  • Тайванийн доллар
    119.39₮
  • Тайландын бат
    109.8₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    843.88₮
  • Сингапурын доллар
    2780.76₮
  • АНЭУ-ын дирхам
    973.37₮
  • Кувейтийн динар
    11656.26₮
  • Шинэ Зеландын доллар
    2158.1₮
  • Данийн крон
    547.04₮
  • Польшийн злот
    953.59₮
  • Украины гривн
    86.16₮
  • Норвегийн крон
    353.62₮
  • Непалын рупи
    26.06₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.83₮
  • Туркийн лира
    90.88₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12050412.86₮
  • Мөнгө /унцаар/
    123747.81₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.13₮
Онцлох, ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ,

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна

нийтлэсэн Site Default5 сар 8, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
huuhdiin darga

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан Гэр бүл хүүхэд залуучуудйн хөгжлийн газрын дарга М.Энх-Амар мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭ

Түүхэн цаг хугацааны явцад улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууддаа болон хүүхэд бүрийн сайн сайхны төлөө мэдлэг чадвар, оюун ухаанаа харамгүй зориулсан хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтнууд, ахмад үеийнхэн, эрдэмтэн судлаачид, зорилго нэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын удирдлага, ажилтнууд Та бүхэндээ Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойн мэндийг хүргэе!

1925 онд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-ноос түүхээ бичиж эхэлсэн Монголын Пионерын байгууллага нь 1990 он хүртэлх 65 жилийн хугацаанд үе үеийн хүүхэд, багачуудыг бичиг үсэгтэй, эрдэм мэдлэгтэй, боловсролтой, хөдөлмөрч, ёс заншлаа дээдэлсэн, эх оронч, байгаль орчноо хамгаалах, орчин үеийн шинжлэх ухаан, технологийг эзэмшсэн шинэ үеийн иргэд болгон хүмүүжүүлэх, улс орны нийгмийн бүтээн байгуулалт, хүн амын соёл, боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсан байдаг.

Монголын Пионерын байгууллага түүхэн үүргээ гүйцэтгэж 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараа олон нийтийн байгууллагаас нийгмийн тухайн үеийн нөхцөл байдалд зохицсон хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллага болон өөрчлөгдөн хөгжиж иржээ.

Монгол Улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай” конвенцэд нэгдэн, 1991 онд төрөөс хүүхэд, залуучуудын талаар баримтлах чиглэлийг батлан гаргаж, хүүхдийн төлөө Дэлхийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан “Хүүхдийг эсэн мэнд бойжуулах, хамгаалах, хөгжүүлэх тухай” Дэлхий дахины тунхаглалд Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Монгол Улс, иргэд бид тив дэлхийн өмнө хүүхдүүдийнхээ өмнө өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн улс болсон түүхтэй.

Дэлхий даяаршиж, хүн ам өсөхийн зэрэгцээ нийгмийн бүхий л орчинд олон талын эерэг болон сөрөг нөлөө гарч байгаа нь хүүхдийн асуудлыг дангаар нь авч үзэх боломжгүй байгааг нотлон харуулж тэдгээрийг гэр бүлийн орчинд, эцэг эх, бусад оролцогч талуудын олон талт оролцоонд тулгуурласан загвараар хандах шаардлага, хэрэгцээ байсаар байна.

Хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж, тэдний хөгжил, төлөвшил ямар байгаагаар тухайн улс орон, байгууллага, гэр бүлийн хөгжлийн түвшнийг тодорхойлон харж болдог. Тиймээс Монгол Улсын өнөөдрийн өнгө, маргаашийн хөгжлийн төрх болсон хүүхэд бүрийн сайн сайхны төлөө төр, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, хүүхдийн асуудлыг хамаарах бүхий л салбар, гэр бүл, эцэг эх, олон нийт бүгдээрээ хамтран ажиллаж илүү их амжилтад хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Бид хүүхдийн онцлог, хэрэгцээнд тулгуурласан, тэдэнд тэгш боломж, оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах асуудлыг гэр бүл төвтэй байлгахыг үйл ажиллагааныхаа эрхэм зорилго болгон авч үзэж байна. Тодруулбал, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлага, оролцоог сайжруулах, хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжлийн асуудлыг гэр бүлийн хүрээнд шийдэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэх нь хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтнууд болон эцэг эхчүүд, иргэд та бидний хүүхдийн өмнө хүлээсэн хариуцлагатай үүрэг билээ.

Монголчууд хүүхдээ эхийн хэвлийд байхаас хамгаалан хүндэтгэж, төрөх хүүхдээ эрүүл саруул, амар тайван, зөв сайхан зан чанартай байлгахыг эрхэмлэж ирсэн уламжлалтай. Хүүхэд өсгөх үүргийг “Хүүхэд бол нэг эрдэнэ, хүмүүжил бол мянган эрдэнэ”, “Тэнгэрээс өндөр, дэлхийгээс зузаан, далайгаас гүн, уулнаас хүнд буянт үйл” хэмээн ном судартаа тэмдэглэжээ.

Энэхүү түүхт ойг тохиолдуулан залуу үеийнхнийг сайн хүн болгон хүмүүжүүлж тэднийг нийгмийн идэвхтэй иргэн байлгахын төлөө өөрийн оюун ухаан, зүтгэл, хөдөлмөрөө зориулсан хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтнууд, үр хүүхдээ эрүүл, зөв, сайн сайхан орчинд өсгөн хүмүүжүүлж, үлгэр дуурайл болсон эцэг эхчүүд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголын Хүүхдийн байгууллагынхаа 95 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ хүргэж сүүн цагаан сэтгэлийн хадгаа өргөн барья.

Хүүхэдтэй хувь заяагаа холбосон хүн бүрийн үйлс нь гийж

Монголын үрс маш олон болох болтугай!

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ 
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН
ДАРГА М.ЭНХ-АМАР

738
Өмнөх

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙГАА 90 ӨРХӨД ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

5 сар 7, 2020
Дараах

Талархал

5 сар 8, 2020

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт