Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3575.09₮
  • Евро
    4080.25₮
  • Японы иен
    24.94₮
  • Швейцарийн франк
    4359.33₮
  • Шведийн крон
    372.64₮
  • Английн фунт
    4848.89₮
  • Болгарын лев
    2086.24₮
  • Унгарын форинт
    10.11₮
  • Египетийн фунт
    71.98₮
  • Энэтхэгийн рупи
    41.7₮
  • Хонконгийн доллар
    455.61₮
  • ОХУ-ын рубль
    45.31₮
  • Казахстаны тэнгэ
    7.01₮
  • БНХАУ-ын юань
    497.69₮
  • БНСУ-ын вон
    2.63₮
  • БНАСАУ-ын вон
    27.5₮
  • Канадын доллар
    2614.99₮
  • Австралийн доллар
    2324.52₮
  • Чехийн крон
    164.6₮
  • Тайванийн доллар
    119.39₮
  • Тайландын бат
    109.8₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    843.88₮
  • Сингапурын доллар
    2780.76₮
  • АНЭУ-ын дирхам
    973.37₮
  • Кувейтийн динар
    11656.26₮
  • Шинэ Зеландын доллар
    2158.1₮
  • Данийн крон
    547.04₮
  • Польшийн злот
    953.59₮
  • Украины гривн
    86.16₮
  • Норвегийн крон
    353.62₮
  • Непалын рупи
    26.06₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.83₮
  • Туркийн лира
    90.88₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12050412.86₮
  • Мөнгө /унцаар/
    123747.81₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.13₮
Онцлох, Хот,

Нийслэл өнгөрсөн долоо хоногт

нийтлэсэн Site Default5 сар 12, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
7 honog7

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 04-ноос тавдугаар сарын 08-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

С.Амарсайхан: Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа авч үлдэх зөрчилдөөнтэй хүнд нөхцөлд ХОТ богино хугацаанд шийдвэрүүдийг гарган ажиллаж байна

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын А/590 тоот захирамжийн хүрээнд үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдийн талаар болон бусад үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэв.

“Ковид-19 цар тахалтай холбоотой хорио цээрийн энэ үед гэмт хэргийн зөрчил өмнөх оныхоос 50 хүртэлх хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэтэл баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн сүүлийн гурав хоногт хэрэг зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Нээгдсэн баар, цэнгээний газруудад хяналт шалгалт хийхэд халуун хэмжигч байхгүй, хүн хоорондын зай барих зөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байна. Мөн шаардлага тавьсан Цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн, биед халдсан хэрэг гарсан” гэж нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамдорж мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “ Танхимын сургалтын төвүүдийг Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон учраас хот тэдгээрийг нээн ажиллуулах тухай шийдвэр гаргах боломжгүй. Тийм учраас Улсын онцгой комисс болон холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарах байх. Баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн ч зохих ёсны шаардлагыг хангаж ажиллахгүй байна. Зүй нь бол нэг өрхөд нэг ч гэсэн хүн ажилтай орлоготой байгаасаа гэж үзээд аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон. Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах зорилгоор баар, караокены үйл ажиллагааг нээсэн боловч нэг талаас эдгээр байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийхгүй, дүрэм журмыг биелүүлэхгүй, Төр засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөж ажилласангүй. Аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцөлөө бүрдүүлээгүй, бэлэн биш байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд маш их ачаалалтай, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн салбарынхны ажлын үр дүн, эрүүл мэндээ хамгаалах үүргээ биелүүлж байгаа иргэдийнхээ эрх ашиг, хувь заяаг зарим хариуцлагагүй, үүргээ ухамсарлаагүй иргэдээс болж эрсдэлд учруулах ёсгүй. Залуучууд маань бодит эрсдлийг тооцож чадахгүй байна. Тийм учраас энэ үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо.  ААН-үүдээ дампууруулахгүйгээр ажлын байрыг хадгалах, айл өрхийг орлоготой байлгах зэрэг зөрчилдөөнтэй бөгөөд амаргүй олон шийдвэрүүдийг хүнд нөхцөл байдалд, гаргасан шийдвэрүүд нөхцөл байдалд тохирч яаж ч өөрчлөгдөж болохыг иргэд маань ойлгох хэрэгтэй” гэв.

Чингэлтэй дүүрэгт хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж дадлага сургуулилт хийлээ

“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт энэ сарын 6-8-ны өдрүүдэд боллоо. Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу энэхүү дадлага сургуулилтыг хийх бөгөөд гурван өдрийн турш үргэлжилсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан “Ковид-19” халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл явцтай танилцсан. Ерөнхий сайд хэлэхдээ “Монгол Улсад коронавирусын халдварын 41 тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол биднийг ямар эрсдэлтэй нөхцөлд байгааг харуулж байна. Халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийг аюулгүй байх орчныг бүрдүүлэхийн тулд бид өмнөх саруудаас илүү зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Иймээс өнөөдрийн дадлага сургуулилтыг хийж байгаа юм. Иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөгөөг сайтар дагаж мөрдөж, улс эх орноо аюулт өвчнөөс хамгаалахад хариуцлагатай байхыг уриалж байна. Мөн цар тахалаас урьдчилан сэргийлэх ажилд сэтгэл, бүх зүйлээ дайчлан ажиллаж байгаа албан хаагчиддаа талархаж байна” гэсэн юм.

Түүнчлэн албаныхан “Ковид-19” цар тахлын үед ажиллах Буянт-Ухаа спорт ордонд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг болон хээрийн эмнэлэг, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн “Яармаг-100” ортой эмнэлгийн бэлэн байдлын дадлага сургуулилалтын үйл явцыг шалгаж ажиллалаа.Дадлага сургуулилтын үеэр Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон юм. Дадлага сургуулилттай холбоотой асуудлаар 70007105 тусгай дугаарын утас ажилуулж иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч байв.

Хүүхэд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хоёр дахь багц арга хэмжээний талаар танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-аас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, “Ковид-19” цар тахлын энэ үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эзмэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний талаар хэлэлцэж, тогтоол баталжээ. Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай тогтоол, Эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн халамжийг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээний тухай хоёр тогтоолыг ийнхүү албан ёсоор гаргаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Энэхүү багц арга хэмжээнд дараах дөрвөн асуудлыг тусгасан байна.  Үүнд, 0-18 насны хүүхэд бүрт сар тутам олгодог 30 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олгоно. Ингэхдээ 4 дүгээр сарын хүүхдийн мөнгө болох үлдэгдэл 70 мянган төгрөгийг нөхөж олгох юм.

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой 122 мянган иргэн сар бүр 16 мянган төгрөг авдгийг 32 мянган төгрөг, 118 мянган хүүхэд сар бүр 8 мянган төгрөг авдгийг 16 мянган төгрөг болгон хоёр дахин нэмэгдүүлнэ. Үүнийг 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олгоно.

Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг 3600 иргэн сар бүр 188 мянган төгрөг авдгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй 42500 орчим иргэн, одой 116 иргэн, тэжээгчээ алдсан 16500 орчим иргэн, өрх толгойлсон эцэг, эх сар бүр 188 мянган төгрөгийн тэтгэмж авдгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгоно. Үүнийг 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олгох юм. Мөн малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал болгож кг тутамд 20 мянган төгрөг нэмж олгох юм.

Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахимаар авдаг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан Тээврийн хэрэгслийг ачиж журамлах үйл ажиллагааны мэдээллийг цахимаар үзүүлэх үйлчилгээг авах боломжтой болгожээ.

Монгол улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Монгол улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож байна.Нийслэл Улаанбаатар хотын хүүхдийн байгууллагын үүсэж хөгжсөн түүх бол энэхүү өдөртэй ихээхэн хамааралтай юм.

Тэртээ  1925 оны 5 дугаар  сарын 8-нд их зохиолч Д.Нацагдоржийн санаачилгаар Хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэж  1 дүгээр бүлгийг В.И.Лениний, 2 дугаар бүлгийг К.Марксын нэрээр нэрлэж даргаар нь М.Лувсанцэнд, Б.Доржсүрэн нарыг сонгон Үлгэр жишээ дунд сургууль дээр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”  анх үүсэн байгуулагдсан юм. Нийслэлийн хүүхдийн байгууллага нь 1953 оны Хотын ХЗЭ-ийн хорооны 2 дугаар бүгд хурлын шийдвэр Улаанбаатар хотын пионерийн зөвлөл, Улаанбаатар хотын Ардын   хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 255 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө төв, Нийслэлийн Засаг даргын 1997.03.16-ны өдрийн  захирамжаар Нийслэлийн хүүхэд, залуучууд эмэгтэйчүүдийн газар, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 18 дугаар захирамжаар Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын 2004 оны захирамжаар Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, Монгол улсын Засгийн газрын 2008 оны 64 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 32 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол Нийслэлийн засаг даргын А/241 тоот захирамжаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан түүхтэй.

Өдгөө хүүхдийн байгууллага нь хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн хөгжил, залуучуудын хөгжлийн төлөө хууль, дүрэм журмын дагуу, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

704
Өмнөх

Талархал

5 сар 8, 2020
Дараах

Улсын хэмжээнд анх удаа цахимаар зохион байгуулсан дадлага сургуулилт өндөрлөлөө

5 сар 12, 2020

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт