Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3575.09₮
  • Евро
    4080.25₮
  • Японы иен
    24.94₮
  • Швейцарийн франк
    4359.33₮
  • Шведийн крон
    372.64₮
  • Английн фунт
    4848.89₮
  • Болгарын лев
    2086.24₮
  • Унгарын форинт
    10.11₮
  • Египетийн фунт
    71.98₮
  • Энэтхэгийн рупи
    41.7₮
  • Хонконгийн доллар
    455.61₮
  • ОХУ-ын рубль
    45.31₮
  • Казахстаны тэнгэ
    7.01₮
  • БНХАУ-ын юань
    497.69₮
  • БНСУ-ын вон
    2.63₮
  • БНАСАУ-ын вон
    27.5₮
  • Канадын доллар
    2614.99₮
  • Австралийн доллар
    2324.52₮
  • Чехийн крон
    164.6₮
  • Тайванийн доллар
    119.39₮
  • Тайландын бат
    109.8₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    843.88₮
  • Сингапурын доллар
    2780.76₮
  • АНЭУ-ын дирхам
    973.37₮
  • Кувейтийн динар
    11656.26₮
  • Шинэ Зеландын доллар
    2158.1₮
  • Данийн крон
    547.04₮
  • Польшийн злот
    953.59₮
  • Украины гривн
    86.16₮
  • Норвегийн крон
    353.62₮
  • Непалын рупи
    26.06₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.83₮
  • Туркийн лира
    90.88₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12050412.86₮
  • Мөнгө /унцаар/
    123747.81₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.13₮
Хот,

Д.Мөнхжаргал: Нийслэлийн дүүргүүдэд “Төгсөгчдийн төгөл” байгуулж, үйл ажиллагааг эхлүүллээ

нийтлэсэн Site Default5 сар 12, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
tugul

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” 2020 оны тавдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тохиож байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргалын санаачлагаар байгуулагдсан мод, модлог ургамлын үрсэлгээны сургалт, судалгааны төв нээлтээ хийж, дүүрэг бүрт төгөл байгуулах газрын гэрчилгээг гардууллаа.

Улаанбаатар хотын ногоон бүсийн ой бүхий талбайг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон төгөл байгуулах зорилгоор Нийслэлийн есөн дүүрэгт Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд зориулан “Төгсөгчдийн төгөл” байгуулах санаачлагыг эхлүүлж, дүүрэг бүрийн Боловсролын хэлтэст төгсөгчдийн нэрэмжит ойн төгөл байгуулах зориулалтаар 3 га газрыг олгож, газрын гэрчилгээг гардуулах арга хэмжээ өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Минж нутагшуулах төвд боллоо. Тус арга хэмжээнд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Мөнхжаргал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон есөн дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар оролцлоо.

Мөн “Минж нутагшуулах төв”-ийг түшиглэн агаар, орчны бохирдлыг хамгийн сайн шингээгч мод, модлог ургамлын үрсэлгээ хийх сургалт, судалгааны төвийг байгуулж, нээлтийг хийлээ. Энэхүү төвд хүүхэд залуучууд модны суулгац, модлог ургамлын үрсэлгээг хийх сургалт, дадлага сургуулалтыг хийж, ургуулсан суулгацаараа “Төгсөгчдийн төгөл байгуулах”  хотын ногоон байгууламж, ногоон бүсийн ойжуулалтыг хийх бөгөөд ойн аж ахуй эрхлэх, хашаа, эзэмшил газартаа мод тарих хүсэлтэй иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалтууд тогтмол явагдах аж.

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргал “Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Байгаль орчны газар хамтран Гачуурт дахь нийслэлчүүдийн ундны усны хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн 100 га талбайд навчит болон шилмүүст мод тарьж, усны ундрагыг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрийг хангаж, хөрсний доройтлоос сэргийлэх арга хэмжээг авсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 2 хорооны Жаргалантын аманд Хогийн цэг байсан талбайд “Мөрөөдлийн ой” төслийг эхлүүлэн Улаанбаатар хотын хоёр дахь томоохон цэцэрлэгт хүрээлэн буюу 100 га талбайг 2018-2027 оны хооронд жил бүр 10 га талбайг ойжуулах ажлыг Улаанбаатар хот, БНСУ-ын Инчеон хотын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна. Энэ жилийн хувьд хүүхэд залуучуудад зориулсан мод үрсэлгээний Ботаникийн цэцэрлэг байгуулж, 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 9 дүүргийн Боловсролын хэлтэст зориулан “Төгсөгчдийн төгөл” байгуулах газар олгож, үйл ажиллагааг эхлүүлж байгаагаараа онцлог юм” хэмээлээ.

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгоно гэдэг хамгийн чухал боловсрол. Цаашид байгаль дэлхийтэйгээ хэрхэн зөв харьцах талаар болон ногоон хөгжлийг Монгол Улсдаа хөгжүүлэх суурийг сурагч байхад нь олгох ёстой. Хүүхэд, залуучууд маань энэ газарт ирж танхимийн сургалтуудад хамрагдаж, байгаль хамгаалах экологийн боловсролыг олж аваасай гэж хүсч байна” гэв.

Түүнчлэн өнөөдөр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан биологийн олон янз байдлыг хамгаалах “Минж нутагшуулах төв”-д холбогдох албаны хүмүүс 200 гаруй улиас, шар хуайс суулгасан юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан байдлаар мод тарих арга хэмжээг зохион байгуулахгүй байгаа тул иргэд та бүхэн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, дэглэмийг чанд сахихыг энэ үеэр албаны хүмүүс онцлон хэлж байв.

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан бөгөөд энэ өдөр мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн байдаг учир  5 дугаар сард өрх бүр хашаандаа, амьдардаг орчиндоо мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн орчны бохирдлыг бууруулахад гар бие оролцон ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид уриалж байна.

Нийслэлийн есөн дүүрэгт хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой газрын байршлыг урьдчилан төлөвлөж /1884 га/, өөрсдийн хөрөнгөөр дээрх газруудад мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулах замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг нэвтрүүлсэн бөгөөд өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийх, хөв цөөрөм байгуулах, орон нутгийн хамгаалалттай газар байгаль хамгааллын ажил хэрэгжүүлэх сонирхолтой байгууллагууд нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст хандах боломжтой.

654
Өмнөх

Хотын Захирагч С.Амарсайхан Багануур, Налайх дүүрэгт ажиллалаа

5 сар 12, 2020
Дараах

Мэндчилгээ

5 сар 12, 2020

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
675517d2e90d11380022162c
Онцлох, Хот,

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

нийтлэсэн Site Defaultөмнө 6 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт