Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
Онцлох,

Хатуу хөл хориог тавилаа, цаашид хэрхэх нь та биднээс шалтгаална

нийтлэсэн Site Default2 сар 23, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
awtobus

Л.Чимэг

          Өнөөдрөөс бүх нийтийн хатуу хөл хориог сулруулж, аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь үүд хаалгаа нээж байна. Урт удаан хугацааны дараа үйл ажиллагаа нь жигдрэх тийш хандаж буй бизнесийн байгууллагууд, өрхийн үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн өмнөөс талархах нь зүйтэй болов уу.

          Яагаад гэвэл энэ удаагийн “эрх чөлөөт өдрүүд” харьцангуй удаан үргэлжлэх магадлалтай тул тэдний ашиг орлогын үзүүлэлт өндийх боломж гэж харж байна. Урьд урьдын бодлогын гол алдаа нь хөл хорионы өдрүүдийг ашиглан халдварын эрсдэлт голомтуудыг илрүүлэх, хумих талаар төр, засаг дорвитой арга хэмжээ авдаггүй байсанд оршино.      Ард иргэдийг гэр гэрт нь хорьсноор асуудал шийдэгддэг бол шийдэгдэхээр л хоригдсон доо, бид. Гэвч цар тахлын эрсдэлийн бэлэн байдлын үеийн нэгдсэн цогц арга хэмжээ аваагүйн уршгаар “Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээлээ” гээд зарласныхаа дараахан буцаад л  “Хаалаа” хэмээн нүүрээ ширлэхэд хүрдэг байв.

          Харин сая Цагаан сарын өдрүүдийг дамнуулан нийслэл Улаанбаатар хотод 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохдоо 410 гаруй мянган айл өрхөөс нэг бүрчлэн шинжилгээ авсан нь дэвшил юм. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд шинжилгээ өгсөн 100 гаруй хүнээс халдвар илэрсэн нь үүний нотолгоо. Тэдний ард дахиад хэчнээн 100 хүн өөрсдийгөө халдвар тээгч гэдгээ мэдэхгүй, олны дунд эрсдэл дагуулаад явах байсныг хэн ч таашгүй.

          Энэ хэмжээний томоохон ажлыг анх удаа зохион байгуулж байгаа учраас эхэндээ зарим нь “Улаанбаатар хот Дархантай адилгүй, энэ бол бүтэшгүй зүйл” хэмээн гоочилж байв. Төрийн нүсэр аппаратыг тэр чигээр нь хөдөлгөсөн нүсэр ажил дээр эхний өдрүүдэд барьц алдсан тохиолдол бий. Ялангуяа дунд, доод шатны алба хаагчид төрийн бодлого шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхдээ яаж бантан хутгаж, шат шатандаа хэрхэн замхруулдгийг, тэгчихээд буруугаа маш хурдан бусад руугаа шилгээн зайлуулахад хэр зэрэг гаршсаныг дахин нотлов. Үүнийг нь далимдуулан бүх зүйлийг муулж, олны дунд “хэрүүлийн алим” шидэж л байвал ажлаа хачин сайн хийж байна гэж эндүүрэх болсон зарим сэтгүүлчид, тэднийг тойрон хүрээлсэн сэвээчид дундуур нь тоглолт хийхээ мэдээж мартаагүй.      

          Гэвч цар тахлын эрсдэл ихтэй голомтуудыг илрүүлж, тархалтыг хумьж, вакцинжуулалтын бэлтгэлийг хангах, аж ахуйн нэгжүүдийг хэвийн ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ зорилгодоо хүрсэн. Үүний ачаар өдгөө Улс, Нийслэлийн Онцгой комисс хаана, ямар тархалтын голомт байгааг мэдсэн, урьдчилан сэргийлэх баримжаатай болсон. Тиймдээ ч өнөөдөр ихэнх аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагааны горимд шилжиж, урьдын адил гудамжаар хүн, машин хөлхөж, их хот дахин “амь орж” байна. Өчигдрөөс эхний ээлжийн вакцин ч Монголд нийлүүлэгдчихлээ.

          Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Бид юм  бүхнийг хорьж цагдан, хааж боох гэхээсээ илүүтэй иргэд, аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжин, хамтарч ажиллана” гэсэн үг хоосон уриа лоозон байгаагүй нь эндээс харагдана. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах нь төр, засгийн нэн тэргүүний үүрэг хэдий ч айл өрхүүдийн амьжиргааг тэтгэн, бизнес эрхлэгчдээ дэмжин эдийн засгаа давхар бодолцох учиртай.

          “Коронагаас урьдчилан сэргийлнэ” гээд бид дэлхий ертөнцөөс тусгаарлагдаж, окобонд нуугдах боломжгүй. Тиймээс цар тахлын эрсдэлийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, хэдийд нь ямар арга хэмжээ авахаа тодорхой болгосны үндсэн дээр аж ахуйн нэгжүүдээ нээлттэй ажиллуулах нь зүйн хэрэг. Улсын онцгой комиссоос Цах тахлын үед баримтлах дүрэм журмыг тодорхой болгож, 4 түвшний зохион байгуулалтын горимыг нэвтрүүлээд байгаа бөгөөд аль шатанд ямар үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөх тухай мэдээллийг иргэдэд нээлттэй өгч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр Гамшгийн бэлэн байдлын 4-р түвшин буюу хатуу хөл хорионы зэрэглэлээс 2-р түвшин рүү шилжээд байгаа нь энэ. Одоо гагцхүү ард иргэд бид, аж ахуйн нэгжүүд маань л халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь чухал. “Хөл хорио тавигдсан дээр Цагаан сар, Валентин, Мартын-8 хэмээх гурван баяраа давхар тэмдэглэнэ ээ” гээд цангасан мал ус руу хар гүйхээгээрээ шогшдог шиг паб, караоке баар руу бөөн бөөнөөрөө дэгдчихэв. Хаана, юугаараа  үйлчлүүлэх нь хүний эрхийн асуудал гэж бүү мэтгээрэй. Таны, миний, та бидний хариуцлагаас нийтийн эрүүл мэнд, нийгмийн эрх ашиг шалтгаалах эгзэгтэй үе гэдгийг санаж, дор бүртээ хичээвэл хөл хориогүй “эрх чөлөөт өдрүүд” илүү удаан хугацаанд үргэлжлэх билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

1,318
Өмнөх

Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай

2 сар 22, 2021
Дараах

Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ

2 сар 26, 2021

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт