Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.52₮
  • Евро
    4134.96₮
  • Японы иен
    22.93₮
  • Швейцарийн франк
    4417.27₮
  • Шведийн крон
    376.62₮
  • Английн фунт
    4734.33₮
  • Болгарын лев
    2114.65₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.53₮
  • Энэтхэгийн рупи
    39.38₮
  • Хонконгийн доллар
    455.49₮
  • ОХУ-ын рубль
    46.71₮
  • Казахстаны тэнгэ
    7.05₮
  • БНХАУ-ын юань
    501.56₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2542.05₮
  • Австралийн доллар
    2348.73₮
  • Чехийн крон
    170.84₮
  • Тайванийн доллар
    113.5₮
  • Тайландын бат
    111.25₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.97₮
  • Сингапурын доллар
    2737.75₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11551.18₮
  • Шинэ Зеландын доллар
    2047.18₮
  • Данийн крон
    553.66₮
  • Польшийн злот
    977.55₮
  • Украины гривн
    84.04₮
  • Норвегийн крон
    351.03₮
  • Непалын рупи
    24.61₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.3₮
  • Туркийн лира
    83.62₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14977213.56₮
  • Мөнгө /унцаар/
    206436.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.86₮
COVID-19,

Тоо тоолоод хямарч суух уу, дасан зохицоод амьдрах уу

нийтлэсэн Site Default3 сар 17, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
650-16055898972c74bd57-bf71-4270-946f-a628c627f737.sized-1000x1000-1

Цар тахлын халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд зуу зуугаар нэмэгдэж буй нь нийгэмд олон маргаан дагуулж байх шиг. Ажил, амьдрал хэвийн үргэлжилж, хүн хоорондын харилцаа өрнөж байгаа л бол халдварын эрсдэл нэмэгдэх нь хэнд ч ойлгомжтой мэдээжийн зүйл л дээ. “Халдвар төдөөр нэмэгдлээ” гэх тоолонд байн байн тоо бодож хямарч, толгой хоргодох газар хайж, хэн нэгнийг автоматаар буруутгах нь хэтэрхий гэнэн хийгээд өрөөсгөл юм.

Хүссэн, хүсээгүй дэлхий нийтээрээ цар тахлын халдварын нөхцөл байдалд дасан зохицож, аюул эрсдэлээс дор бүртээ сэргийлж амьдрахад суралцах шаардлагатай болсон. Гэтэл монголчууд бид л ганцаараа үүдээ тас түгжээд, өрхөө таг бүтээн гэр гэртээ бүгээд, коронавирус дэлхийгээс нэг мөр арилахыг хүлээнэ гэвэл жинхэнэ маанаг үйлдэл тэр болно. Харин түүний оронд ямар нөхцөлд аль салбар, ямар үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, халдвар хамгааллын ямар дүрэм журам баримталж ажиллах гэх мэт тодорхой мэдээллээр иргэд, олон нийтийг ханган, эргээд хяналт тавих, хариуцлага тооцох асуудалд бодлого шийдлээ чиглүүлэх нь зүйтэй санагдана.

Иргэд, аж ахуйн нэгжүүдээ цар тахлын үеийн бэлэн байдалд дасан зохицож амьдрах, өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын дадал хэвшилд сургах нь магадгүй энэ цаг үед хийх хамгийн чухал ажил болоод байна.       

Түүнээс биш халдварын тоо нэмэгдэхээс айгаад, захын хүнд баалуулж чичлүүлэхээс эмээгээд хатуу хөл хорио тогтоочихож болно л доо. Айл өрх болгоны үүдэнд харуул манаа гаргаж, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг тас хааж боочихоод, хажуугаас нь чимээгүй хараад суух шиг амархан зүйл үгүй. Гэвч энэ бол гарц шийдэл бус, гал унтраах хэмжээний түр зуурын арга зам юм.  

Эрүүл мэндээ бодож байгаа нь энэ гээд сэхээнд дэн дун дэнжигнэж буй эдийн засгаа элгээр нь мөлхүүлэх замыг сонгосоор байвал дахин сэхэл автлаа удна. Ялангуяа манайх шиг өдөр өдрийн орлогоор амьдралаа залгуулдаг, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг, дунд бизнесийнхэн нийт аж ахуйн нэгжүүдийнх нь 70 шахам хувийг эзэлдэг улс, хотод ийм бодлого баримтлах нь учир дутагдалтай. Иймд энэ цаг үед иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамт “завиа” сэлүүрдэж, үүрэг хариуцлагыг хамтдаа хэрэгжүүлмээр.    Ядаж насанд хүрсэн хоёр сая иргэнээ бүрэн акцинжуулалтад хамруулж дуустал дахиад хатуу хөл хорио тогтоохгүйн тулд шүү дээ.

1,012
Өмнөх

Ирэх 7 хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна

3 сар 5, 2021
Дараах

Б.Жавхлан: Вакцины татан авалт, нийлүүлэлтэд өөрчлөлт орсон зүйл байхгүй

4 сар 11, 2021

Төстэй нийтлэлүүд

309680-16082023-1692156392-1886452630-coronavirus-variant-123046-16x9-1-750x460
COVID-19, Онцлох,

Ковидын шинэ хувилбар Хятад, АНУ тэргүүтэй 51 улсад тархжээ

нийтлэсэн Site Default8 сар 16, 2023
9ef72ca6a3a484b29626e5e01d2e9bc7d79306b1
COVID-19,

УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГЭЭС 50,000 ШИРХЭГ PCR ОНОШЛУУР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

нийтлэсэн Site Default1 сар 14, 2022

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт