Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн семинар болж, ТАБ-ын 2020 оны үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, 2021 онд баримтлах бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа төлөвлөж, зорилтоо тодорхойлов. Семинарт ҮАГ болон аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын удирдлагууд оролцлоо.
Төрийн аудитын байгууллага 2020 оныг “Төрийн аудитын байгууллагын эрх зүйн орчин, стандартын шинэтгэлийн жил” болгон зарласан бөгөөд зорилгоо бүрэн хэрэгжүүлж ажилласан байна. ТАБ өнгөрөгч 2020 онд 4141 аудитыг хийж гүйцэтгэн улс, орон нутгийн төсөвт 40.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цахим орчинд аудитын үйл ажиллагааны чанарыг алдагдуулахгүйгээр хийх үйл ажиллагааны чиглэл өгөв. Мөн семинарт оролцсон нийт удирдлагуудад төрийн аудитын байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулж, аудитын үр дүнг дээшлүүлэх үүрэг, чиглэл өгөв.