Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
улс төр,

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ДЭД ТӨВҮҮДЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ХУВИЙН ХЭВШИЛД ОНЦГОЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

нийтлэсэн Site Default6 сар 5, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
ded bute

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар дүүрэг, “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Сэлбэ дэд төвд ажиллалаа. Тэрээр Сэлбэ голын дагуу тавьсан 6,6 км автозам, 60 метр гүүр, үерийн далангаас гадна тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий тохижилт, Сэлбийн хурдны зам, дулааны станц, “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл зэргийн явцтай танилцав. 

“Сэлбэ” дэд төв нь СБД-ийн 13,14 дүгээр хороо, ЧД-ийн 14,18 дугаар хорооны 156 га газрыг хамардаг. 3,000 орчим өрхийн 11 мянга орчим хүн оршин суудаг. 2040 он гэхэд өрхийн тоо 6,520, хүн ам 23 мянга хүрэх төлөвтэй байна.  

Сэлбэ гол дагуу 6,6 км авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, автобусны зогсоолыг ашиглалтад оруулаад байна. Мөн Сэлбийн 25.2 км урт хурдны зам нь захын гэр хороолол, зусланг хотын төвтэй холбох юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь хийснээр түгжрэл 30-40 хувь буурах тооцоо гарсан байна. 

Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар барьж байгаа “Сэлбэ” дэд төвийн 28 МВт хүчин чадалтай дулааны станцын барилгын явц 95 хувьтай байна. Станц 3,000 гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгжийг дулаанаар хангах бөгөөд энэ нь 3,000 гаруй яндан байхгүй болно гэсэн үг юм.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр СБД-ийн есдүгээр хорооны нутагт  “Ногоон нуур- 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд автозам, зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг зэргийг барихаар төлөвлөсөн. Төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхлэх байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас түр хойшлоод байна. 

Цаашид Сэлбэ голын дагуух тохижилтын ажилд шаардагдах тодорхой хэмжээний хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан барих 16 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.   

Тэрээр дэд төвүүдэд хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд онцгой дэмжлэг үзүүлнэ. Ойрын хугацаанд хувийн хэвшлийнхэнтэй уулзаж энэ талаар ярилцана гэдгээ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

737
Өмнөх

Д.Сумъяабазар: Бүтээн байгуулалтын ажилд мэдлэг, туршлагатай боловсон хүчин хэрэгтэй

6 сар 5, 2021
Дараах

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДЭХ ГУРВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛЭЛЦЭНЭ

6 сар 5, 2021

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт