Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3574.03₮
  • Евро
    4079.93₮
  • Японы иен
    25.02₮
  • Швейцарийн франк
    4369.76₮
  • Шведийн крон
    373.33₮
  • Английн фунт
    4832.09₮
  • Болгарын лев
    2085.99₮
  • Унгарын форинт
    10.12₮
  • Египетийн фунт
    71.95₮
  • Энэтхэгийн рупи
    41.79₮
  • Хонконгийн доллар
    455.64₮
  • ОХУ-ын рубль
    45.32₮
  • Казахстаны тэнгэ
    6.98₮
  • БНХАУ-ын юань
    497.04₮
  • БНСУ-ын вон
    2.6₮
  • БНАСАУ-ын вон
    27.49₮
  • Канадын доллар
    2602.61₮
  • Австралийн доллар
    2308.47₮
  • Чехийн крон
    164₮
  • Тайванийн доллар
    119.15₮
  • Тайландын бат
    109.82₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.54₮
  • Сингапурын доллар
    2777.35₮
  • АНЭУ-ын дирхам
    973.08₮
  • Кувейтийн динар
    11660.02₮
  • Шинэ Зеландын доллар
    2143.88₮
  • Данийн крон
    546.91₮
  • Польшийн злот
    955.5₮
  • Украины гривн
    85.68₮
  • Норвегийн крон
    353₮
  • Непалын рупи
    26.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.22₮
  • Туркийн лира
    91.22₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12006256.85₮
  • Мөнгө /унцаар/
    122321.18₮
  • Зээлжих тусгай эрх
    4863.76₮
улс төр,

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ҮЗЭГЧГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛНА

нийтлэсэн Site Default6 сар 16, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
naadam

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
 
Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна
 
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллаж байна. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглож, амралт жуулчны баазын үйл ажиллагааг энэ сарын 17-ны өдрөөс долоо хоног хязгаарлалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын энэ үед аймаг, сумын наадам хийхгүй, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах чиглэл өглөө. Хэмнэгдэх зардлыг цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулах нь зүйтэй гэлээ.
 
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцуулав
 
Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилготой 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Ажлын байрыг дэмжих зээл олголт энэ сарын 14-ний өдрийн байдлаар 65,7 хувь, репо санхүүжилтийн зээл олголт 24,9 хувь, орон сууцны ипотекийн зээл олголт 2021 онд төлөвлөсөн хэмжээний 38 хувьд хүрээд байна. Мөн 15784 зээлдэгчдэд хөдөө аж ахуйг дэмжсэн 207,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртлэх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож, зээлийн батлан даалтын сангийн тогтолцоог ашиглах зохицуулалт хийж байна.
Энэ сарын 14-ний байдлаар нийт 6,060.9 тэрбум төгрөгийн 57.7 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,313.8 тэрбум төгрөгийг нийт 17785 иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.
 
Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар дараах арга хэмжээг авна
 
Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг богино хугацаанд эргэн сэргээх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
Тогтоолд агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай  хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар аялал жуулчлалын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах зохицуулалт бүрдүүлэхээр тусгалаа.
Мөн аялал жуулчлалыг дэмжих тусгай тарифын бодлого баримталж, гадаадын улс оронд сурталчлан таниулах, жуулчны урсгал, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан шинээр нислэгийн чиглэл нээх, нислэгийн суудал ашиглалт үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.

Аймгууд Соёлын хэлтэстэй боллоо
 
Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг Боловсролын газар, Соёлын хэлтэс гэж өөрчилж, соёл урлагийн чиг үүргийг орон тоо, цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шинээр байгуулах Соёлын хэлтэст холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шилжүүлж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлөөр хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Соёлын хэлтэс бий болсноор соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.


Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг зарим аймагт байгуулна
 
Архангай, Дархан-уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулна.
Дээрх аймгуудад төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна. Төвүүдийн үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ
 
 
Товч мэдээ
·      Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг 2021 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
·      Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
·      Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажилагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлав. Бүгд Найрамдах Сингапур Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Куба Улс болон Өмнөд Америкийн зарим улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшний хамтарсан механизм байгуулах чиглэлээр ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

1,652
Өмнөх

Ерөнхий боловсролын сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарна

6 сар 15, 2021
Дараах

ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагааны менежментийг сайжруулахад анхаарна

6 сар 16, 2021

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт