Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 3 дахь жилдээ Нийслэлийн Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага, аж ахуй нэгжийг шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулаад байна. Тухайн үйл ажиллагаа нь Хүүхэд гэр бүлд чиглэсэн үйлчилгээ, бүтээгдэхүүн, орчныг бий болгох, олон нийтэд сурталчлах, уриалах зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг.
Нийслэлийн 2020 оны Хүүхэд, гэр бүлд ээлтэй шилдэг байгууллагуудыг шалгаруулах үйл ажиллагаа нь 2 үе шаттай зохион байгуулагдсан эхний шатанд дүүрэг тус бүр шалгаруулалт зохион байгуулан шалгарсан шилдэг байгууллагуудыг нийслэлийн шилдэг байгууллагад өрсөлдүүлэхээр тодорхойлон нийслэлийн ажлын хэсэгт ирүүлэх юм.
Хоёрдугаар шатанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Соёл урлагийн газрын төлөөллийг оролцуулан шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 9 номинац, 78 шалгуур үзүүлэлтээр шилдэг байгууллагуудыг шалгаруулж Нийслэлийн 2020 оны Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагаар доорх байгууллагуудыг шалгаруулсан. Үүнд:
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг – “Налайх” дүүргийн Засаг даргын тамгын газар,
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо – Сонгинохайрхан дүүргийн “3 дугаар хороо” –ны засаг даргын ажлын алба,
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль – Баянгол дүүргийн “141 дүгээр сургууль”,
4.1 Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг – Баянзүрх дүүргийн “210 дугаар цэцэрлэг”,
4.2 Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг – Баянгол дүүргийн “89 дугаар цэцэрлэг”,
4.3 Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг – Налайх дүүргийн “152 дугаар цэцэрлэг”,
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй төрийн бус байгууллага – Чингэлтэй дүүргийн “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн,
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй үзвэр үйлчилгээний байгууллага – Сүхбаатар дүүргийн “Чойжин ламын сүм музей”,
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй хоол, үйлдвэрлэл үйлчилгээний газар, ресторан – Баянгол дүүргийн “Эфес” ресторан,
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний газар – Сүхбаатар дүүргийн “Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан”,
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага – Сүхбаатар дүүргийн “Монголын Хүүхдийн Урлан бүтээх”төв тус тус шалгарсан байна.
Үйл ажиллагааны хүрээнд “Хүүхэд, гэр бүлд ээлтэй аж ахуйн нэгж, байгууллага”-ын үйл ажиллагаа, мэдээллийг агуулсан богино хэмжээний теле нэвтрүүлэг, шторк бэлтгэн, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз, цахим хуудаснуудаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.