Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3567.68₮
  • Евро
    4131.55₮
  • Японы иен
    22.94₮
  • Швейцарийн франк
    4464.06₮
  • Шведийн крон
    376.63₮
  • Английн фунт
    4687.4₮
  • Болгарын лев
    2112.55₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    75.5₮
  • Энэтхэгийн рупи
    40.32₮
  • Хонконгийн доллар
    457.98₮
  • ОХУ-ын рубль
    44.09₮
  • Казахстаны тэнгэ
    6.87₮
  • БНХАУ-ын юань
    501.81₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.44₮
  • Канадын доллар
    2548.25₮
  • Австралийн доллар
    2313.11₮
  • Чехийн крон
    170.91₮
  • Тайванийн доллар
    114.22₮
  • Тайландын бат
    110.03₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.3₮
  • Сингапурын доллар
    2737.95₮
  • АНЭУ-ын дирхам
    971.33₮
  • Кувейтийн динар
    11619.97₮
  • Шинэ Зеландын доллар
    2010.21₮
  • Данийн крон
    553.2₮
  • Польшийн злот
    974.63₮
  • Украины гривн
    84.73₮
  • Норвегийн крон
    353₮
  • Непалын рупи
    25.2₮
  • Өмнөд Африкийн ранд
    207.85₮
  • Туркийн лира
    84.23₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14551835.35₮
  • Мөнгө /унцаар/
    182787.05₮
  • Зээлжих тусгай эрх
    4846.56₮
Хот,

Туул голын эх дэх 145 га газар нутгийг хамгаалалтад авлаа

нийтлэсэн Site Default8 сар 31, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
city-council-mn-img-16303948732

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Өлийн давааны өвөр хэсэг, “Минж нутагшуулах, үржүүлэх төв” орчмын 145 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.
Туул голын экосистемийг хамгаалах, минж нутагшуулах замаар усны урсцыг нэмэгдүүлэн, ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор Нийслэлийн ИТХ-аас 2012 онд “Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” ОНӨҮГ-ыг байгуулсан. Өдгөө тус төслийн нэгж 57 бодгаль минжийг Туул голын эх болон Заан, Тэрэлж голд нутагшуулаад байна.
Минж нь голын экосистем болон ойролцоох хуурай газрыг холбосон суваг татах зэргээр завсрын шинжтэй орчныг шинээр бий болгож байгалийн тэнцвэрийг хангадаг онцгой ач холбогдолтой бодгаль юм. Хэрэв Туул голын эх болон цутгал голууд дахь бүл минжний тоог олшруулж, 100-150-д хүргэвэл усны бохирдол багасаж, Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэрийн нөөц нэмэгдэж, хамгаалагдана гэдгийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцууллаа. Тиймээс Нийслэлийн ИТХ-аас Туул голын ай савыг хамгаалах зорилгоор дээрх 145 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч байгаа юм. Хамгаалалтад авсан дээрх газарт цаашид экологийн боловсролд дэмжлэг үзүүлэх төв болгон хөгжүүлнэ. Ингэснээр ЕБС-ийн сурагчид, оюутан залуус тус төвд экологийн боловсрол эзэмшиж, зөв дадалд суралцах боломж бүрдэх ач холбогдолтой.Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авахтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид дараах саналыг гаргасан юм.  

Төлөөлөгч П.Наранбаяр: -Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг ийнхүү хамгаалалтад авч байгаа нь зөв. Харин “Минж нутагшуулах, үржүүлэх төв”-ийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Бид Сэлбэ голын эхийг хамгаалж чадаагүйн улмаас их доройтсон. Өнөөдөр хамгаалалтад авч байгаа 145 га газрыг бүсчилж, зөв хөгжүүлбэл аялал жуулчлалын том бааз болно. Тиймээс эвдэж сүйтгэхгүй, хамгаалсан шиг хамгаалах хэрэгтэй.

Төлөөлөгч Б.Мягмар: -Дээрх газрыг хамгаалалтад авахыг бүрэн дэмжиж байна. Байгаль, орчны сайдын баталсан тушаалаар газар нутгийг хамгаалалтад авах журмыг баталсан байдаг. Тэгэхээр бид гаргаж буй шийдвэрээ дээрх журамд нийцүүлэх ёстой. Мөн зөвхөн минжинд зориулж тус бүсийг хамгаалалтад авч буй биш хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг хамгаалах гэсэн агуулгаар шийдвэрээ гаргах ёстой.

Төлөөлөгч Ү.Оюунзул: -2009 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 973 га газрыг хамгаалалтад авсны өгөөжөөр өнөөдөр нийслэлийн иргэд амарч, зугаалах газартай болсон. Тиймээс хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байна.

Төлөөлөгч Л.Ариунтуяа
: -Дээрх 145 га газрыг хамгаалалтад авахыг дэмжиж байна. Гэхдээ хамгаалах нэрээр хашаалаад орхиж болохгүй. Байгалийн цогцолбор төвийг байгуулж, иргэдэд нээлттэй байхад анхаарна уу. 

Тэргүүлэгч Д.Гантулга: -Хамгаалалтад авч буй газарт аялал жуулчлал, экологийн боловсролын төв байгуулах нэрээр хувь хүний эдлэн газар болгочихвий гэсэн болгоомжлол байна. Тиймээс энэ асуудалд холбогдох албаныхан анхаарлаа хандуулж ажиллаарай.

Төлөөлөгч Б.Нэргүй: -Нийслэлийн нутаг дахь байгалийн цогцолбор газар болон дархан цаазат газрын ашиглалт, хамгаалалтын мэдээллийг авч байх хэрэгтэй. Үүгээр далимдуулж газрын бизнес цэцэглэдэг. Улмаар байгаль орчин доройтож, үнэ цэнээ алдах шалтгаан болж байна. 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид зарчмын байр сууриа илэрхийлсний дараа, уг  тогтоолын төслийг олонхын саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

1,168
Өмнөх

Х.НЯМБААТАР: “РИО ТИНТО” ГРУПП ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛСАНДАА УУЧЛАЛ ГУЙСАН

8 сар 31, 2021
Дараах

“Орон сууцны 7 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

8 сар 31, 2021

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт