Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
Хот,

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

нийтлэсэн Site Default10 сар 1, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
city-council-mn-img-16328784866

Нийслэлийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. 

Тогтоолын төслийн танилцуулгыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хийсэн бөгөөд нийт 719 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 65 ажил тусгагдаж 77.1 хувьтай, газар зохион байгуулалтын чиглэлээр 376 ажил тусгагдаж 70 хувьтай, хот байгуулалтын чиглэлээр 87 ажил тусгагдаж 50 хувьтай, нөхөх олговор олгох, газрын байршил, хэмжээний чиглэлээр 191 ажил тусгагдаж 90 хувьтай, газрын төлбөрийн орлого бүрдүүлэх чиглэлээр 18 ажил тусгагдаж 44 хувьтай тус тус хэрэгжсэн байна. Харин нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 66.2 хувьтай хэрэгжиж байгаа юм. 

Хэлэлцэж буй асуудлаар Төлөөлөгчид тодруулга хийн, саналаа хэлсэн юм. 

Тухайлбал төлөөлөгч Т.Батцогт “Баянзүрх дүүрэгт байгаа ашиглалтын шаардлага хангахгүй зарим барилгыг хэзээ шинэчлэх вэ. Мөн Ганцхудаг орчим буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд суурьшлын бүс үүссэн байна. Тэнд амьдарч байгаа иргэдийн газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ” гэж асуусан юм. Үүнд хотын орлогч Б.Сүхбаатар “Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалтад Ганц худаг орчмыг оруулах шаардлагатай. Тухайлбал, гудамж, зам талбайг төлөвлөх, иргэд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, худаг барих, автобусны буудал бий болгох зэрэг цогц төлөвлөлтийг хийх Ажлын хэсэг байгуулах ёстой. Харин ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцууд буюу хуучнаар БАМ-ын байрнуудын асуудал Баянзүрх дүүрэгт бий. Гэр хорооллын дунд байгаа эдгээр БАМ-ын байрнууд нь дэд бүтэцгүй, шугам сүлжээ татах боломжгүй байгаагаас дахин төлөвлөлтөд орж ирэх компани тодрохгүй байна гэдгийг мэдээлсэн юм. Мөн Төлөөлөгч Д.Пүрэвдаваа “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдээс санал авч, судалгаа хийсэн үү гэдгийг тодруулсан бол, Л.Ариунтуяа Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад удаашраад байгааг асуулаа. Түүнчлэн Нисэх, Яармаг бүсийг төлөвлөлтгүй барилгажуулснаас үүдэлтэй түгжрэл, төвлөрлийн асуудалд Төлөөлөгчид шүүмжлэлтэй хандан, нийслэлийн захиргаа тус бүс рүү нүүхтэй холбоотойгоор асуудал улам хурцдаж буйг анхаарууллаа. 

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга М.Энхманлай энэ талаар “Сүүлийн жилүүдэд Нисэх, Яармаг орчимд барилгажилт эрчимтэй өрнөж байгаа. Гэхдээ тус бүс бол тусгай хамгаалалттай газар нутаг бөгөөд газрын зөвшөөрлийг БОАЖЯ олгодог. Ихэвчлэн аялал жуулчлалын зориулалтаар газар олгож, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэхгүйгээр барилга олноор барьсан. Тиймээс өнгөрсөн оноос зөвшөөрөлгүй эхэлсэн болон зөрчилтэй барилга байгууламжийн судалгааг хийсэн. Цаашид Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тодотгол хийхээр ажиллаж байна” гэлээ.  Мөн тус бүсэд түгжрэлийг бууруулах үүднээс босоо тэнхлэгийн дагуу автозам барихаар төлөвлөж байгаа аж. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотойгоор  гаргасан Төлөөлөгчдийн саналыг заавал тусгаж байж баримт бичгийг албажуулна гэдгийг санууллаа. Улмаар уг тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын олонх төлөөлөгчийн саналаар батлав. 

577
Өмнөх

ЗГХЭГ, Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүн Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж байна

10 сар 1, 2021
Дараах

Oрон нутгийн ургац хураалт, бензин шатахууны импортыi төмөр замын тээврийг шуурхай зохион байгуулж байна

10 сар 1, 2021

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
675517d2e90d11380022162c
Онцлох, Хот,

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт