Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
улс төр,

АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТҮЛШ, ШАТАХУУНЫ 45 ХОНОГИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ

нийтлэсэн Site Default10 сар 6, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
zasag1

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сайжруулсан түлшний асуудлаар Ажлын хэсэг байгууллаа

“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдээр хангах, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж ахална.
“Тавантолгой түлш” ХХК нь нийслэлийн зургаан дүүргийн 57 агуулахад 71,4 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Борлуулалтын 128 цэгээр хоногт дунджаар 956 тн сайжруулсан шахмал түлш борлуулж байгаад энэ сарын 5-наас борлуулалтын цэгийг 371 болгон нэмэгдүүлжээ. Ирэх сарын 1-нээс 300 өрхийн дунд нэг буюу 600 цэгээр сайжруулсан түлшний борлуулалт хийхээр төлөвлөж байна.
Сайжруулсан шахмал түлшний “Нэг өрх-нэг карт” аяныг зохион байгуулж, айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, картын давхардлыг арилган, сайжруулсан түлшийг орон нутаг руу зөөвөрлөхгүй байхад хяналт тавина.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татна

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татахаар шийдвэрлэлээ.
Газрын тосны дайвар бүтээгдэхүүн импортлон дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжихээс илүүтэй өнөөгийн бодит нөхцөл байдалд Монгол Улсын чанар, стандартын шаардлагыг боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлагын тогтолцоог чангатгах, одоо байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цэгцлэх замаар удирдлага зохицуулалтын арга хэмжээг нэн тэргүүнд авах нь зүйтэй гэж үзжээ.
Иймд хуулийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн импортлох болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг ханган УУХҮЯ-наас авсан компанийн өөрийн үйлдвэрлэлийн зорилгоор импортлох дайвар бүтээгдэхүүн болон керосиныг онцгой татвараас чөлөөлөхөөр боловсруулан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан УИХ-д өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзсэн байна.

Аж ахуйн нэгжүүд 45 хоногийн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ

“Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”-д заасныг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг хавсралтаар баталлаа. Энэхүү тогтоолын хавсралтад заасан газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний дотор бүрдүүлэх арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт даалгалаа.
Улсын хэмжээнд 2020 оны наймдугаар сараас 2021 оны наймдугаар сар хүртлэх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд 1,538,119.0 тонн түлш, шатахуун импортолсон байгаа нь өмнөх оны мөн үеэс 6,5 хувиар өссөн үзүүлэлт юм. Аж ахуйн нэгжүүдийн дээрх хугацаанд импортолсон түлш, шатахууны хэмжээнд үндэслэн төрөл тус бүрээр хамгийн багадаа 45 хоногийн хэрэглээний компанийн нөөцтэй байхаар тооцжээ. Тогтоолын хавсралтад зааснаар 28 аж ахуйн нэгж нийт 193,500 тонн компанийн нөөц бүрдүүлэх юм байна.            

Товч мэдээ
·      Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх олон улсын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс хэвийн горимд шилжүүллээ.
·      “Ковид-19”-ийн эсрэг вакцины бүрэн тунд энэ сарын 5-ны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 65.5 хувь, дархлаа дэмжих гуравдугаар тунд 323.940 хүн хамрагджээ. Иргэдийг гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцины цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
·      “Эрчис Ойл” ХХК болон “PH-Азро” компанийн хооронд байгуулах хамтын ажиллагааны гэрээний төслийг эцэслэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг УУХҮ-ийн сайдад даалгав.
·      Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
·      Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн боловсруулалтын явц, Гашуунсухайт хилийн боомт дахь чингэлэг тээврийн терминалын ажлын явцын талаар Сангийн сайд танилцуулсан байна. Хуулийн төсөл боловсруулж эхэлснээс хойш хувийн хэвшлийн байгууллагаас 257, төрийн байгууллагаас 280 гаруй санал иржээ. Эдгээр саналыг нэгтгэн Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөлд тусгах юм байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

553
Өмнөх

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ 21 АВТОМАШИНЫГ АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

10 сар 6, 2021
Дараах

Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ

10 сар 7, 2021

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт