Спутник вакцины 10 мянган ширхэг 2-р тунг энэ сарын 30-ны өдөр, дахин 10 мянган тунг 7 дугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Оросын талаас мэдэгдлээ.
Цаашид тус вакциныг хувийн хэвшлийн байгууллагууд оруулж ирэх нөхцлийг бүрдүүлэхээр холбогдох газрууд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын “Спутник V” вакцины 30 мянган тунг манай улс хүлээн авсан юм.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ковид-19-ын эсрэг вакцины зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 88,4 хувь , 2-р тунгийн хамралт 77,6 хувь, нийт хүн амын 1-р тунгийн хамралт 60,9 хувь , 2-р тунгийн хамралт 53,4 хувь тус тус байна.