Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3562.67₮
  • Евро
    4104.73₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4404.61₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4666.74₮
  • Болгарын лев
    2098.84₮
  • Унгарын форинт
    10.72₮
  • Египетийн фунт
    74.72₮
  • Энэтхэгийн рупи
    39.91₮
  • Хонконгийн доллар
    457.74₮
  • ОХУ-ын рубль
    45.18₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    501.34₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2526.27₮
  • Австралийн доллар
    2301.84₮
  • Чехийн крон
    169.74₮
  • Тайванийн доллар
    113.29₮
  • Тайландын бат
    109.62₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.55₮
  • Сингапурын доллар
    2730.75₮
  • АНЭУ-ын дирхам
    969.98₮
  • Кувейтийн динар
    11590.44₮
  • Шинэ Зеландын доллар
    1997.77₮
  • Данийн крон
    549.61₮
  • Польшийн злот
    969.61₮
  • Украины гривн
    84.14₮
  • Норвегийн крон
    347.39₮
  • Непалын рупи
    24.95₮
  • Өмнөд Африкийн ранд
    205.8₮
  • Туркийн лира
    83.93₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14473079.67₮
  • Мөнгө /унцаар/
    177975.67₮
  • Зээлжих тусгай эрх
    4824₮
улс төр,

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх УИХ-ын гишүүний асуулгад хариулт өглөө

нийтлэсэн Site Default10 сар 5, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
shadar7

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуулгын хариулт мэдээллийг сонсож хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээ гаргасан дээрх асуулгад хариулт өгөх хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гурван чиглэлээр дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт ажлын явцын хувьд технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байна.

“Технологийн бус барилга байгууламж” ажлын хүрээнд үйлдвэрийн усан хангамжийн байгууламжууд, оффис, гал команд, хоолны газар, лаборатори, агуулах, засварын цех, анхны тусламжийн барилгууд, үйлдвэрийн талбайд зам, сувагчлал, үерийн ус зайлуулах систем зэрэг технологийн бус барилга байгууламжуудын барилга угсралтын бэлтгэл ажлыг 2021 оны 1 дүгээр сараас хангаж, газар шорооны ажил бүрэн дуусаж, суурийн хэв цутгамал, арматурчлалын ажил, ус дамжуулах хоолой, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын газар шорооны ажлууд үргэлжилж байгааг Шадар сайд дурдав.

Үйлдвэрийн иргэний барилга байгууламжууд болох угтах байр-1,2, лаборатори, анхны тусламжийн төв, хоолны газар, оффис, сургалтын төв, агуулах, засварын цех, гал унтраах ангийн барилгын зураг төслийн ажил нь 86 хувийн гүйцэтгэлтэй, барилга угсралтын ажил хянагдсан зураг төслийн дагуу 20 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд бүтээцийн ажлууд явагдаж байна.

Үйлдвэрийн технологийн усыг Бор хөөврийн говиос хангахаар шийдвэрлэсний дагуу 11 худаг, 100м3-ын ус цуглуулагч сав, ус дамжуулах 88 км урттай хоолой, өргөх насос станцын ажил 17 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрийн талбайд байрлах 30000м3 багтаамжтай усан сангийн барилгын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй хийгдээд байгаа аж. Үйлдвэрийн зам талбайн үерийн ус зайлуулах суваг шуудуу болон цуглуулах савны газар шороо, сувагчлалын суурь бетоны ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Төслийн талбайд 2021.07.30-ны өдрийн байдлаар төслийн менежментийн зөвлөх компанийн 5, “JMC Projects India” компанийн 121 энэтхэг, дотоодын туслан гүйцэтгэгч 8 компанийн нийт 280 монгол ажилчин ажиллаж байгаа талаар Шадар сайд танилцууллаа.

Мөн “Үйлдвэрийн цахилгаан станц” ажлын багцын хүрээнд 35 МВт хүчин чадалтай 2 ширхэг уурын генератор, 17,5 МВт-ын 2 ширхэг уурын турбин бүхий шингэн түлшээр ажиллах цахилгаан станцыг барьж байгуулах юм. Ажлын ерөнхий гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны тавдугаар сард зарласан бөгөөд энэ оны есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэг хэсэг болох үйлдвэрийн ажилчдын 550 айлын хотхоны эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа.

Ковид-19 цар тахлаас үүдсэн хөл хорио нь бүтээн байгуулалтын ажилд сөргөөр нөлөөлж, техник тоног төхөөрөмжийн татан авалт саатах, удаашрах байдлыг үүсгэж байгаа хэдий ч урин дулааны улирлыг бүрэн ашиглаж, үйлдвэрийн болон хотхоны бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулах үүднээс боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллан, төлөвлөсөн хугацаа болох 2025 онд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа талаарх мэдээллийг Шадар сайд мэдээлэлдээ дурдав.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах Дорнод аймгийн Матад сумаас, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн байршил хүртэлх 560 орчим километр түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийн ажлыг эхлүүлжээ.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор жилдээ 1.5 сая тонн түүхий тосыг боловсруулж, таван төрлийн 1.33 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах аж. Нийт бүтээгдэхүүний 60 хувь нь дизель түлш, үлдсэн нь АИ-95 автобензин, шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлш байх төлөвлөлттэй ажээ. Дотоодын дизель түлш болон автобензины 80 хувийн хэрэглээг хангахаар тооцсон гэв. Нэгж бүтээгдэхүүний өртөг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс 25 орчим хувиар хямд байх тооцоолол байгаа талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.

Ийнхүү байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуулгын хариутай холбогдуулан байнгын хорооны гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

489
Өмнөх

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГОД НИЙЦСЭН ШИНЭЧЛЭЛИЙГ ИРЭХ ЖИЛИЙН ТӨСӨВТ ТУСГАСАН

10 сар 5, 2021
Дараах

Номын сангуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

10 сар 6, 2021

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 8 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт