Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
Онцлох, улс төр,

Д.АМАРБАЯСГАЛАН: МАН НИЙГЭМД ХАНДЛАГЫН ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

нийтлэсэн Site Default12 сар 6, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
nam

МАН-ын 30 дахь Их хуралдааны үйл явцын  талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  мэдээлэл хийлээ. Түүний хамт Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүү нар байлцлаа.

Мэдээллийн эхэнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн МАН-ын нийт 278 мянга гаруй гишүүнийг төлөөлсөн  1245 төлөөлөгч Их хуралд оролцож байгааг  хэлээд  намын гишүүн болон олон улсын төлөөлөгчдөөс бүрдсэн 200 орчим хүн урилгаар оролцож байгааг дуулгалаа. Ингэснээр нийт 1450 орчим хүн Их хуралд оролцож байна. Түүнчлэн Их хуралд оролцож буй нийт төлөөлөгчдийн 44 хувь нь анх удаа Их хуралд оролцож  байгаа аж. Тийм учраас энэ удаагийн Их хурал шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилж байна. Нийт төлөөлөгчдийн 24 хувь нь эмэгтэй бол 16 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байна. Энэ удаагийн Их хурлаар МАН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарын улс төрийн илтгэл, Хяналтын ерөнхий хорооны ажлын тайлан зэрэг нийт есөн асуудал хэлэлцэнэ. Өнөөдөр үдээс хойш МАН-ын даргын илтгэлтэй холбогдуулан Их хурлын  төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүний дараагаар намын даргыг батламжлах асуудлыг хэлэлцэнэ. Дараагийн өдөр намын мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг хэлэлцэх бол УИХ-ын дарга Г.Занданшатарын “Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх нь” сэдэвт улс төрийн илтгэлийг тавих юм.

МАН-ын  ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  Их хуралд тавьсан улс төрийн  илтгэлтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд намынхаа дотоод асуудлыг ярихаас гадна улс орон, нийгэм эдийн засгийн өмнө тулгамдсан асуудал, улс төрийн намуудын шинэчлэл, өөрчлөлт, хөгжил дэвшилд тулгамдсан асуудлыг бодлого болгон гаргаж ирэх, цаашлаад  үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгааг тодотгов.  “МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс шинэ сэргэлтийн зургаан тулгуурт бодлогыг танилцууллаа. Үүнд боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн болон ногоон хөгжлийн  болон төрийн бүтээмжийн сэргэлтийг багтаасан. Өнөөдрийн нөхцөлд коронавирусийн цар тахал дэлхий нийтэд тархсанаас улс орнууд нийгэм, эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Тэр дундаа манай улсын хувьд олон хүндрэл бэрхшээл бодитоор бий болж байна. Энэ цаг үед бид “COVID-19”-оос үүдсэн олон хүндрэл бэрхшээл бодитоор бий болж байна. Энэ цаг үед бидний сул болон давуу тал юу байна вэ гэдгийг бид өөрсдөө олж харах, судалж шинжлэх боломж нөхцөл бүрдсэн учраас  өнөөдөр энэ илтгэлийг олон нийтэд танилцуулахад илүү дөхөмтэй байлаа. Цар тахлын энэ нөхцөлд бид ойлгож суралцахаас гадна засч сайжруулах  олон ч ажил бий” хэмээн онцоллоо.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тавьсан илтгэлийн гол зорилго нь нийгэм дэх улс төрийн намын оролцоог сайжруулах, ард иргэдийн өмнө хүлээсэн улс төрийн намын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, илүү  ойлгомжтой мэргэжлийн институци болж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн бодлогоо байлаа. МАН бодлогын, дэвшилтэт, нээлттэй, цахим нам байх тухайд томоохон бодлого хөтөлбөрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд  энэ бодлогоо Их хурлын төлөөлөгчдөөр дамжуулан  нийгэмд болон, бусад улс төрийн намдаа тайлбарлан таниулж  байна. Улмаар  улс төрийн намуудаа энэ  жишгээр мэргэжлийн институци болж ажиллахыг урилж байгаа юм. Монгол Улсад улс төрийн намын үүрэг, хариуцлагыг  төрийнхөөс доогуур тавиад байдаг тал  бий. Тэгвэл улс төрийн намууд төрийн эрхийг авахын төлөө хоорондоо өрсөлдсөний үндсэн дээр маш том хариуцлагын эзэн болдог гэдгийг гаргаж тавьж байна. “Нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө улс төрийн намууд  анхаарал хандуулж, мөрийн хөтөлбөрийнхөө хяналтад өдөр бүр хяналт тавьж, дүгнэлт гарган ажиллаж байх ёстой юм. МАН дотооддоо  төдийгүй гадаад орчиндоо  ч олон нийтийн итгэл, найдварыг хүлээж байгаа. МАН социал демократ үзэл баримтлалтай улс төрийн нам гэдгээ олон нийтэд тодотгон зарлаж,  үзэл баримтлал, үнэт зүйлийг олон нийт төдийгүй залуучуудад ойлгуулан таниулах нь бидний эрхэм зорилго юм. Энэ эрчээрээ бид Монголдоо төдийгүй дэлхийн бусад улсын хэмжээнд манлайлал үзүүлж, социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлал үзүүлэн ажиллана гэдгийг онцолмоор байна” гэлээ.

МАН-ын даргын болон Ерөнхий нарийн бичгийн  даргын тавьсан илтгэлд МАН илүү дэвшилтэт нам байх, намын дотоодод улс төрийн ажил, албан тушаал хашиж байгаа хүмүүсийн хариуцлага, ёс зүйн байдалд ихээхэн анхаарч ажиллахаа зарлаж байна. Өөрөөр хэлбэл, намын удирдлагын түвшинд болон бусад шатан дахь албан тушаалтнууд  улс төрийн эрх мэдлээ урвуулан ашигладаггүй байхыг дэвшилтэт улс төрийн нам гэж нэрлэдэг. Бид ийм түвшинд хүрэхийн төлөө зорин ажиллаж байна. МАН-ыг засгийн эрх барих хугацаанд улс төрийн болон төрийн албан тушаалтнууд төрд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүний эрхийг хамгаалах  хууль, эрх зүйн  орчныг сайжруулах тухайд санаачилгатай ажиллах нөхцөлийг намын удирдлагуудын зүгээс шаардаж ажиллана. Товчхондоо, МАН нийгэмд хандлагын томоохон өөрчлөлтийг авчрахыг зорьж байна. Улс төрийн нам дотоод дүрэм журам,  ёс суртахуун, хариуцлагыг  намынхаа дүрэмд оруулж, бүх шатны албан тушаалтнуудтайгаа хариуцлага  ярьж чаддаг болсноор  нийгэмд хандлагын өөрчлөлт хийх суурийг тавина гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дараалсан хоёр сонгуульд 60-аас дээш  суудал авч, ялалт байгуулсан нам дараагийн сонгуульд зөвхөн ялалт байгуулахын төлөө биш нийгэмд тулгамдсан томоохон хүндрэл, бэрхшээлийг сууриар нь өөрчлөхийн төлөөх санаачилга, эхлэлийг тавьж байга нь  манай намын Их хурлын онцлог болно гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцоллоо.  

Дараачийн асуудал нь хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сууриар нь өөрчилнө. Монгол Улсад  нийт 797 хууль хэрэгжиж байна. Эдгээрээс яг нийгмийн харилцааг зохицуулдаг  318 хуульд мэргэжлийн судлаач,  хуульчдын хамтарсан багтай хамтран томоохон судалгаа хийсэн. Эдгээр хуулийг заалт нэг бүрээр нь судалж үзэхэд  800 орчим заалт нь “Хүний эрхийн зөрчилтэй” буюу хүний эрхийг зарим талаар зөрчсөн, зөрчсөн байж болзошгүй, энэ цаг үеийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй хэмжээнд хүрсэн байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс бид эдгээр 800 орчим заалтыг  хүний эрхэд нийцүүлэн том даалгаврыг бид өөрсдөдөө тавьж байгаа юм. Ингээд төрийн зүгээс иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудтайгаа хамтраад  хүний эрхийн хууль эрх зүйн орчныг засаж сайжруулах. Улмаар хүний эрхийг хамгаалдаг, зөрчигдсөн тохиолдолд сэргээдэг байдлыг төрийн санаачилгаар бий болгохоор ажиллаж байна. МАН-ын нийт гишүүдийнхээ арваас дээш хувь буюу 30 орчим мянган гишүүнийг хүний эрхийг хамгаалагч болгон сургах, тэднээр дамжуулан хүний эрхийг хамгаалах орчин, нөхцөлийг сайжруулах зөв хандлагыг бий болгохын төлөө  хичээн ажиллах хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Их хурлын үеэр мэдэгдлээ.

698
Өмнөх

МОНГОЛ АРДЫН НАМЫН 30 ДАХЬ ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

12 сар 6, 2021
Дараах

Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГААР СОНГОЛОО

12 сар 7, 2021

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт