Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллалаа. Эрүүл мэндийн дэмжих төвийн засварын явц, нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламж, төрөх тасгийн үйл ажиллагаа, вакцинжуулалтын үйл явц, эрчимжүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцав.
2021 оноос эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүждэг болсонтой холбогдуулан уг үйл ажиллагааг дэмжих, иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг ойроос хүргэх зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд нэн шаардлагатай зарим нэг тоног төхөөрөмжөөр хангалаа.
Үүнд: Булган аймгийн төрөх тасагт төрөх ор, зөөврийн эхо, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт ангиорафийн аппарат, диализийн аппарат зэргийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютерт томографийн аппарат хүлээлгэн өгч нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм.