Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3562.67₮
  • Евро
    4104.73₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4404.61₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4666.74₮
  • Болгарын лев
    2098.84₮
  • Унгарын форинт
    10.72₮
  • Египетийн фунт
    74.72₮
  • Энэтхэгийн рупи
    39.91₮
  • Хонконгийн доллар
    457.74₮
  • ОХУ-ын рубль
    45.18₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    501.34₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2526.27₮
  • Австралийн доллар
    2301.84₮
  • Чехийн крон
    169.74₮
  • Тайванийн доллар
    113.29₮
  • Тайландын бат
    109.62₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.55₮
  • Сингапурын доллар
    2730.75₮
  • АНЭУ-ын дирхам
    969.98₮
  • Кувейтийн динар
    11590.44₮
  • Шинэ Зеландын доллар
    1997.77₮
  • Данийн крон
    549.61₮
  • Польшийн злот
    969.61₮
  • Украины гривн
    84.14₮
  • Норвегийн крон
    347.39₮
  • Непалын рупи
    24.95₮
  • Өмнөд Африкийн ранд
    205.8₮
  • Туркийн лира
    83.93₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14473079.67₮
  • Мөнгө /унцаар/
    177975.67₮
  • Зээлжих тусгай эрх
    4824₮
COVID-19,

ОМИКРОН ХУВИЛБАРЫН ШИНЖ ТЭМДЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨМЖ

нийтлэсэн Site Default1 сар 14, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
0d9a627101f3ff549dce87538f1d2b94ff96c8da

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын омикрон хувилбарын давалгаа эхэлж буйг анхааруулж байна. Мэргэжилтнүүдийн хувьд омикроноор өвчилсөн иргэд харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй байгааг мэдээлсэн. Тиймээс цар тахлын омикрон хувилбарын шинж тэмдэг, эмчилгээний талаар эрдэмтэн судлаачдаас тодрууллаа.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал, доктор, дэд профессор Ц.ТӨМӨР-ОЧИР:

–Монголд омикрон хувилбарын давалгаа эхэлж байна. Шинэ хувилбарын өвчлөл өмнөх дельта хувилбартай харьцуулахад харьцангуй хөнгөн байгаа. Ойролцоогоор эмнэл зүйн 96 орчим хувьд нь ханиад томуугийн шинж тэмдэг илэрч байна. Дэлхийн улс орнуудын мэдээлж байгаагаар хүний амьсгалын дээд замын хурц үрэвслийн шинж голчлон илэрч байна. Тодруулбал, ханиалгах, найтаах, хоолой сэрвэгнэх, сөөх, бол бага насны хүүхдэд ларингит болох эрсдэлтэй. Тэр дундаа 1-5 насны хүүхдүүдэд эрсдэл өндөр байх магадлалтай. Цар тахлын дельта хувилбараар өвчилсөн иргэд маш хурдан уушгины хатгалгаа болж байсан бол омикроны хувьд ихэвчлэн хөнгөн явцтай, ханиад томуугийн шинж тэмдгээр илэрч байна. Тиймээс омикрон хувилбарын хувьд дельта шиг хүмүүс олноор хурдан хүндэрч, эмнэлгийн ачаалал нэмэгдэж, амьсгалын аппаратны хэрэгцээ шаардлага харьцангуй бага.

Монголд сүүлийн өдрүүдэд цар тахлын халдвар эрс нэмэгдэж буй. Зарим иргэдийн хувьд шууд шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэл зүйн зөвлөх баг ажиллаж байгаа. Саяхан омикроны дэгдэлттэй холбоотойгоор цар тахлын халдварын эмчилгээ оношлогооны түр зааврыг шинэчилсэн. Өвөрмөц эмчилгээ хийхгүй. Өмнөх альфа, дельта хувилбаруудтай адилхан. Гэхдээ вирусийн гаралтай амьсгалын дээд замын халдварын үед ер нь антибиотик хэрэглэдэггүй. Цар тахлын дельта хувилбарын давалгааны үеэр хүмүүс богино хугацаанд уушгины хатгаа авч байсан учраас антибиотик хэрэглэж байсан.
 
 

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч
 Ц.ЧИНБАЯР:

-Цар тахлын өмнөх хувилбаруудаас ялгаатай онцгой шинж тэмдэг байхгүй. Халдвар авсан бүх иргэдийг омикрон хувилбараар өвчилсөн гэж үзэхгүй. Амьсгалын дээд замын шинж тэмдэг давамгайлж байгаа. Манай төвөөс байнгын цар тахлын хувилбарын тандалтыг хийж байдаг. Тэр тандалтаар түүврийн аргаар авсан шинжилгээгээр дотоодод омикрон хувилбар илэрсэн.

Омикрон хувилбарын давалгаа хүн амын вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд хүндрэх магадлалтай байна. Эмчилгээний арга барилын хувьд өмнөх хувилбараас шинэчлэгдсэн зүйл байхгүй. Омикрон хувилбараар өвдсөн Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчдын биеийн байдал нь хөнгөн байсан. Тэднийг “Багабаян” сувилалд тусгаарлаж, Цэргийн эмнэлгийнхэн эмчилгээгээ хийсэн. Гадаадаас зөөвөрлөгдөж, омикроны халдвар авсан иргэд ч хөнгөн өвдсөн. Учир нь эдгээр хүмүүс архаг суурь өвчингүй, эрүүл хүмүүс байсан.
 

 
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Цар тахлын эсрэг вакцины III тун хийхийн өмнө эсрэг биеийн түвшин ямар байгаа талаар судалсан. Монголд III тунг өнгөрсөн оны наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Үүнээс өмнө “Астразенека” бүрэн тунтай “Файзер” вакцинаар нэмэлт тун хийсэн бүлэгт эсрэг биеийн түвшин 30 au/ml байсан. Энэ түвшин 10-аас дээш байвал дархлаа өдөөх чадвартай гэж үздэг. Дахин 10 руу буураад ирвэл заавал нэмэлт тун хийж идэвхжүүлэх хэрэгтэй гэж үзнэ. Ингээд 30 au/ml эсрэг биеийн титрийг бүүстэр тун хийсний дүнд 573 болгож өсгөсөн. Энэ үзүүлэлт буурсаар байгааг 4.5 сарын дараа буюу одоо 70 орчим байна. Нийт иргэдийн 70-аас дээш хувь нь Сенофарм үйлдвэрийн Веросалл вакцинд хамрагдсан. Хоёр тун “Вероселл” вакцинд хамрагдсан иргэд 4.5 сарын дараа “Файзер” вакцинаар нэмэлт тунгаа хийхэд 30 au/ml эсрэг биеийн титр 340 нэгж болж өссөн байсан. Одоо 4.5 сарын дараа 110 нэгж болж буурсан байна. Тиймээс дөрөв дэх тунг хийлгэвэл эсрэг биетийн хэмжээ өсөж, омикроноос таныг хамгаална. 

1,024
Өмнөх

Төрийн банк “Миний Монгол” бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэн худалдааг 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна

1 сар 12, 2022
Дараах

УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГЭЭС 50,000 ШИРХЭГ PCR ОНОШЛУУР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

1 сар 14, 2022

Төстэй нийтлэлүүд

309680-16082023-1692156392-1886452630-coronavirus-variant-123046-16x9-1-750x460
COVID-19, Онцлох,

Ковидын шинэ хувилбар Хятад, АНУ тэргүүтэй 51 улсад тархжээ

нийтлэсэн Site Default8 сар 16, 2023
9ef72ca6a3a484b29626e5e01d2e9bc7d79306b1
COVID-19,

УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГЭЭС 50,000 ШИРХЭГ PCR ОНОШЛУУР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

нийтлэсэн Site Default1 сар 14, 2022

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт