Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3549.37₮
  • Евро
    4155.6₮
  • Японы иен
    22.64₮
  • Швейцарийн франк
    4461.53₮
  • Шведийн крон
    380.95₮
  • Английн фунт
    4743.73₮
  • Болгарын лев
    2124.61₮
  • Унгарын форинт
    10.71₮
  • Египетийн фунт
    74.58₮
  • Энэтхэгийн рупи
    39.36₮
  • Хонконгийн доллар
    456.15₮
  • ОХУ-ын рубль
    43.87₮
  • Казахстаны тэнгэ
    6.86₮
  • БНХАУ-ын юань
    504.08₮
  • БНСУ-ын вон
    2.4₮
  • БНАСАУ-ын вон
    27.3₮
  • Канадын доллар
    2573.03₮
  • Австралийн доллар
    2343.65₮
  • Чехийн крон
    170.53₮
  • Тайванийн доллар
    112.47₮
  • Тайландын бат
    112.79₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    870.48₮
  • Сингапурын доллар
    2746.23₮
  • АНЭУ-ын дирхам
    966.38₮
  • Кувейтийн динар
    11557.7₮
  • Шинэ Зеландын доллар
    2039.82₮
  • Данийн крон
    556.19₮
  • Польшийн злот
    987.36₮
  • Украины гривн
    84.07₮
  • Норвегийн крон
    348.42₮
  • Непалын рупи
    24.6₮
  • Өмнөд Африкийн ранд
    211.7₮
  • Туркийн лира
    82.91₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    15343553.83₮
  • Мөнгө /унцаар/
    233298.32₮
  • Зээлжих тусгай эрх
    4851.92₮
Онцлох,

Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд талууд гарын үсэг зурлаа

нийтлэсэн Site Default1 сар 26, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
HJVeTlav7cI8fI9vDdyA

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өнөөдөр цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай ТЭМДЭГЛЭЛ-д гарын үсэг зурлаа.


Хамтарсан Ажлын хэсгийн Монголын талын ахлагчийн хувьд Шадар сайд С.Амарсайхан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Гурван улсыг дамнасан, дэд бүтцийн энэхүү мега төслийн ТЭЗҮ-ийг хугацаанаас нь өмнө амжилттай боловсруулж дуусгасанд баяртай байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн “Газпром” НХН-ийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

Байгалийн хийн хоолойн төсөл цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран Хамтран баталсан төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төслийг эрчимжүүлэх зорилгоор “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 3 болон 10 дугаар саруудад Монгол Улсад хоёр удаа ажлын айлчлал хийж, уг уулзалтуудын үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараа дараагийн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна” хэмээн онцолсон.
Энэхүү төсөл нь техникийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэдэг нь ТЭЗҮ-ээр тодорхой болсон учраас 2022, 2023 онд талууд хамтран инженерийн нарийвчилсан судалгаанууд болон байгалийн хийн хоолойн барилга байгууламжуудын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Монголын хэсэг дээрх хий дамжуулах хоолойн нийт урт нь 960 км бөгөөд жилд 50 тэрбум шоо метр хийг тээвэрлэх юм.
ОХУ, БНХАУ болон Монгол Улсын төрийн дээд түвшний уулзалтуудын үеэр байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудал тогтмол яригдаж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг дэмжин ажиллахаа гурван улсын төр, засгийн өндөр албан тушаалтнууд удаа дараа мэдэгдэж ирсэн нь төслийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх гол үндэс гэдгийг талууд энэ үеэр онцлон тэмдэглэж байлаа.


Өнөөдөр үзэглэсэн Протоколд нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа болох “Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-аас БНХА руу байгалийн хий дамжуулах хоолой барих, ашиглах төслийн Техник, эдийн засгийн үндэслэл”-ийн үр дүнг батлах, хоёрдугаарт, “Зураг төсөл”-ийн үе шатанд шилжих, зураг төсөл, хайгуул судалгааны ажлуудыг гүйцэтгэх талаар тусгажээ.
Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд талуудын хүчин чармайлтын дүнд амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын хувьд харилцан ашигтай, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах том бүтээн байгуулалт болно гэж Монголын тал итгэл дүүрэн байгаагаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газар үүнд өндөр ач холбогдол өгч, өмнөө тавьсан зорилтуудыг богино хугацаанд биелүүлэхийн төлөө бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллах болно хэмээн хэллээ.

625
Өмнөх

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.БААСАНДОРЖ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

1 сар 25, 2022
Дараах

УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА

1 сар 26, 2022

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 2 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт