Бразилын зураач Клаудио Кантарелл 58 насандаа таалал төгсчээ. Клаудио амьд ахуй цагтаа “Тоор“ хэмээх үнэнч андтайгаа 10 жилийн турш хамтдаа амьдарсан ч түүнийг орхин нэг жилийн өмнө бурхны оронд очжээ.

Эзнээ нас барсны дараа “Тоор“ нохой хоол идэхээ больж эзэнтэйгээ хамт явдаг байсан замаар үргэлж алхах болсон гэнэ. Тус тосгоны үсчин Айртон Оливейра хэлэхдээ: “Клаудио энэ замаар нохойн хамтаар байнга явдаг байсан, Тэр хонжворт сугалаагаа шалгахаар дэлгүүрт ороход “Тоор” гадна нь хэвтээд хүлээж байдаг байсан юм. Түүнийг нас барснаас хойш “Тоор“ энд үргэлж ирэх болсон” гэжээ.

Нохойны энэ байдлыг харсан 76 настай Сайяара Фрейтс “Тоор“-ыг өргөж авахаар шийдсэн байна. Сайяара Фрейтс: “Тэр насан туршийн найзаа алдсан болохоор сэтгэлээр унах нь мэдээж хэрэг. Би түүнийг гэр бүлийхнээс нь дутахааргүй өсгөхийг хүсч байна. Гэхдээ түүний сэтгэлээс Клаудио мартагдахгүй байх“ гэжээ.

www.Seen.mn