Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
Онцлох,

БНТУ-ын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Ведат Билгинийг хүлээн авч уулзлаа

нийтлэсэн Site Default6 сар 17, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
288599395_409625124509505_6529913947733585272_n

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНТУ-ын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллийн сайд Ведат Билгин, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс БНТУ-тай 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, соёл боловсрол, зам тээвэр, худалдаа үйлчилгээ, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллаж найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн. Энэ удаагийн уулзалтаар ХНХ-ын сайд Ведат Билгин манай улстай хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Манай хоёр улсын хамтын ажиллагаа 1969 оноос эхлэлтэй ч түүх соёлоороо хэдэн зуун жилийн түүхээр холбогддог. Сүүлийн жилүүдэд найрсаг хамтын ажиллагаа улам тэлж, аялал жуулчлал, худалдааны эргэлт нэмэгдэж, хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн ч ихсэж байна. Турк улсад Монгол Улсын 6000 гаруй иргэн сурч, хөдөлмөрлөж, амьдарч байна. Цаашид ч улам нэмэгдэх хандлагатай байгаа нь цар тахлын дараа илүүтэй ажиглагдах болсон. Үүнд хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон БНТУ-ын хоорондын хэлэлцээр”-ийг байгуулан, талууд баталснаар 2021 оны гуравдугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Ингсэснээр хоёр улсын иргэд Монгол болон Турк улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, хөдөлмөрийн чадвараа алдсаны, жирэмсний болон амаржсаны гэх мэт тэтгэвэр, тэтгэмжүүд тогтоолгон авах бүрэн боломж бүрдсэнд баяртай байна” гэсэн юм.

БНТУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Ведат Билгин “Манай хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж буйд баяртай байна. Манай улсын эдийн засаг Цар тахлын дараа урьд өмнөхөөсөө өсөж, 1.4 сая иргэнийг шинээр ажлын байраар хангаад байна. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр Турк улсын Засгийн газраас Ажилгүйдлийн нийгмийн даатгалын санг байгуулж, сургууль төгссөн залуучуудыг 3-6 сарын сургалтад хамруулан, 1-2 жилийн баталгаатай ажлын байранд зуучилж эхлээд байна.

Ингэхдээ тус сангаар дамжуулан шинээр ажилд орсон залуучуудыг 1-2 жил ажлаас халахгүй байх шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллагуудад тавьж, дээрх сангаас эрсдэлийг дааж буй. Уг туршлагаасаа Монгол Улсын Засгийн газартай хуваалцан, хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна” гэлээ. Шадар сайд дээрх саналыг нээлттэй хүлээн авч, цаашид бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

366
Өмнөх

ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч В.А. Джанибековыг “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

6 сар 17, 2022
Дараах

ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч В.А. Джанибековыг “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

6 сар 17, 2022

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 4 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт