Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
    Онцлох, Эдийн засаг,

    Н.Мандуул: Хөгжлийн банк хүнд байдлаас гарсан

    нийтлэсэн Site Default7 сар 6, 2022
    0
    Хуваалцах
    Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
    1-2L9A5391

    Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид зээлээ төлж Хөгжлийн банк хүнд байдлаас гарсан талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдлээ.

    Хөгжлийн банкны түр хорооны хуралдаан өнөөдөр хаалттай хуралдлаа. Ямар асуудлыг хэлэлцэв? Өнгөрсөн долоо хоногт хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн иргэн төлөлт 485 тэрбум төгрөгт хүрсэн. Тэгэхлээр тэр өдрөөс хойш төлөлт бас хийгдсэн эсэх дээр мэдээлэл өгөхгүй юу?

    -УИХ-ын хянан шалгах түр хороо хурлаа хийлээ. Үүгээр Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдал, ялангуяа эргэн төлөлт дээр банкны зүгээс хийж байгаа ажил төрөлтэй маш дэлгэрэнгүй танилцлаа. Хөгжлийн банкны эргэн төлөлт өчигдөр оройны байдлаар 488.4 тэрбум төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн долоо хоногт “Кью Эс Си” компанийн 191.1 тэрбумын эргэн төлөлт хийгдсэнээр одоо 500 тэрбум төгрөгт хагас жилийн байдлаар бараг хүрэх дөхлөө. Ингэснээр бид анх тавьсан эргэн төлөлтийнхөө зорилтуудаа давуулан биелүүлээд явж байна.

    Ирэх хагас жилд 500 тэрбумаас багагүй зээлийн эргэн төлөлт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингэснээр оны эцэс гэхэд манай банкны нөхцөл байдал, үйл ажиллагаа хэвийн болох магадлал өндөр боллоо гэж ойлгож болно.

    -Томоохон зээлдэгч нараас “Кью Эс Си” зээлээ дарлаа. Үүнээс гадна “Бэрэн” “Эрэл” группуудын зээл төлөгдөөгүй байгаа шүү дээ. Эдгээр компаниуд дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

    -“Бэрэн” “Эрэл” компаниуд дээр бид хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа, мөн зөвхөн хууль хяналтын байгууллагаар биш бизнесийн зүгээс нь яаж ажиллуулж амилуулж тэр төслийг улс оронд хэрэгтэй байдлаар нь явуулж болох вэ гэдэг дээр хэлцэл хийж байна. Ямартай ч энэ онд багтаад ямар нэгэн тийшээ шийдэгдэх болно гэсэн хүлээлттэй байгаа. Түүнчлэн саяхан олон улсын “Standart and Poor’s” зээлчих зэрэглэлийн агентлаг Хөгжлийн банканд үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр манай хөгжлийн банкны зээлчих зэрэглэлийг single pаy статус дээр хэвээр нь үлдээсэн. Энэ бол олон улсын хөндлөнгийн үнэлгээгээр хөгжлийн банк дампуурах эрсдэлээс бүрэн гарсан гэж ойлгож болно.

    –Төрийн өмчид компаниудын зээл бас багагүй хувийг эзэлж байгаа шүү дээ. Засгийн газраас холбогдох тогтоол шийдвэр гарсан явц нь ямар байна?

    Тавдугаар сарын 29-нд засгийн газраас төрийн өмчид компаниуд дээр авах арга хэмжээний тухай шийдвэр гаргасан. энэ шийдвэрийн хүрээнд ажлууд явж байна. Наадмын өмнө “Эрдэнэс Монгол” компанийн зээлийг шийдүүлэх гээд хөөцөлдөж байгаа. Энэ долоо хоногтоо болчих юм бол 117 тэрбум нийтдээ 150 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдчих болов уу гэсэн хүлээлттэй байна.

    –Бусад төрийн өмчит компаниудын хувьд?

    -Хамгийн том нь “Тоск” болон “Носк”-ийн зээл байгаа. Үүн дээр ажлын хэсэг байгуулагдчихсан. Хөгжлийн банкны зүгээс тодорхой саналуудаа хэлээд явж байгаа. Ажлын хэсэг энэ долоо хоногт хоёр дахь хурлаа хийх ёстой. Үүгээр шийдвэр гарах юм бол наадмын дараа бид бүхэн албажуулаад үр дүнгээ харна гэсэн хүлээлт байна.

    –Үндсэндээ бол хөгжлийн банк хөл дээрээ босоод дампуурах эрсдэлээс гарлаа гэдгийг хэлж байна. Ирэх жилүүдэд төлөх бондуудын зээлийг өөрсдөө төлөөд явах боломжтой гэж харж болох уу?

    -Одоогоор бид эргэн төлөлтөө Төрийн сангийн Монгол банкны дансанд дээр байршуулж байгаа. Үүгээрээ ирэх оны засгийн газрын баталгаатай самуурай бондыг хугацаанаас нь өмнө төлөх хэлцлийг хөрөнгө оруулагчтай хийж байна. Энэхүү хэлцэл олон зүйлийг анхаарах шаардлагатай. Жишээ нь иений ханш гэдэг ч юмуу. Гэхдээ хэлцэл үргэлжилж байна.Бид энэ зээлийг бүрэн төлөх боломжтой боллоо. Тэгэхлээр ямар ч байсан дампуурах эрсдэлээс гарсан. Цаашид хөгжлийн банкийг хэвийн үйл ажиллагаатай болгох энэ асуудалдаа анхаарна. Суларч болохгүй улам ажлаа эрчимжүүлээд явах ёстой болно.

    649
    Өмнөх

    ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭВ

    7 сар 6, 2022
    Дараах

    ЧИМЭДДАМБЫН ИЧИНХОРЛООД СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

    7 сар 6, 2022

    Төстэй нийтлэлүүд

    large-684a3131dceb081e87ba541a copy
    Онцлох, Хот,

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    нийтлэсэн Site Defaultөмнө 14 цагсэтгэгдэлгүй
    large-68400a65dceb081e87ba53ea
    Онцлох, Хот,

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

    Шинэ мэдээлэл

    • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

      “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

      өмнө 14 цаг
    • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

      НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

      өмнө 1 долоо хоног
    • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

      Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

      өмнө 2 сар
    • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

      Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

      өмнө 2 сар
    • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

      өмнө 2 сар
    • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

      Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

      өмнө 5 сар
    • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

      Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

      өмнө 5 сар
    • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

      Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

      өмнө 5 сар
    • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

      БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

      өмнө 5 сар
    • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

      СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

      өмнө 5 сар

    Монгол банкны албан ханш

    • Эхлэл
    • улс төр
    • нийгэм
    • Хот
    • Шинэ мэдээ
    • Фото

    © 2019. Өөр мэдээллийн сайт