Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Хот,

Ж.Батбаясгалан: Хичээлийн жилийн бэлтгэл хангуулах чиглэлээр нийслэлийн төлөөлөгчид дүүрэг, хороодод ажиллана

нийтлэсэн Site Default8 сар 16, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-62fb40340993a017b8d5f7a7

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр болж, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Энэ жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 290 сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд үүнд 360 гаруй мянган хүүхэд суралцана. Сургуулиудын 156 нь төрийнх бол, 134 нь хувийн хэвшлийнх байгаа юм. Харин 141 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар e-mongolia системээр 80910 хүүхэд бүртгүүлээд байна.

Цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ баталгаажуулсан хүүхдүүдийн бүртгэлээс харахад хоёр настай 18,976 таван настай 19667 хүүхэд байгаа юм. Харин гурав болон дөрвөн настай тус бүр 19 мянга гаруй хүүхэд бүртгүүлснийг Нийслэлийн Боловсролын газрын дарга мэдээллээ. Мөн өмнөх жилүүдэд цэцэрлэгийн насны 34 мянга гаруй хүүхэд гэртээ үлддэг байсныг халах зорилгоор үе шаттай арга хэмжээ авч байгаа бөгөөд одоогоор 28 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олон талт хувилбараар бий болгосон байна. Тухайлбал, цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдаж авах, түрээслэх, хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгох байдлаар сул орон тоон дээр хүүхэд элсүүлэх, орчин үеийн технологи ашигласан гэр цэцэрлэгийг ажиллуулах…зэрэг хувилбарыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс 2022 онд 21 цэцэрлэг, 22 сургууль, 6 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заалыг ашиглалтад оруулах юм байна.  

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангуулахад төлөөлөгчид хамтарч ажиллана гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, сургуулиудын барилга барих, их болон урсгал засварын ажил, мөн боловсролын байгууллагуудын дулаан, цахилгааны бэлэн байдлыг хангуулахад анхаарал тавьж дүүрэг, хороо бүр дээр очиж ажиллан, шаардлагатай бол хариуцлага нэхэж ажиллана гэсэн юм. 

Зарим сургуулийн хичээл эхлэх цагийн зохицуулалт энэ жил үргэлжинэ  

Мөн төлөөлөгч Л.Ариунтуяа сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг онцлоод, ажил нь гацаж зогссон барилгын ажлын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан юм. 

Харин Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин хариулахдаа “Коронавируст цар тахлын нөлөөгөөр барилгын өртөг өссөн. Тиймээс ажил нь зогссон төслүүд дээр дахин магадлал хийж, нэмэлт санхүүжилтийг 2023 оны төсөвт тусгуулах төлөвлөгөөтэй байна” гэлээ. Мөн сургуулийн автобус, сургуулийн үдийн хоол, дүрэмт хувцасны үнийн асуудал болон өмнөх жилд мөрдөгдсөн зарим сургуулийн цагийн хязгаарлалтын зохицуулалт цаашид үйлчлэх үү гэдгийг төлөөлөгч Г.Гангамөрөн асуулаа. Энэ хичээлийн жилд цагийн зохицуулалт зарим сургууль дээр хийгдэх бөгөөд, өмнөх жилийнхээс дөрвөн сургуулийн нөхцөл байдлыг хянаж, тодруулга хийх аж. Мөн төлөөлөгч Ү.Оюунзул сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин өссөн үү, багшид очиж байгаа бодит цалингийн өсөлт хэд болсон бэ гэдгийг тодруулсан бол, Н.Баярчимэг төлөөлөгч коронавируст цар тахлын улмаас бий болсон сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд авч буй арга хэмжээ, үр дүнгийн талаар хөндсөн юм. 

Харин Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Жуковын музейн ойролцоо байдаг ОХУ-ын өмчийн барилгын асуудлыг тодруулав.  Цэцэрлэгийн зориулалттай тэдгээр обьектыг Монгол Улсын талд шилжүүлэн авах, улмаар зориулалтын дагуу ашиглах боломж бий эсэхийг тэрбээр тодруулахад “…Энэ талаар Гадаад харилцааны яамаар дамжуулан хэлэлцэж байгаа…” гэжг Нийслэлийн боловсролын газраас хариуллаа.  

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

472
Өмнөх

Бүгд Найрамдах Турк Улсын Сакарья хотын дарга Экрем Южэг хүлээн авч уулзлаа

8 сар 15, 2022
Дараах

Төрийн үйлчилгээний мэдээллийг иргэдэд хүргэх цахим шуудангийн систем нэвтэрлээ

8 сар 17, 2022

Төстэй нийтлэлүүд

large-68ec8f8ff9b047338a080df8
Онцлох, Хот,

“ТОМЧУУДЫН МЭДЛЭГ-БАГАЧУУДЫН БАМБАЙ“ ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
large-68ec8576f9b047338a080df3
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • “ТОМЧУУДЫН МЭДЛЭГ-БАГАЧУУДЫН БАМБАЙ“ ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    “ТОМЧУУДЫН МЭДЛЭГ-БАГАЧУУДЫН БАМБАЙ“ ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар
  • ПУСАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН 1000 ЭМЧ ХАРИЛЦАН СОЛИЛЦОЖ, ТУРШЛАГА СУДЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА

    ПУСАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН 1000 ЭМЧ ХАРИЛЦАН СОЛИЛЦОЖ, ТУРШЛАГА СУДЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА

    өмнө 1 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ПУСАН-УЛААНБААТАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭГ “BUSAN CONCERT HALL”-ТАЙ ХАМТРАН ХИЙХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ПУСАН-УЛААНБААТАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭГ “BUSAN CONCERT HALL”-ТАЙ ХАМТРАН ХИЙХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, 1000 ЭМЧ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ, ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦ БАЙГУУЛАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, 1000 ЭМЧ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ, ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦ БАЙГУУЛАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

    НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

    өмнө 1 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН 170 МЯНГАН ӨРХИЙГ УТААГҮЙ, ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШЭЭР ХАНГАНА

    НИЙСЛЭЛИЙН 170 МЯНГАН ӨРХИЙГ УТААГҮЙ, ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШЭЭР ХАНГАНА

    өмнө 1 сар
  • НОБГ-ЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    НОБГ-ЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар
  • “УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

    “УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт