Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох,

ТОМООХОН ЗЭЭЛДЭГЧДИЙН АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛСЭН

нийтлэсэн Site Default5 сар 18, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
1da0b9c4e6e87a9b95c43dd7609ef147

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан өчигдөр боллоо.

Тус хуралдаанд Монгол Улсын Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гүйцэтгэх захирал Н.Мандуул танилцууллаа:

Банкны удирдлагын зүгээс сүүлийн гурван сарын хугацаанд олон шалгалт хийсний дүнд ил тод байдал, шийдвэр гаргалт, санхүүжилтийн процесс, үйл ажиллагаа, засаглал гэсэн таван чиглэлд гарсан алдаа дутагдалд дүгнэлт хийсэн. Тиймээс банкны ил тод байдлыг хангах үүднээс журам гаргаж, төслийн судалгааны явц, олголт, зарцуулалт, гүйцэтгэлийн мэдээллийг ил тод болгохын зэрэгцээ хяналт, шалгалтын тайлан, дүгнэлт болон тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна.

Хөгжлийн банкны тухай анхны хуулиар УИХ, Засгийн газраас баталсан төслүүд дээр үр ашгийн судалгаа хангалттай хийдэггүй байсан. 2017 оны шинэчилсэн хуулиар Хөгжлийн банк судалгаа, шинжилгээ хийдэг болсон ч хөгжлийн төслийг өөрөө тодорхойлж ирсэн. Мөн зөвхөн тухайн төсөл дээр үр ашгийн судалгаа хийдэг байсан нь олон сөрөг үр дагаврыг үүсгэсэн. Иймд цаашид Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг УИХ, Засгийн газраас баталдаг болох шаардлагатай. Баталсан хөгжлийн төслийг Хөгжлийн банк судалгаа, шинжилгээ хийж шаардлага хангасан төсөлд санхүүжилт олгох нь зүйтэй. Үүнээс гадна зөвхөн төслийн үр ашгийн судалгаагаар хязгаарлагдахгүйгээр төсөл хэрэгжүүлэгчид өөр дээр нь засаглал, туршлага, мэргэжлийн байдлын судалгааг хийж, санхүүжилт олгох эсэхийг шийддэг болохыг зорин ажиллаж байна.

Харин санхүүжилтийн процесст гарсан асуудлын нэг нь зарим зээлийн шийдвэр гарсны дараа зээлийг төслийн явц, үе шаттай уялдуулах процесс тодорхойгүй байгаа явдал юм. Дахин санхүүжилт олгох тохиолдолд өмнө гарсан зардал тухайн төсөлдөө зарцуулагдсан эсэхийг шалгахгүйгээр санхүүжилт олгодог байсан. Үүнээс үүдэн төсөл хэрэгжүүлэгч тухайн санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулдаг.

Түүнчлэн гадаад валютын орлогогүй зээлдэгчдэд сонголтгүйгээр валютын зээл олгох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлээгүйгээс болж зээлдэгч ханшийн эрсдэл үүрч байна. Мөн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүргийг тодорхой зааглаагүй, төрөөс хийгдсэн хяналт шалгалтын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас засаглалын хямралд өртсөн байгаа.

Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагаа, засаглалыг тогтвортой, нөлөөллөөс ангид байлгах, хариуцлагатай, олон улсын жишигт нийцүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох хэрэгтэй.

Хөгжлийн банкны нөхцөл байдлыг Сангийн яаманд тогтмол мэдээллэж байна. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тодорхой саналыг яаманд хүргүүлсэн. Эдгээр зээлдэгчдэд нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээлийн асуудал байгаа. Үүнээс одоогийн байдлаар 213 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан. Монголбанкнаас акт тогтоож, нэмж эдгээр 12 зээлдэгчдэд 721 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагыг ирүүлсэн. Энэ дагуу эрсдэлийн санг байгуулах боломжгүй байна. Засгийн газраас тодорхой шийдвэр гарвал төлөвлөсөн ажлуудаа хийнэ. Энэ онд нэг их наяд гаруй төгрөгийн өр, төлбөрийг барагдуулна гэж төлөвлөсөн. Зорьсон ажлууд бүрэн хийгдвэл чанаргүй зээлийн хэмжээ оны эцсээр 30 хувьд хүрэх боломжтой.

Мөн тус хуралдаанд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир мэдээлэл танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Д.Ганбат, Э.Батшугар, Л.Мөнхбаатар, Н.Ганибал, Д.Батлут, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

417
Өмнөх

Нийслэл хотын нийтийн тээврийг хоёр үе шаттай бүрэн шинэчилнэ

5 сар 18, 2022
Дараах

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА УИХ-ЫН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНД ТАНИЛЦУУЛЛАА

5 сар 19, 2022

Төстэй нийтлэлүүд

large-68d13077f9b047338a080d96
Онцлох, Хот,

НИТХ-ЫН ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО, НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
large-68d0e509f9b047338a080d91
Онцлох, Хот,

ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • НИТХ-ЫН ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО, НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    НИТХ-ЫН ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО, НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар
  • ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

    ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙГООР ТӨСӨВТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

    ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙГООР ТӨСӨВТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

    өмнө 2 сар
  • Г.БАТЗОРИГ: АЙЛ ӨРХ БҮР ГЭР, ОРОН СУУЦНЫХАА ХААЛГА, ЦОНХ, ХАНА, ОРЦ ЗЭРГЭЭ САЙТАР ДУЛААЛЖ, ӨӨРСДӨӨС ХАМААРСАН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЯ

    Г.БАТЗОРИГ: АЙЛ ӨРХ БҮР ГЭР, ОРОН СУУЦНЫХАА ХААЛГА, ЦОНХ, ХАНА, ОРЦ ЗЭРГЭЭ САЙТАР ДУЛААЛЖ, ӨӨРСДӨӨС ХАМААРСАН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЯ

    өмнө 2 сар
  • А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА

    А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА

    өмнө 2 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРААР АХЛУУЛСАН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРААР АХЛУУЛСАН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

    өмнө 2 сар
  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

    ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт