Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
нийгэм, Онцлох,

С.Амарсайхан: Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг шинэчлэхдээ нийгэм, эдийн засаг, байгаль экологийн үр дагавруудыг сайтар тооцох ёстой

нийтлэсэн Site Default9 сар 22, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
308431644_478993640905986_5149321332712182372_n

Монгол Улсад уул уурхайн салбар үүссэний 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюутолгой” компани хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалт эдгээр өдрүүдэд болж буй. Тус чуулга уулзалт өнөөдөр “Оюутолгой” компанийн “Ханган нийлүүлэгчдийн экспо”-гоор үргэлжилж байна. “Оюутолгой” компанийн 1000 гаруй ханган нийлүүлэгчдээс өнөөдрийн арга хэмжээнд 100 гаруй аж ахуйн нэгж оролцож буй.

Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засгийн голт зүрх болсон уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчид та бүхэн төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэх, дэвшилт технологи, инновацийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж хэлэх нь зүйтэй.

Өргөн уудам газар нутагтай, эрдэс баялгийн төрөл, нөөц арвинтай, далайд гарцгүй манай орны хувьд Уул уурхайн салбар маань эдийн засгаа богино хугацаанд хөл дээр нь босгох, баялгийн сангаа бүрдүүлэх, цаашлаад шинжлэх ухаан, өндөр технологи, инновоцид суурилсан, төрөлжсөн эдийн засгийг хурдтай хөгжүүлэх үндэс, давуу тал нь байх ёстой юм.

Үүний тулд эдийн засгийн бүтцийн хувьд ижил төстэй, эрдэс баялаг, уул уурхайг эдийн засгийн гол тулгуураа болгодог улс орнуудын хууль журам, бодлого шийдвэр, туршлага сургамжаас сайтар судлан, өөрийн орны онцлог талууд, гадаад, дотоод хүчин зүйлүүд, өнөө ба ирээдүйд тулгарах эерэг, сөрөг үр дагавруудыг зайлшгүй тооцоолох учиртай.

Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэхдээ нийгэм, эдийн засаг, байгаль экологийн үр дагавруудыг сайтар тооцож, татвар, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн тухай хууль болон УИХ-аар хэлэлцэх бусад хууль тогтоомжуудтой нягт уялдуулах нь зүйтэйг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын жишээ харуулж байна. Иймд төрийн зөв оновчтой бөгөөд тогтвортой бодлого, харилцан итгэлцэл дээр тогтсон гадаад харилцаа, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжлийн асуудал, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, энэ салбар дахь ажилтнуудын нийгмийн хамгаалал, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын байрыг олноор бий болгох зэрэг бүх талын асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө хамтдаа хэлэлцэж, хамтдаа хэрэгжүүлэхийг уриалж байна” гэсэн юм.

Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн өдрүүдэд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Австрали Улсад албан айлчлал хийж, тус улсын Шадар сайд Р.Марлз, Гадаад хэргийн сайд П.Вонг, Аж үйлдвэр, Шинжлэх ухаан, Эрдэс баялагийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Уркахарт болон Эрдэсийн зөвлөл, “Рио Тинто” зэрэг уул уурхайн томоохон компаниудын төлөөлөлтэй уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцож, дараа дараагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргахаар хэлэлцсэн талаар төгсгөлд нь дурьдлаа.

462
Өмнөх

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг Брисбэн хотын Хурлын дарга хүлээн авч уулзлаа

9 сар 21, 2022
Дараах

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэнэ

9 сар 23, 2022

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт