Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3558.57₮
  • Евро
    4158.19₮
  • Японы иен
    22.54₮
  • Швейцарийн франк
    4468.04₮
  • Шведийн крон
    388.07₮
  • Английн фунт
    4784.14₮
  • Болгарын лев
    2137.28₮
  • Унгарын форинт
    10.77₮
  • Египетийн фунт
    75.39₮
  • Энэтхэгийн рупи
    39.45₮
  • Хонконгийн доллар
    456.54₮
  • ОХУ-ын рубль
    45.1₮
  • Казахстаны тэнгэ
    6.98₮
  • БНХАУ-ын юань
    510.22₮
  • БНСУ-ын вон
    2.42₮
  • БНАСАУ-ын вон
    27.37₮
  • Канадын доллар
    2564.37₮
  • Австралийн доллар
    2386.02₮
  • Чехийн крон
    171.25₮
  • Тайванийн доллар
    112.52₮
  • Тайландын бат
    113.89₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    875.85₮
  • Сингапурын доллар
    2767.27₮
  • АНЭУ-ын дирхам
    968.85₮
  • Кувейтийн динар
    11636.92₮
  • Шинэ Зеландын доллар
    2047.25₮
  • Данийн крон
    556.47₮
  • Польшийн злот
    987.72₮
  • Украины гривн
    82.4₮
  • Норвегийн крон
    353.53₮
  • Непалын рупи
    24.65₮
  • Өмнөд Африкийн ранд
    216.69₮
  • Туркийн лира
    82.49₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    16326487.85₮
  • Мөнгө /унцаар/
    299577.86₮
  • Зээлжих тусгай эрх
    4856.64₮
Онцлох, Хот,

Энэ онд нийтийн тээврийн 590 шинэ автобусыг үйлчилгээнд гаргана

нийтлэсэн Site Default5 сар 30, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
629494b40cac1f5e6c03ca2e

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг үе шаттай шинэчлэхтэй холбоотой авах арга хэмжээний талаар Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Гадаад болон дотоодын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчит болон хувийн хэвшлийн 19 аж ахуйн нэгж 134 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр компани нийт 1240 автобустай. Гэхдээ техникийн бэлэн байдлын хувьд тогтмол 985 тээврийн хэрэгсэл зорчигч тээврийн үйлчилгээг нийслэлчүүдэд хүргэж байгаа юм. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 525 автобусны ашиглалтын хугацаа дууссан боловч нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсаар байна. 

Нийтийн тээврийн салбарын өнөөгийн нөхцөлд дүн шинжилгээ хийсний хүрээнд салбарын хэмжээнд 1432 тээврийн хэрэгсэл хэрэгцээтэй. Энэ хэмжээнд хүргэж байж нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэж чадна гэж үзэж байна. Тиймээс 2022 он буюу энэ жил нийтийн тээврийн нийт паркийн 60 хувийг шинэчлэх саналыг тогтоолын төсөлд тусгажээ. Улмаар 2024 онд дээрх тоог 80 хувьд хүргэх аж. Тодруулбал, 2022 онд цахилгаан хөдөлгүүртэй 150 автобус, дизель хөдөлгүүртэй 410, дунд оврын 30 автобусыг үйлчилгээнд гаргана. Харин санхүүжилтийг нь Улаанбаатар хотын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаад болон дотоодын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, үйлдвэрлэгч ААН-тэй хэлэлцээр хийсний үндсэн дээр худалдан авалт хийхээр төлөвлөжээ. Улмаар 590 автобусны хөрөнгө оруулалтын дүн нь ₮276 тэрбум байхаар тооцжээ. Энэхүү тогтоолын төслийг баталж, иргэдийг ая тухтай нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж, хувийн автомашины хэрэглээнээс татгалзах, автозамын түгжрэлийг бууруулах урьдач нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Улмаар Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

432
Өмнөх

“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн оролцож байна

5 сар 28, 2022
Дараах

“Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр III”-ын ажилтнуудын нийгмийн даатгалын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулна

5 сар 30, 2022

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 3 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 3 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 3 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 3 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт