Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
нийгэм, Онцлох,

“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

нийтлэсэн Site Default10 сар 21, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
806da7e05c3540b991695e4d7c5efb4a

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр (2022.10.21) “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалд, Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий нүүрс болон бусад ашигт малтмалын ордууд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 3.5 дахин нэмэгдэх тойм тооцоо гарсан. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тээн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт бүхий төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөрш орнууддаа, цаашлаад тэдгээрээр дамжин далайд хүрч гуравдагч улсуудад бараа, бүтээгдэхүүнээ ашигтай нөхцөлөөр экспортлохын тулд зөвхөн төмөр замын дотоодын оновчтой зохион байгуулалт бүхий нэгдсэн сүлжээтэй болохоос гадна төмөр замаар хөрш улсуудын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтын дүнд ОХУ болон БНХАУ-ын төмөр замуудтай холбогдох шинэ гарц нээгдэнэ гэж тусгагджээ.

Тогтоолын төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь хоёр зүйлтэй байх бөгөөд төсөлд дараах асуудлыг тусгасан болохыг танилцуулав. Үүнд:

1 дүгээр зүйлд: Экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордоос хилийн боомт хүрэх ачаа тээврийн зориулалттай төмөр замын шугамын цариг нь импортлогч оронд тавигдсан царигтай тохирч байхаар;

2 дугаар зүйлд: “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэрэгжилтэд хяналт тавих талаар тус тус тусгасан.

Тогтоолын төсөл батлагдсанаар дараах нийгэм, эдийн засаг, хууль зүйн эерэг үр дагавар үүснэ гэж үзжээ. Тухайлбал, Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын төмөр замын салбарын хамтын ажиллагаа эрчимжиж уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэрлэлтийн зардал, хугацаа хэмнэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөн нэмэгдсэнээр төсвийн орлого тогтворжиж, эдийн засагт эерэг үр дагавар үзүүлнэ.

Тус төмөр замын бүтцийг дагасан хот, суурин, боловсруулах үйлдвэрүүд бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэн ажлын байр шинээр нэмэгдэж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, амьдрах орчин, нөхцөл сайжирснаар төв рүү чиглэсэн хүн амын нүүдэл саарна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

589
Өмнөх

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Төрийн үйлчилгээ цахимжиж байгаа нь сайн хэрэг ч нэгдсэн стандарт алга

10 сар 21, 2022
Дараах

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд оролцож мэндчилгээ дэвшүүллээ

10 сар 26, 2022

Төстэй нийтлэлүүд

large-6864e955dceb081e87ba5498
Онцлох, Хот,

МОПЕД, СКҮҮТЭРИЙН ХЭРЭГЛЭЭНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙ БОЛГОНО

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар
large-685910fadceb081e87ba5456
Онцлох, Хот,

“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар

Шинэ мэдээлэл

  • МОПЕД, СКҮҮТЭРИЙН ХЭРЭГЛЭЭНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙ БОЛГОНО

    МОПЕД, СКҮҮТЭРИЙН ХЭРЭГЛЭЭНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙ БОЛГОНО

    өмнө 5 сар
  • “МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    “МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    өмнө 5 сар
  • Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА

    Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА

    өмнө 5 сар
  • УЛААНБААТАР ХОТЫН 176 УУЛЗВАР, ГАРЦ, АВТО ЗАМЫГ ИЖ БҮРЭН КАМЕРЖУУЛЖ, 10 ТӨРЛИЙН ЗӨРЧЛИЙГ AI АШИГЛАН ИЛРҮҮЛНЭ

    УЛААНБААТАР ХОТЫН 176 УУЛЗВАР, ГАРЦ, АВТО ЗАМЫГ ИЖ БҮРЭН КАМЕРЖУУЛЖ, 10 ТӨРЛИЙН ЗӨРЧЛИЙГ AI АШИГЛАН ИЛРҮҮЛНЭ

    өмнө 5 сар
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 5 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧЛИЙГ AI БУЮУ ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ИЛРҮҮЛЭХ АЖЛЫН ТУРШИЛТТАЙ ТАНИЛЦЛАА

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧЛИЙГ AI БУЮУ ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ИЛРҮҮЛЭХ АЖЛЫН ТУРШИЛТТАЙ ТАНИЛЦЛАА

    өмнө 5 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС МОПЕД, СКҮҮТЭРИЙН ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ЦЭГЦЛЭНЭ

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС МОПЕД, СКҮҮТЭРИЙН ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ЦЭГЦЛЭНЭ

    өмнө 5 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ДЭЛХИЙН АВАРГА “ROYAL DANCE” ХАМТЛАГИЙН БҮЖИГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ДЭЛХИЙН АВАРГА “ROYAL DANCE” ХАМТЛАГИЙН БҮЖИГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    өмнө 5 сар
  • ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

    ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

    өмнө 5 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН “ASPAC” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН “ASPAC” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт