Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.52₮
  • Евро
    4134.96₮
  • Японы иен
    22.93₮
  • Швейцарийн франк
    4417.27₮
  • Шведийн крон
    376.62₮
  • Английн фунт
    4734.33₮
  • Болгарын лев
    2114.65₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.53₮
  • Энэтхэгийн рупи
    39.38₮
  • Хонконгийн доллар
    455.49₮
  • ОХУ-ын рубль
    46.71₮
  • Казахстаны тэнгэ
    7.05₮
  • БНХАУ-ын юань
    501.56₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2542.05₮
  • Австралийн доллар
    2348.73₮
  • Чехийн крон
    170.84₮
  • Тайванийн доллар
    113.5₮
  • Тайландын бат
    111.25₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.97₮
  • Сингапурын доллар
    2737.75₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11551.18₮
  • Шинэ Зеландын доллар
    2047.18₮
  • Данийн крон
    553.66₮
  • Польшийн злот
    977.55₮
  • Украины гривн
    84.04₮
  • Норвегийн крон
    351.03₮
  • Непалын рупи
    24.61₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.3₮
  • Туркийн лира
    83.62₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14977213.56₮
  • Мөнгө /унцаар/
    206436.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.86₮
Онцлох, Хот,

Ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахыг чиглэл болголоо

нийтлэсэн Site Default11 сар 10, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-636c8cf1bd18886494de0363

Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөл өнөөдөр хуралдаж, 2022 оны тус зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцлээ. Энэ онд тус зөвлөлөөс нийт 38 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, үер усны аюул, гал түймэр, хүн, мал амьны гоц халдварт өвчин болон гаммшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сургалт судалгаа…зэрэг долоон чиглэлээр хэрэгжүүлсэн дээрх 38 арга хэмжээний гүйцэтгэл 81.3 хувьтай биелсэн гэж дүгнэж байна. Тэгэхдээ 100 хувь биелсэн арга хэмжээ 19 байгаа бол, бусад нь 30-70 хувийн биелэлттэй гарсан юм. Харин биелэгдээгүй ажлуудын ихэнх нь төсөв, хөрөнгөөс шалтгаалжээ.

Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр зарим санхүүжилтийг танасан болохыг тодотголоо. Хуралдааны үеэр зөвлөлийн гишүүд цаг үеийн холбогдох мэдээллүүдийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баатархүү “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2030” баримт бичиг болон “Аюулгүй гамшигт тэсвэртэй хот-2030” төслийн талаарх мэдээллийг өглөө. 2015 онд Япон Улсын Сендай хотод болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурал”-аас НҮБ-ын гишүүн 187 улс орон дээрх баримт бичгийг баталсан. Харин Монгол Улс энэхүү баримт бичгийн II үе шатыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг Ц.Баатархүү хэллээ. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, үйлдвэрлэлтийн талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өгсөн юм. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 2 үйлдвэрийн 11 шугамаар хоногт 2000 гаруй тонн түлш үйлдвэрлэж байна. Засгийн газраас 200 мянган тонн түлш нөөцлөх үүрэг өгснөөс одоогийн байдлаар 120 мянган тонныг нөөцлөөд байгаа аж. Дүүргүүдэд байгаа нийт 59 агуулахаас 650 борлуулалтын цэг рүү тээвэрлэлтийг өдөр тутам хийн ажиллаж байна. 

Нийслэлийн онцгой байдлын газрын хувьд холбогдох мэдээллийг өгөхийн сацуу Туул, Тэрэлж голын дагуух хэд хэдэн байршил буюу иргэдийн хамгийн их очдог тодорхой хэсэгт хяналтын камер байршуулж, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлыг хөндлөө. Улмаар энэхүү ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан хэд хэдэн чиглэлээр зөвлөлийн гишүүдэд үүрэг өглөө. Тухайлбал, нийслэлийн өвөлжилтийн бэлэн байдалд онцгой анхаарч, УБ хотын инженерийн шугам сүлжээний найдвартай байдал, эрчим хүчний хангамжийг сайжруулахыг сануулсан юм. Мөн хүйтний эрч нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын иргэдиийн түлшний хангалт, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид шат шатандаа бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов. Эцэст нь коронавируст цар тахал болон улирлын ханиад томуу нэмэгдэж байгаа тул ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөн мөрдөж ажиллахыг чиглэл болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

681
Өмнөх

БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ГАЗРЫГ ХУУЛЬ БУСААР ХУДАЛДСАН, ЭРХ ШИЛЖҮҮЛСЭН АСУУДЛЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛНЭ

11 сар 9, 2022
Дараах

Гар урлаачдын шилдэг 100 бүтээлийг шалгарууллаа

11 сар 10, 2022

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт