Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3459.5₮
  • Евро
    3667.59₮
  • Японы иен
    23.23₮
  • Швейцар франк
    3799.56₮
  • Шведийн крон
    319.02₮
  • Английн фунт
    4232.18₮
  • Болгарын лев
    1875.32₮
  • Унгарын форинт
    9.35₮
  • Египетийн фунт
    111.96₮
  • Энэтхэгийн рупи
    41.63₮
  • Хонгконг доллар
    441.89₮
  • ОХУ-ын рубль
    35.6₮
  • Казахстан тэнгэ
    7.29₮
  • БНХАУ-ын юань
    473.81₮
  • БНСУ-ын вон
    2.57₮
  • БНАСАУ-ын
    26.61₮
  • Канадын доллар
    2572.6₮
  • Австралийн доллар
    2240.72₮
  • Чех крон
    150.32₮
  • Тайван доллар
    107.7₮
  • Тайланд бат
    94.82₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    737.95₮
  • Сингапур доллар
    2539.55₮
  • АНЭУ-ын дирхам
    941.85₮
  • Кувейт динар
    11198.87₮
  • Шинэ Зеланд доллар
    2084.35₮
  • Данийн крон
    491.86₮
  • Польшийн злот
    791.48₮
  • Украйны гривн
    93.67₮
  • Норвегийн крон
    325.28₮
  • Непалын рупи
    26.02₮
  • Өмнөд Африкийн ран
    183.57₮
  • Туркийн лира
    126.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    6477479.76₮
  • Мөнгө /унцаар/
    79554.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4536.53₮
Онцлох, улс төр,

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө

нийтлэсэн Site Defaultөмнө 8 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
326226499_1188431058700191_3414221856845392314_n

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.01.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс үдээс өмнө авсан завсарлагын хугацаа дууссан тул тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, хуулийн төслийн  олон зүйл, заалтууд хүний эрхийг зөрчсөн, дордуулах магадлалтай байна гэдэг дээр АН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн гэдгийг тодотгоод төслийн талаарх гишүүдийн асуулт, хариултыг явуулсны дараа үргэлжлүүлэн завсарлага авах санал гаргана гэдгээ мэдэгдэв.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг нарын асуултад Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон холбогдох албан тушаалтнууд хариулсны дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн завсарлагын хугацааг сунгах саналыг Улсын Их Хурлын дарга хүлээн авч, нэг цагийн завсарлага өглөө.

Нэгдсэн хуралдаан 16 цаг 30 минутад дахин үргэлжилж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл бүлгийн зүгээс хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй байр суурьтай байгаагаа мэдэгдсэний дараа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг “хүнийг заналхийлэх, амиа хорлох, бие махбодод нь гэмтэл учруулахыг уриалсан, сурталчилсан;” гэж, мөн төслийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан;” гэж өөрчлөн найруулах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Мөн Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 22.2.5 дахь заалтыг “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д зааснаас бусад агуулга бүхий зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд уг арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн, Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.3 хувь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Ингээд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсний дараа зарим хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг сонссон юм.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэсний дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг эцэслэн батлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Мөн уг хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж, эцсийн найруулгыг нь сонслоо.

Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, хуулийн хэрэгжилтийн явцад хүний эрхийн зөрчил гарах эсэхэд Хүний эрхийн Үндэсний комисс онцгой анхаарч ажиллах нь зүйтэйг онцлов. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах, хяналтын зөвлөлийг сонгон шалгаруулах асуудлаар УИХ дахь АН, МАН-ын бүлгийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулах, цаашлаад иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүний эрхийн зөрчил гарвал хуулийн холбогдох заалтуудыг хянан үзээд 03 дугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, ажиллах чиглэлийг ажлын хэсэгт өгөв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж 180 асуудал, Байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо 8 удаа, Хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцлээ. Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталлаа. Хянан шалгах чиг үүргийн хүрээнд 25 ажлын хэсэг үйл ажиллагаа явуулжээ. Эмийн чанар, хилийн боомт, Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороод байгуулагдаж, нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. КОВИД-19, хүнсний хангамж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн гурван Түр хороо ажиллаж, зарим нь дүгнэлт, тайлангаа гаргасныг /УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс уншина уу/ мэдэгдлээ.

Мөн монголчууд түүхэн сонголтын өмнө ирээд байна. Түүхэн сонголт хийх шаардлага монгол үндэстэнд түүхэн цаг үеүдэд тулгарсаар ирснийг тэмдэглээд хөгжил дэвшлийн, шинэ ирээдүйн зүгийг тодорхойлох олон асуудлыг эрэмбэлэх, шийдэх арга замыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгын зорилго чиглэнэ. Нийт ард түмнээ төлөөлж бүрэн чадахуйц Бага олонлог энэ санал асуулгад оролцоно. Монгол төрийн энэ чухал үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд, монгол түмэн хөгжлийн түүхэн сонголтоо хийхэд нь бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, түүний дотор ардаа төлөөлсөн Улсын Их Хурал, түмний элч болсон Улсын Их Хурлын гишүүд онцгой хариуцлагатай хандах ёстойг онцлон тэмдэглэв.

Ийнхүү Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

136
Өмнөх

Зээлдэгчдийн мэдээллийг ил тод зарласнаас хойш нэг жилийн хугацаанд…

өмнө 8 сар
Дараах

Коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг УОК-оос танилцууллаа

өмнө 8 сар

Төстэй нийтлэлүүд

384538894_736432128495468_4038390489452636540_n
нийгэм, Онцлох,

Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

нийтлэсэн Site Defaultөмнө 15 цагсэтгэгдэлгүй
384568432_735315988607082_6798294657187509799_n
нийгэм, Онцлох,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Булган аймагт ажиллаж байна

нийтлэсэн Site Defaultөмнө 2 өдөрсэтгэгдэлгүй

Шинэ мэдээлэл

  • Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    өмнө 15 цаг
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,  Булган аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Булган аймагт ажиллаж байна

    өмнө 2 өдөр
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    өмнө 3 өдөр
  • Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    өмнө 1 долоо хоног
  • Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    өмнө 1 долоо хоног
  • Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    өмнө 2 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    өмнө 2 долоо хоног
  • “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    өмнө 2 долоо хоног
  • Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    өмнө 3 долоо хоног
  • Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    өмнө 3 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт