Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3580.71₮
  • Евро
    4195.16₮
  • Японы иен
    24.79₮
  • Швейцарийн франк
    4480.09₮
  • Шведийн крон
    377.98₮
  • Английн фунт
    4918.46₮
  • Болгарын лев
    2144.84₮
  • Унгарын форинт
    10.5₮
  • Египетийн фунт
    71.76₮
  • Энэтхэгийн рупи
    41.85₮
  • Хонконгийн доллар
    456.15₮
  • ОХУ-ын рубль
    45.58₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    499.5₮
  • БНСУ-ын вон
    2.64₮
  • БНАСАУ-ын вон
    27.54₮
  • Канадын доллар
    2624.67₮
  • Австралийн доллар
    2345.01₮
  • Чехийн крон
    169.53₮
  • Тайванийн доллар
    123.4₮
  • Тайландын бат
    109.74₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    846.7₮
  • Сингапурын доллар
    2808.62₮
  • АНЭУ-ын дирхам
    975.01₮
  • Кувейтийн динар
    11708.75₮
  • Шинэ Зеландын доллар
    2173.31₮
  • Данийн крон
    562.28₮
  • Польшийн злот
    989.17₮
  • Украины гривн
    86.03₮
  • Норвегийн крон
    356.05₮
  • Непалын рупи
    26.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.39₮
  • Туркийн лира
    89.88₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11766159.35₮
  • Мөнгө /унцаар/
    129056.67₮
  • Зээлжих тусгай эрх
    4918.85₮
Онцлох, Хот,

Налайхын иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

нийтлэсэн Site Default1 сар 22, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-63ccec5334979f6a5836d266

Иргэдийн санал хүсэлтийн дагуу Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэл дүүргийн Нутгийн захиргааны байгууллагууд болон бусад байгууллагын төлөөлөл иргэдтэй уулзаж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй “Иргэд агаарын бохирдол, нийтийн тээвэр, хог хаягдал, хот байгуулалт, газар олголттой холбоотой асуудлаар цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ асуудлын дагуу иргэдээс санал гомдол гарч байгаа. Иргэдийн санал дээр үндэслэж холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж байна. Налайх дүүрэгт ажлын байр хомс,  иргэдийн амьжиргаа доогуур байна. Нийслэл ямар бодлого баримталж дагуул хотуудыг цаашид хөгжүүлэх болон Улаанбаатар хотын төвлөрлийг яаж бууруулах зэрэг асуудалд иргэдийн санал хүсэлтийг авч, хэрэгжилтэд  анхаарч байна” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн төлөөлөл санал хүсэлтээ илэрхийллээ.  Иргэд:

-Хот тохижилтын парк ашиглалтыг шинэчилж,  техникийг сайжруулмаар байна. Налайх дүүргийн хог ачилтын машин муу, ажиллах хүн хүч бага байна. Налайх дүүрэгт барилга байгууламж барихад тохиромжтой газар. Элс, хайрга, тоосго, цементээ ч  дүүргээсээ гаргах боломжтой. Гэвч хөгжил удаашралтай байна.  9 давхар хоёр орон сууц барьсан ч өндөр үнэтэй учраас хүмүүс орж чадахгүй байгаа юм. Хуучны хоёр давхар  байрыг нурааж орон сууц бариулах саналтай байна.

-Арын гудамжууд гэрэлтүүлэггүй байна. Сайжруулсан түлшийг 14 хоногоор худалдан авах боломжтой болгох зэргээр анхаарахгүй бол хүйтэн өдөр 7 шуудай түлш хүрэлцэхгүй байна. Мөн 17-р ус түгээх байрны автомат төхөөрөмж ихэвчлэн эвдэрчихдэг. Хүүхдүүд ус авах үедээ тогонд цохиулах эрсдэл байгаа учраас анхааралдаа авахыг хүсэж байна. Мөн хорооноос иргэдэд шаардлага тавьж айлуудын хогуудыг ялгаж ангилдаг болгомоор байна.

-Газар авах өргөдлөө өгөх гэхээр хугацаа нь болоогүй гээд газрын алба огт хүлээж авдаггүй. Бага насны хүүхдүүдтэй учраас өөрийн гэсэн зуслангийн газартай болох хүсэлтэй байна. Мөнгөөр зарж байгаа газрууд олдож байгаа ч авах гэхээр хэтэрхий үнэтэй байна. Налайх дүүргийн иргэнийхээ хувьд 0,05 га газар, зуслангийн газраа авах хүсэлтэй байна.

-Налайх дүүргийн иргэд зэвтэй ус хэрэглэж эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Дүүрэг иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаарах хэрэгтэй. Утааны хор уршгаас урьдчилан сэргийлэхэд анхаарч лабораторийнхоо үйл ажиллагааг сэргээж ажиллуулах шаардлагатай байна. 

Иргэдийн санал хүсэлтийн талаар Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар “Налайх дүүрэг 40 мянган хүн амтай. Гэр хороололд 7800 өрх байна. Агаар мэдрэгчтэй болгох, хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг шууд төв рүү өгөх үйл ажиллагаа хийгдэж байна. Сүүлийн үед шахмал түлшний нөөц хүрэлцэхгүй байна гэсэн асуудал яригдаж байна. Иргэд 15 хоног, сараар авах хүсэлтэй байгаа ч үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэмжээгээр нь өгөх боломжгүй байгаа юм. Гэхдээ дүүргийн хэмжээнд тодорхой зохицуулалтыг хийж байгаа. Залуучуудын оролцоог идэвхжүүлэх, ямар гаргалгаа шийдэл хүсэж байна гэдэгт цаашид илүү анхаарч ажиллана” гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

428
Өмнөх

Коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг УОК-оос танилцууллаа

1 сар 20, 2023
Дараах

Шадар сайд С.Амарсайхан Монгол Британийн худалдааны танхимын тэргүүн Жон Грогантай уулзлаа

1 сар 23, 2023

Төстэй нийтлэлүүд

large-6858d37fdceb081e87ba544c
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-684a3131dceb081e87ba541a copy
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 4 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 3 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт