Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3462.81₮
  • Евро
    3689.97₮
  • Японы иен
    23.36₮
  • Швейцар франк
    3824.62₮
  • Шведийн крон
    311.21₮
  • Английн фунт
    4264.1₮
  • Болгарын лев
    1886.63₮
  • Унгарын форинт
    9.6₮
  • Египетийн фунт
    112.07₮
  • Энэтхэгийн рупи
    41.66₮
  • Хонгконг доллар
    442.75₮
  • ОХУ-ын рубль
    35.96₮
  • Казахстан тэнгэ
    7.27₮
  • БНХАУ-ын юань
    474.11₮
  • БНСУ-ын вон
    2.59₮
  • БНАСАУ-ын
    26.64₮
  • Канадын доллар
    2567.14₮
  • Австралийн доллар
    2220.7₮
  • Чех крон
    151.23₮
  • Тайван доллар
    107.71₮
  • Тайланд бат
    95.83₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    738.34₮
  • Сингапур доллар
    2532.68₮
  • АНЭУ-ын дирхам
    942.8₮
  • Кувейт динар
    11206.5₮
  • Шинэ Зеланд доллар
    2049.29₮
  • Данийн крон
    495.03₮
  • Польшийн злот
    799.56₮
  • Украйны гривн
    94.22₮
  • Норвегийн крон
    320.31₮
  • Непалын рупи
    26.03₮
  • Өмнөд Африкийн ран
    184.05₮
  • Туркийн лира
    128.05₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    6673551.33₮
  • Мөнгө /унцаар/
    80401.25₮
  • Зээлжих тусгай эрх
    4569.71₮
Онцлох, улс төр,

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 6 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
1015c958ab524af9abd8d9907ebc8a02

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл нар багтсан болно.

Ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч, гишүүд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг уржигдар буюу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлэхээр товлоод байсан боловч ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын бүлгээс тусдаа хуулийн төсөл өргөн мэдүүлнэ хэмээн түр хойшлуулсан болно.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн, мөн  Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар тус тус Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр (2023.04.05) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийн танилцуулга

Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах үеэр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг эргэн харж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн болохыг онцлон дурдав.

Тэрбээр, хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан гэлээ. Үүнд:

1.Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,

2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох,

3.Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах,

4.Сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх,

5.Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах,

6.Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,

7.Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах сонгуулийн хосолсон тогтолцоо, түүний эрх зүйн орчин боловсронгуй болж, хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хувьд нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс боловсруулсан хуулийн төслийн танилцуулга 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, одоогийн мөрдөгдөж буй Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар аль нэг хүйсийн доод хэмжээ 20 хувьтай байгаа боловч сонгуулийн үр дүнгээр 20 хүрэхгүй гишүүд сонгогддог практик бий. Иймд хүйсийн квот дээр үр дүнтэй уялдах схемийг бүрдүүлэх шаардлага байна.

Мөн сонгуулийг шударгаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх нь сонгуулийн тогтолцоог зөв сонгохоос дутуугүй ач холбогдолтой. Иймд энэхүү төслөөр сонгуулийг шударгаар зохион байгуулахтай холбоотой зохицуулалтыг дараах байдлаар тусгалаа гэв. Үүнд:

– Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульчилж, тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох,

– Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих,

– 48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгаж өгсөн, өмнөх 12.2 дугаар зүйлийг энэ зарчимд нийцүүлж, өөрчлөн найруулав. Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч явах ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах,

– Нэр дэвшүүлэх зарчим хэвээр байх,

– Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглох,

– Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх,

– Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,

– Жагсаалт нээлттэй байх,

– Жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл 3 хувь байхаар оруулах. Мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах,

– Тойргийн хорооны дарга, бүрэлдэхүүнийг гэрчилгээтэй төрийн захиргааны ба үйлчилгээний албан тушаалтан байх,

– Сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэх зэрэг саналууд тусгасан байна.

Монгол Улсад Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж байсан нь Улсын Их Хурлын сонгуулийн харилцааны эрх зүйн үндсийг тавьсан бөгөөд 2005, 2011, 2015, 2020 онуудад батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиуд нь тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн шаардлага болоод сонгууль зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдуулан авсан зохицуулалт юм.  

Монгол Улсын Их Хурлын нийт 8 удаагийн сонгуулийн 7 нь мажоритар /1996, 2000, 2004, 2016 онуудад 1 мандаттай 76 тойрог, 1992, 2008, 2020 онуудад олон мандаттай томсгосон тойргоор/ тогтолцоогоор, 2012 онд явагдсан Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор /48 мандаттай 28 тойрог, 28 мандаттай пропорциональ/ тус тус явуулсан.

Хуулийн төсөл өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан гишүүд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

155
Өмнөх

Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

өмнө 6 сар
Дараах

Нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа

өмнө 6 сар

Төстэй нийтлэлүүд

376897141_688696546624359_3451432592790271399_n
Онцлох, Эдийн засаг,

Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
ul hudluh copy
Онцлох, Эдийн засаг,

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    өмнө 4 өдөр
  • “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    өмнө 1 долоо хоног
  • Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    өмнө 1 долоо хоног
  • Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    өмнө 1 долоо хоног
  • ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

    ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа

    Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа

    өмнө 2 долоо хоног
  • Дэлхийн 35 улс орны төлөөлөгч “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор чуулж байна

    Дэлхийн 35 улс орны төлөөлөгч “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор чуулж байна

    өмнө 2 долоо хоног
  • Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Бүгд Найрамдах Армени улсад мөнгөн тэмдэгтийн дээд хэмжээний чуулганд оролцлоо 

    Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Бүгд Найрамдах Армени улсад мөнгөн тэмдэгтийн дээд хэмжээний чуулганд оролцлоо 

    өмнө 2 долоо хоног
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Хятадын 4 дүгээр экспо-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан оролцож байна

    Монгол Хятадын 4 дүгээр экспо-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан оролцож байна

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт