Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3426.88₮
  • Евро
    3694.52₮
  • Японы иен
    23.52₮
  • Швейцар франк
    3921.14₮
  • Шведийн крон
    327.76₮
  • Английн фунт
    4311.36₮
  • Болгарын лев
    1888.97₮
  • Унгарын форинт
    9.72₮
  • Египетийн фунт
    110.9₮
  • Энэтхэгийн рупи
    41.12₮
  • Хонгконг доллар
    438.63₮
  • ОХУ-ын рубль
    37.01₮
  • Казахстан тэнгэ
    7.45₮
  • БНХАУ-ын юань
    478.9₮
  • БНСУ-ын вон
    2.59₮
  • БНАСАУ-ын
    26.36₮
  • Канадын доллар
    2522.08₮
  • Австралийн доллар
    2248.2₮
  • Чех крон
    152.01₮
  • Тайван доллар
    108.81₮
  • Тайланд бат
    97.22₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    733.26₮
  • Сингапур доллар
    2555.18₮
  • АНЭУ-ын дирхам
    933.14₮
  • Кувейт динар
    11115.05₮
  • Шинэ Зеланд доллар
    2103.25₮
  • Данийн крон
    495.49₮
  • Польшийн злот
    853.22₮
  • Украйны гривн
    93.24₮
  • Норвегийн крон
    312.9₮
  • Непалын рупи
    25.7₮
  • Өмнөд Африкийн ран
    180.94₮
  • Туркийн лира
    118.41₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    6955024.3₮
  • Мөнгө /унцаар/
    81727.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4549.07₮
нийгэм, Онцлох,

Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
344767541_562379029422707_251802436338958925_n

Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, үүгээрээ дамжуулан иргэд олон нийтэд зөв мэдлэг мэдээллийг олгох “Мэргэшиж мэдээлье” сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол Улсын гамшиг, ослын нөхцөл байдал, Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээллийг өгч, гамшгаас хамгаалах анхан шатны сургалт, дадлагыг зохион байгуулан, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, тэдний үүрэг, оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Статистик судалгаагаар гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан нэг ам.доллар гамшгийн хор уршгийг арилгахад зарцуулах 3-15 ам.доллартой тэнцдэг гэдэг.

Ирээдүйд учирч болох гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах зорилгоор улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах, гамшгийн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг амлалт авч, эрчимтэй хэрэгжүүлж байна. Бид өнөөгийн нөхцөл байдлаа цаашид улам сайжруулж, ард иргэдээ мэдлэгтэй, мэдээлэлтэй, аливаа гамшиг, аюулт үзэгдлийг сөрөн тэсвэрлэх чадавхтай болгох чухал зорилт тавин ажиллаж байна. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч та бүхний оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал.

Өнөөдрийн энэхүү сургалтаас та бүхэн зарим гамшиг, аюулт үзэгдэл, ослын өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, ард иргэдэд тайлбарлан таниулах тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран газар хөдлөлтийн гамшгийн аюулыг ард иргэдэд таниулах, мэдлэг, мэдээлэл олгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цаашдын бодлого, төлөвлөлтөд шинэчлэл хийх зорилгоор “Стратегийн команд штабын сургууль”-ийг ирэх 06 дугаар сард зохион байгуулахаар шаргуу бэлтгэж байна. Ийм цаг үед сэтгүүлчид та бүхэнтэй уулзаж байгаадаа олзуурхаж байна. Гамшиг, ослын аюулаас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшин бичихийг зорьж, өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна” гэсэн юм.

Уг арга хэмжээг зохион байгуулснаар гамшгаас хамгаалах бодлого, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар сэтгүүлчид нэгдсэн мэдээлэлтэй болж, газар хөдлөлтийн болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, амилуулах суурь тусламжийн анхан шатны мэдлэг олгох юм. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо нэмэгдэх юм.

161
Өмнөх

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

өмнө 7 сар
Дараах

2022 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг өргөн барилаа

өмнө 7 сар

Төстэй нийтлэлүүд

4985173-750x460
Онцлох, Эдийн засаг,

Монголбанк 6 дугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөрсэтгэгдэлгүй
anar-750x460
Онцлох, Эдийн засаг,

Э.Анар: “Big Data” системийг нэвтрүүлснээр банкнуудын тайлан тооцоог өдөр бүр хүлээн авах боломж бүрдэнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөрсэтгэгдэлгүй

Шинэ мэдээлэл

  • Монголбанк 6 дугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авлаа

    Монголбанк 6 дугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авлаа

    өмнө 3 өдөр
  • Э.Анар: “Big Data” системийг нэвтрүүлснээр банкнуудын тайлан тооцоог өдөр бүр хүлээн авах боломж бүрдэнэ

    Э.Анар: “Big Data” системийг нэвтрүүлснээр банкнуудын тайлан тооцоог өдөр бүр хүлээн авах боломж бүрдэнэ

    өмнө 3 өдөр
  • Автобусны тендерт таван компани материал ирүүлснээс дөрөв нь шаардлага хангаагүй дүгнэлт гарчээ

    Автобусны тендерт таван компани материал ирүүлснээс дөрөв нь шаардлага хангаагүй дүгнэлт гарчээ

    өмнө 6 өдөр
  • Ирэх долоо хоногт нийт 9 000 тн дизель түлш хилээр орж ирнэ

    Ирэх долоо хоногт нийт 9 000 тн дизель түлш хилээр орж ирнэ

    өмнө 6 өдөр
  • Б.Баярдаваа: Инфляцын 30-40% нь хоёрхон бараа бүтээгдэхүүнээс хамаарч байна

    Б.Баярдаваа: Инфляцын 30-40% нь хоёрхон бараа бүтээгдэхүүнээс хамаарч байна

    өмнө 7 өдөр
  • Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа

    Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа

    өмнө 7 өдөр
  • Үндэсний хэмжээнд болон олон улсад үүрэг гүйцэтгэх сургагч багшийн гэрчилгээгээ гардан авлаа

    Үндэсний хэмжээнд болон олон улсад үүрэг гүйцэтгэх сургагч багшийн гэрчилгээгээ гардан авлаа

    өмнө 7 өдөр
  • Нийслэлийн 2024 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

    Нийслэлийн 2024 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

    өмнө 1 долоо хоног
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад авлигын дагнасан шүүх зайлшгүй шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад авлигын дагнасан шүүх зайлшгүй шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна

    өмнө 1 долоо хоног
  • Малын тэжээлийн экспортыг ирэх оны 3 дугаар сарын 1 хүртэл түр зогсооно

    Малын тэжээлийн экспортыг ирэх оны 3 дугаар сарын 1 хүртэл түр зогсооно

    өмнө 1 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт