Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3573.76₮
  • Евро
    4052.47₮
  • Японы иен
    24.94₮
  • Швейцарийн франк
    4327.37₮
  • Шведийн крон
    373.76₮
  • Английн фунт
    4817.25₮
  • Болгарын лев
    2072.11₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    71.62₮
  • Энэтхэгийн рупи
    41.89₮
  • Хонконгийн доллар
    456.4₮
  • ОХУ-ын рубль
    44.89₮
  • Казахстаны тэнгэ
    6.98₮
  • БНХАУ-ын юань
    497.17₮
  • БНСУ-ын вон
    2.61₮
  • БНАСАУ-ын вон
    27.49₮
  • Канадын доллар
    2586.96₮
  • Австралийн доллар
    2306.15₮
  • Чехийн крон
    162.89₮
  • Тайванийн доллар
    119.28₮
  • Тайландын бат
    109.66₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    844.26₮
  • Сингапурын доллар
    2778.54₮
  • АНЭУ-ын дирхам
    973.01₮
  • Кувейтийн динар
    11649.26₮
  • Шинэ Зеландын доллар
    2124.06₮
  • Данийн крон
    543.29₮
  • Польшийн злот
    953.09₮
  • Украины гривн
    86.11₮
  • Норвегийн крон
    353.12₮
  • Непалын рупи
    26.18₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.03₮
  • Туркийн лира
    91.56₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11899209.16₮
  • Мөнгө /унцаар/
    118773.91₮
  • Зээлжих тусгай эрх
    4841.79₮
Онцлох, Хот,

Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 80 хувьд хүргэнэ

нийтлэсэн Site Default4 сар 12, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-6436d55b522df447f994ff92

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, бодлого чиглэл тэдгээрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг хариуцсан төслийн нэгж танилцууллаа.

Авто замын түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд  нийтийн тээврийг сайжруулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулах, авто замын сүлжээг өргөтгөж уулзварын дахин инженерчлэл, явган болон дугуйн зам байгуулах зэрэг болон зорчилт хөдөлгөөнийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг хэллээ. 2022-2024 онд нийтийн тээвэрт 80% парк шинэчлэлт хийж 1215 автобус шинээр оруулж ирэхээс 2022 онд цахилгаан 36, давхар 10, дизель 284, сургуулийн хүүхдийн 75 автобусаар тус тус нэмэгдүүлсэн байна. 2023 онд 737 автобус худалдан авахаар төлөвлөж, 2024 онд 73 цахилгаан автобус оруулж ирснээр парк шинэчлэлийн ажил бүрэн дуусна. Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран цахим гэрчилгээний ажлыг хийж гүйцэтгэснээр, 600 мянган автомашиныг бүрэн хянах бүртгэлийн систем бий болно. Энэ жилээс эхлэн олон төрлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд BRT төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэх бөгөөд дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг 2024 онд багтаан ашиглалтад оруулна. Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Сэлбэ сэргэлт төслийг 2023-2025 онд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Сэлбэ, Дунд голын ай сав газрыг далангаар бэхжүүлж, голын урсцыг нэмэгдүүлэхээс гадна төсөл хэрэгжсэнээр хотын авто замын хөдөлгөөнийг сайжруулж, гол замын ачааллыг бууруулах зэрэг олон давуу талтай талаар танилцууллаа.

Оюутнууд нийтийн тээвэрт 50 хувийн хөнгөлөлттэй эрхээр үйлчлүүлнэ

Их дээд сургуулийн оюутнуудыг нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар хэлэлцлээ. Сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг. Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50 хувийн хөнгөлөлтөөр автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчих талаар журмын өөрчлөлтийг танилцуулж, хороодын хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

333
Өмнөх

НБГ: 2023 оноос 1000-аас дээш өрхтэй хотхон, хорооллын сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэж, ашиглалтад хүлээж авах хувилбар боловсруулж байна

4 сар 12, 2023
Дараах

Монголд уран гулгалтын гайхамшгийг мэдрүүлэх тамирчид

4 сар 12, 2023

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 1 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 1 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 1 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт