Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
Онцлох, Хот,

Л.ЭНХ-АМГАЛАН: Цэцэрлэгийн сугалааг халахад НИТХ-ын төлөөлөгчид улс төрийн манлайлал үзүүлж ажилласан

нийтлэсэн Site Default5 сар 1, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-644fa801522df447f994ffd2

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд Нийслэлийн боловсролын хүртээмж,чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч, төлөөлөгчдийн саналыг сонсож, зарим асуултад тодруулга мэдээллийг өгч байна. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хамрагдалтыг 95 хувьд хүргэсэн. Тэгэхдээ төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн хүчин чадлыг хамт тооцоолж, хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгосон. Мөн орон сууцны томоохон хорооллууд дунд түрээсийн цэцэрлэг болон байгууллагын цэцэрлэгийг дэмжиж ажилласан байна. Энэхүү төлөвлөлтийг ажил хэрэг болгохын тулд Засгийн газар болон нийслэлээс санхүүжилт гаргасан юм. Улсын төсвөөс гаргасан 100 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хувьсах зардлыг санхүүжүүлсэн бол НИТХ-аас баталсан 82.7 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн өргөтгөл, нэг давхрын цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, ачаалал өндөртэй цэцэрлэгийн өргөтгөл хийх, цомцог гэр цэцэрлэг байгуулах, цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээг засварлаж, өргөтгөх, цэцэрлэгийн тохижилт бусад хэрэглэгдэхүүн худалдаж авах…зэрэг ажилд зарцуулсан гэдгийг салбарын сайд хэллээ. Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хамрагдалтыг сугалаагаар шийддэг байдлыг халахад улс төрийн манлайлал үзүүлж ажилласан НИТХ-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлье гэлээ. 

Хөгжсөн улс орноос 17-18 дахин бага хувьсах зардлыг манай улс зарцуулж байна 

Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд 2023 онд 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт зарцуулсан ч нэг хүүхдэд ногдох хувьсах зардал бага байгааг тодотголоо. Тодруулбал, хөгжсөн улс орноос 17-18 дахин бага хувьсах зардлыг манай улс хүүхдүүдэд олгож байгаа тул сурах орчныг дэмжсэн хувьсах зардлыг нэмэгдүүлж, сайн багш сайн урамшуулал авдаг цалингийн тогтолцоонд шилжиж байгааг мэдээлэлдээ дурдлаа. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн 158 сургуульд 310 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 17,442 багш, ажилтан ажиллаж байна. Харин хувийн 138 сургуульд 53 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа аж. 

Энэ жилийн тухайд төрийн өмчийн сургууль 6-гаар, хувийн хэвшлийн сургууль 7-оор нэмэгдсэн. Харин гурван ээлжийг халж, хоёр ээлжээр хичээллэхэд авч буй арга хэмжээний хүрээнд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг 18 сургууль дээр хэрэгжүүлж байна. Нийт 278 бүлгийн 11,310 хүүхэд эдгээр сургуулийн зориулалттай түрээсийн байранд суралцаж байгаа бол нийслэлийн 84, 12, 124 дүгээр сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг” тодотголоо. Мөн 3 ээлжээр хичээллэж байгаа 7 сургууль байна. Тухайлбал, 84 дүгээр сургууль 2060 хүүхдийн хүчин чадалтай бол одоогоор 5700 гаруй хүүхэд суралцаж буйг онцолсон юм. Ирэх хичээлийн жилд СХД, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт нийт 54 сургууль 3 ээлжээр хичээллэж болзошгүй байгаа учир сургуулийн зориулалтаар одоо баригдаж буй барилгын ажлыг түргэн дуусгах, нэмж сургуулийн зориулалттай барилга түрээслэх, ЕБС-ийн ахлах ангийн хэмжээнд бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, ахлах ангийн сурагчдын хамран сургах тойргийг шинэчлэн, уян хатан зохицуулах боломжтой аж. Салбарын сайд Л.Энх-Амгалан цаашид 3 ээлжийг халах шийдлүүдийн хувьд school map төлөвлөлт хийх, цэцэрлэг дагасан бага сургуулиуд буюу цогцолбор сургууль байгуулах, орон сууцны хорооллууд дунд сургууль, цэцэрлэгийн зориулалттай байрыг төр хувийн хэвшлийн түншлэлээр түрээслээд өмчлөх, шинээр баригдах хотхон хорооллын барилга төлөвлөлтөд тавих шаардлага, хяналтын механизмыг сайжруулах буюу сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийг заавал хэрэгжүүлэх, байгууллага, иргэд ААН-ийг дэргэдээ цэцэрлэг сургууль барихад хөнгөлөлттэй зээл, урамшууллаар дэмжих, хороодын Засаг даргын барилга, байгууламжийг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхэд төсөв санхүүгийн болон бодлогын дэмжлэг олгож өгөхийг НИТХ-ын төлөөлөгчдөөс хүссэн юм. Нийслэлийн боловсролын газраас сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр өнгөрсөн оны 5 дугаар сард 139 сургуульд үнэлгээ хийж, 1-3-р түвшинд ангилж, 3-р түвшний 37 сургуульд “Зөвлөн туслах үйлчилгээ” үзүүлэхээр болсон байна. Менежментээ сайжруулж чадсан сургуулиудад индексийн урамшуулал олгож, шилдэг менежменттэй ментор сургууль болгон батламжлах аж. Цаашид 2-оос дээш насны бүх хүүхдэд үнэлгээ хийж, суралцах чадварыг нь тогтоож, суралцахуйн дата бүрдүүлэх, шинжлэх ухааны суурь тавигддаг гол үе болох 6-9-р ангийн хүүхдүүдийн сургалтын чанарт онцгойлон анхаарах, 1 болон 3 түвшний багш, сургуулийн чанарын ялгааг багасгаж, сургалтын технологийг сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэсэн юм. Мөн тэрбээр боловсролын чанар багшийн чанараас шууд хамаарах тул багш ажлын байран дээрээ хөгжих, сайн багш сайн цалин авах тогтолцооны шинэчлэл хийхэд анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм. Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгчид тодруулга мэдээлэл авч, саналаа хэлж байна.

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

285
Өмнөх

Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

4 сар 28, 2023
Дараах

Ж.СҮХБААТАР:Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд ₮837тэрбумын төсөл хэрэгжүүлж эхэлсэн

5 сар 1, 2023

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт