Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3580.71₮
  • Евро
    4195.16₮
  • Японы иен
    24.79₮
  • Швейцарийн франк
    4480.09₮
  • Шведийн крон
    377.98₮
  • Английн фунт
    4918.46₮
  • Болгарын лев
    2144.84₮
  • Унгарын форинт
    10.5₮
  • Египетийн фунт
    71.76₮
  • Энэтхэгийн рупи
    41.85₮
  • Хонконгийн доллар
    456.15₮
  • ОХУ-ын рубль
    45.58₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    499.5₮
  • БНСУ-ын вон
    2.64₮
  • БНАСАУ-ын вон
    27.54₮
  • Канадын доллар
    2624.67₮
  • Австралийн доллар
    2345.01₮
  • Чехийн крон
    169.53₮
  • Тайванийн доллар
    123.4₮
  • Тайландын бат
    109.74₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    846.7₮
  • Сингапурын доллар
    2808.62₮
  • АНЭУ-ын дирхам
    975.01₮
  • Кувейтийн динар
    11708.75₮
  • Шинэ Зеландын доллар
    2173.31₮
  • Данийн крон
    562.28₮
  • Польшийн злот
    989.17₮
  • Украины гривн
    86.03₮
  • Норвегийн крон
    356.05₮
  • Непалын рупи
    26.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.39₮
  • Туркийн лира
    89.88₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11766159.35₮
  • Мөнгө /унцаар/
    129056.67₮
  • Зээлжих тусгай эрх
    4918.85₮
Онцлох, Хот,

Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн үр дүнг танилцуулах уулзалт боллоо

нийтлэсэн Site Default5 сар 29, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-6474dc78522df447f995001d

Швейцарын хөгжлийн агентлаг /ШХА/-аас Монгол улсад Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг 2015-2022 оны хооронд Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн. Монгол улсад хэрэгжсэн уг төслийн хэрэгжилт, сургамж, үр дүнгийн талаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикстан улсуудын холбогдох төрийн дээд шатны албан хаагч, ШХА-ийн төлөөлөлд танилцуулах уулзалт боллоо.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Швейцарын Холбооны улс нь 2012 оноос эхлэн Швейцарын хөгжлийн агентлагаар дамжуулан гурван үе шат бүхий Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Монгол Улсын Засгийн газарт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, үр ашигтай, хариуцлагатай хүргэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Хотод гарсан эерэг үр дүнгийн нэг бол чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрүүд юм. Тухайлбал “Хүний нөөцийн хөгжлийн төв” байгуулагдаж 21,000 гаруй төрийн албан хаагчдыг сургаж, дадлагажуулсан. Байгууллага, ААН бизнес эрхлэгчдэд олгодог 74 тусгай зөвшөөрлийг цахимжуулсан. Мөн орон нутгийн хөгжлийн сан, төсвийг ил тод нээлттэй болгож, иргэн бүр хяналт тавих боломж бүрдсэн. Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд цаашид илүү сайжрах боломжтой гэж харж байна” гэлээ.

Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөрт иргэдийн саналыг төлөвлөлт, шийдвэр гаргах явцад тусгасан. Энэ хүрээнд ОНХС-гийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахим санал асуулгыг үе шаттайгаар 2018 оноос зохион байгуулсан юм. Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хүрээнд 369,656 иргэн цахимаар санал өгсөн. Иргэд нийтийн тээвэр, автобусны чиглэлийг нэмэгдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх, авто зам, гүүрэн байгууламжийг засварлах, нийтийн эзэмшлийн зам талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох зэргээр өөрсдийн тулгамдаж буй асуудлууд дээр саналаа илэрхийлсэн. Цахимаар санал авснаар гэр бүлийн гишүүн бүр саналаа өгөх боломж бүрдэж байгаагаас гадна төрийн албан хаагчийн ачааллыг бууруулах, нэмэлт мэдээлэл өгөх зэрэг олон давуу тал бий болсон” гэв.

Швейцарын хөгжлийн агентлаг нь дээрх улсуудад төвлөрлийг сааруулах томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөлтийн буюу бэлтгэл ажлын үе шатандаа явж байгаа аж. Улмаар туршлага судлах хүрээнд манай улсад энэ сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл албан айлчлал хийж байгаа юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

306
Өмнөх

С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

5 сар 27, 2023
Дараах

Б.Баярдаваа: Эдийн засгийн 2022 оны 4.8 хувийн өсөлт бол цэвэр бодлогын үр дүн

5 сар 29, 2023

Төстэй нийтлэлүүд

large-6858d37fdceb081e87ba544c
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-684a3131dceb081e87ba541a copy
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 4 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 3 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт