Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох, Хот,

Нийслэлийн Засаг даргад Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувь нь дэмжлээ

нийтлэсэн Site Default10 сар 12, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-6527b2fd75c26c3eeb4bb087

 Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг даргад Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлсэн юм. Саналыг бүлгийн дарга Д.Ихбаяр танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч Х.Нямбаатараас асуулт тавьж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 78.57 хувь нь дэмжлээ. Ийнхүү Нийслэлийн ИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Х.Нямбаатарыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барихаар тогтов. 

Санал хураалтын дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Х.Нямбаатар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлчүүдэд хандан үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн ИТХ-аас надад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж байгааг өндөр хариуцлага хэмээн хүлээн авч, ухамсарлаж байна” гэдгийг үгийнхээ эхэнд тодотгосон юм. Улмаар “…Энэ амаргүй хүндхэн цаг үед зоримог шийдвэрийг гаргаж байж “Авлигагүй Улаанбаатар-Шинэ сэргэлт”-ийг эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадна. Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй алба хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх, зүтгэл, сэтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна…” гэсэн юм. Улмаар нийслэлийн засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн хийх, нийслэл Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах бодлогын талаар онцгой анхаарал хандуулж, ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Түүнчлэн хотын эдийн засгийн суурийг бэхжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжин, түгжрэлийг сааруулах цогц арга хэмжээний талаарх бодлого төлөвлөгөөгөө мөн танилцууллаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Хишгээгийн Нямбаатарын намтар: 

БОЛОВСРОЛ: 

  • 1986-1996 он Ерөнхий боловсролын 48 дугаар дунд сургууль 
  • 1996-2000 он Орхон Их сургууль эрхзүйч, бакалавр 
  • 2000-2002 он Орхон Их сургууль Боловсрол судлалын магистр 
  • 2006-2008 он Хууль сахиулахын их сургууль Хууль зүйн ухааны магистр 
  • 2017 он Хууль сахиулахын их сургууль Хууль зүйн ухааны докторант 

АЖЛЫН ТУРШЛАГА: 

  • Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч 
  • Сонгинохайрхан дүүргийн Хуулийн хэлтэст мэргэжилтэн 
  • Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга 
  • Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга 
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн /2016-2020, 2020-2023/
  • Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга 
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

927
Өмнөх

НУРАНГИ, ДАВЧУУ ОРОН ЗАЙНААС АВРАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

10 сар 11, 2023
Дараах

ӨНӨӨДӨР “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”

10 сар 13, 2023

Төстэй нийтлэлүүд

large-68f7318bf9b047338a080e4e
Онцлох, Хот,

НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
large-68f5e289f9b047338a080e49
Онцлох, Хот,

НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар
  • ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ДЦС-V МЕГА ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮҮХЭН ШИЙДВЭРИЙГ НИТХ БАТАЛЛАА

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ДЦС-V МЕГА ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮҮХЭН ШИЙДВЭРИЙГ НИТХ БАТАЛЛАА

    өмнө 1 сар
  • ТУСГАЙ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ДАРААХ ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГИЙГ ҮЗҮҮЛНЭ

    ТУСГАЙ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ДАРААХ ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГИЙГ ҮЗҮҮЛНЭ

    өмнө 1 сар
  • 800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА

    800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА

    өмнө 1 сар
  • ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар
  • БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ, НОРМТОЙ ХОЛБООТОЙ БАРИМТ БИЧГИЙН УДААШРАЛТЫГ ШИЙДЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ, НОРМТОЙ ХОЛБООТОЙ БАРИМТ БИЧГИЙН УДААШРАЛТЫГ ШИЙДЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар
  • А.БАЯР: 102 АППЛИКЭЙШНЭЭР ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД ТОРГУУЛИЙН 10-20 ХУВИЙГ УРАМШУУЛАЛ ХЭЛБЭРЭЭР БУЦААН ОЛГОНО

    А.БАЯР: 102 АППЛИКЭЙШНЭЭР ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД ТОРГУУЛИЙН 10-20 ХУВИЙГ УРАМШУУЛАЛ ХЭЛБЭРЭЭР БУЦААН ОЛГОНО

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН ЭЗЭМШИЛ ГАЗАРТ ТӨЛӨВЛӨЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР СОНСЛОО

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН ЭЗЭМШИЛ ГАЗАРТ ТӨЛӨВЛӨЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР СОНСЛОО

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт