Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
нийгэм, Онцлох,

Г.Ариунбуян:Хот төлөвлөлтөд хууль дүрэм журам, стандартыг мөрдүүлж, гамшгийн эсрэг дэд бүтцийн тэсвэрлэх байдлыг хангах шаардлагатай байна

нийтлэсэн Site Default11 сар 20, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
DSC1592-7cc87lfn9x8y39a2eglozd2be65ube0qi1fxojzwojk

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийн өсөлт” илтгэлийг Эрсдэлийн үндэсний форумын үеэр танилцууллаа.

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр тохиолдох гамшгийн тоо дамтавж нэмэгдэж, түүнийг даган учрах хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Дэлхийн эрсдэлийн үнэлгээний тайланд тодорхойлсноор дэлхийн хэмжээнд өнөөгийн чиг хандлага цаашид энэ хэвээр үргэлжилбэл жилд тохиолдох гамшгийн тоо 2015 онд 400 орчим байсан бол 2030 он гэхэд 560 болж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг хэрэгжих 2030 он хүртэлх хугацаанд гамшгийн тоо 40%-иар өсөх хандлагатай байна.

Монгол Улсын сүүлийн 20 жилийн гамшиг, аюулт үзэгдэл ослын статистик мэдээг харьцуулан харахад 2004-2013 оны 10 жилд  3102 гамшиг аюулт үзэгдэл, осол тохиолдож байсан бол энэ тоо 2014-2023 он буюу дараагийн 10 жилд 30.2 хувиар нэмэгдэж, амь насаа алдсан хүний тоог мөн онуудтай харьцуулахад 9.9 хувиар, бэртэж гэмтсэн хүний тоо 10.9 хувиар, учирсан хохирлын хэмжээ 54 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг 2022 онд 100 хувь хийж гүйцэтгэсэн ба үнэлгээний нийт дүнгээр олон гамшгийн төрлөөр эрсдэлийн түвшин 5 аймагт маш өндөр, 7 аймагт өндөр эрсдэлтэй тодорхойлогдсон. Ган зудын эрсдэлийн хувьд баруун аймгууд маш өндөр, үерийн эрсдэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Архангай, Хөвсгөл аймгуудад өндөр байгаа бол ой, хээрийн түймрийн эрсдэл зүүн бүсийн аймгуудад өндөр дүн гарч байгаа нь гамшгийн аюулын урьдчилсан дохио сэрэмжлүүлэг юм. Мөн 2001-2022 онд цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 565 хүн амь насаа алдаж, 29.763 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт 802.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Тэр дундаа сүүлийн жилүүдэд тохиолдох зудын давтамж нэмэгдэж сүүлийн 5 жилийн зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгууд зудын эрсдэл маш өндөр байна. НҮБ-ын Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот санаачилгын хүрээнд манай улс 2018 болон 2022 онд хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхын ерөнхий үнэлгээг хийсэн. Энэхүү чадавхын үнэлгээний дүнг бүсийн хэмжээнд харьцуулан үзэхэд Баруун бүс 10 хувиар, Өмнөд бүс 3 хувиар, Хойд бүс 6 хувиар тус тус нэмэгдсэн бол Зүүн бүс 0,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цаашид Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гамшгийг тэсвэрлэх, даван туулах үндэсний чадавхыг бүрдүүлэх, эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж гамшгаас бий болох эдийн засгийн болзошгүй хохирлыг бууруулах, “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол” үндэсний аяныг өрнүүлж, гамшгаас хамгаалах олон нийтийн соёл хандлагыг бий болгох, хот төлөвлөлтөд хууль дүрэм журам, стандартыг мөрдүүлж, гамшгийн эсрэг дэд бүтцийн тэсвэрлэх байдлыг хангах шаардлагатай байна” гэлээ.

423
Өмнөх

“Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлж байна

11 сар 20, 2023
Дараах

С.Амарсайхан: Гамшгийн бэлэн байдлыг хангахад төр, хувийн хэвшил, олон нийтийн хамтын ажиллагаа чухал

11 сар 21, 2023

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт