Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3563.84₮
  • Евро
    4105.37₮
  • Японы иен
    22.63₮
  • Швейцарийн франк
    4420.81₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4657.58₮
  • Болгарын лев
    2099.15₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.2₮
  • Энэтхэгийн рупи
    40.19₮
  • Хонконгийн доллар
    458₮
  • ОХУ-ын рубль
    44.16₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    500.82₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2535.19₮
  • Австралийн доллар
    2307.94₮
  • Чехийн крон
    169.81₮
  • Тайванийн доллар
    114.07₮
  • Тайландын бат
    109.84₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.9₮
  • Сингапурын доллар
    2725.59₮
  • АНЭУ-ын дирхам
    970.41₮
  • Кувейтийн динар
    11594.63₮
  • Шинэ Зеландын доллар
    1998.07₮
  • Данийн крон
    549.72₮
  • Польшийн злот
    970.57₮
  • Украины гривн
    84.62₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    25.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.97₮
  • Туркийн лира
    84.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14469350.77₮
  • Мөнгө /унцаар/
    181769.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.08₮
Онцлох, Эдийн засаг,

Эдийн засгийн өсөлт өрхөд хэрхэн нөлөөлж буй сэдвээр ярилцлаа

нийтлэсэн Site Default11 сар 5, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
uulzalt1-750x460

Монгол Улсын Ерөнхий сайдын ээлжит өглөөний уулзалт өнөөдөр (2023.11.20) Монголбанканд болж, эдийн засгийн өсөлт өрх гэрүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар эдийн засагчид, судлаачидтай ярилцлаа.   Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад удирдлагууд оролцов.   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрлээ. Мөн төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ. Цаашид эдийн засгийн өсөлтөө хадгалж, айл, өрх бүрд хүргэхийн тулд оновчтой бодлого баримтлах нь чухал байна” гэв. Энэ үеэр Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засгийн сэргэлтийн өрхөд үзүүлэх нөлөө, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд:

  • 2023 оны байдлаар Монгол Улсад 980 мянган өрх байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхүүдийн эзлэх хувь 2020 оны байдлаар 27.5 хувь байсан бол 2023 оны III улирлын байдлаар 40.8 хувь болж өссөн. Ерөнхийдөө өрхүүд бага орлоготойгоос дундаж орлоготой руу, дунджаас өндөр орлоготой руу шилжиж байгаа нь сайн үр дүн болж байна.  
  • Орлого өндөр өрхүүд нийт өрхийн орлогын 40 хувийг тайлбарлаж байгаа бол орлого багатай өрхүүд нийт өрхийн орлогын  8 хувийг бүрдүүлж байна. Бага орлоготой өрхийн нийт орлогод тэтгэвэр, тэтгэмжийн эзлэх хувь 65 хувь хүртэл өндөр байгаа бол орлого өсөхийн хэрээр тэтгэвэр, тэтгэмжийн эзлэх хувь буурч, цалингийн орлого нэмэгддэг байна.
  • 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар өрхийн дундаж орлого нь зарлагаасаа 200 мянган төгрөгөөр бага байв. Мөн бодит орлого сүүлийн гурван жилд буурсан үр дүн харагдаж байгаа юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй орлогын дахин хуваарилалт буюу төсвийн бодлогын үр нөлөөгөөр энэ оны гуравдугаар улиралд орлого ба зарлагын зөрүү 80 мянган төгрөг болж буурсан. Мөн бодит орлогыг хамгаалахад төсвийн бодлогын суваг үр нөлөөтэй ажилласан нь тоон мэдээллээс харагдаж байна.
  • Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт болох цалингийн орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ манай улсын хувьд 28 хувьтай байна. Энэ нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дундаж 40 хувиас харьцангуй бага байна.
  • Иргэдийн хадгаламж 2020-2023 оны III улирал хүртэлх хугацаанд 9.9 их наяд төгрөгөөс 13 их наяд төгрөгт хүрч өссөн байна. Үүнд 10 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийн дүн 15 хувьд хүрч, өсжээ. Үүнээс иргэдийн хэрэглээ болон хадгаламж барьцаалсан зээлийг хасвал 4.9 их наяд төгрөг байна.
  • Банкны салбарын нийт зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 14.0 хувьтай байгаа бол хэрэглээний зээлийн өсөлт 35.5 хувьтай байна. Өрхийн орлого ба зарлагын зөрүү нь хэрэглээний зээлийг өсгөхөд нөлөө үзүүлж буй. 
  • Цаашид бодит орлогыг хамгаалахын тулд Төв банкны хувьд инфляцыг 6+-2 нэгж хувийн түвшинд хүрэх хүртэл хатуу бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай. Мөн макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлээс илүүтэй бизнесийн зээл олголтыг нэмэгдүүлэх зохицуулалтыг хийх шаардлагатай зэргийг онцолсон юм.   Эдийн засагчдын хувьд хэлэлцүүлгийн хүрээнд эдийн засгийн өсөлтийг илүү иргэдэд хүртээлтэй болгохын тулд халамжийн бодлогуудыг илүү зорилтот бүлэг рүү чиглүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарах, үйлдвэржилтийг нэмэгдүүлэх буюу томоохон мега төслүүдийг хөдөлгөх, нефтийн үйлдвэр, гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэрийн төслүүдээ хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Мөн хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх хүрээнд орон нутагт илүү зардал багатай байх боломжийг бүрдүүлэх, татварын бодлогыг оновчтой болгож, хуваарилалтын гэхээсээ илүү зохицуулалтын үүрэгтэй болгох, Үндсэн хуульд заасан монгол хүн баялагтаа эзэн байх агуулгыг төрийн өмчийн компаниудын хувьцааг олон нийтэд эзэмшүүлэх байдлаар бодитойгоор хэрэгжүүлэх зэрэг олон саналыг хэллээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагчид, судлаачдаас гарсан санал бүр дээр Засгийн газрын байр суурь, бодлогын талаар танилцуулав. Мөн цаашид эдийн засгийн бодлогын асуудлаар судлаач, эдийн засагчдын хийж буй үнэ цэнтэй судалгааны үр дүн, санал зөвлөмжүүдийг хүлээж авах нэгдсэн платформтой болох шаардлагатай байгааг онцоллоо.
938
Өмнөх

14 иргэний амь насыг авран хамгааллаа

11 сар 4, 2023
Дараах

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван МУИС-ийн оюутнуудад лекц уншив

11 сар 5, 2023

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт