Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох, Хот,

“Төв цэнгэлдэх хүрээлэн”-г нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа

нийтлэсэн Site Default4 сар 18, 2024
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-6620cc80960d0e2f5f76897a copy

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Тодруулбал, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг тус компанийн одоогийн нөхцөл байдал болон цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулгыг хийв. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 1959 онд ашиглалтад орсон. 1993 онд хувьцааны 30 хувийг бага хувьчлалаар хувьчилж, иргэн Б.Жавзмаа 0,45 хувь, Т.Нямдаваа 0,92 хувь, З.Ариунаа 0,61 хувь, Т.Нямдаваа 28,02 хувийг тус тус эзэмшсэн. /Жич: Дээр дурдагдаж буй хоёр Т.Нямдаваа нь нэг нэртэй төрсөн ах дүү юм. / Үүний дараа Т.Нямдаваа дээрх 3 иргэний хувьцааг шилжүүлэн авч 30 хувийн хувьцаа эзэмшигч болсон. 2004 онд 51 хувийг иргэн Т.Нямдаваа, 49 хувийг нийслэл эзэмшиж байсан. Гэвч 2007 онд Т.Нямдаваа нь “Хувьцаа эзэмшигчдийн хурлаар гишүүдийн хувьцааны ногдох хувийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Нямдаваагийн мэдэлд дангаар нь шилжүүлснийг харгалзан Улсын бүртгэлд нэг хүний өмчлөлтэй компаниар бүртгэж авна уу” гэх хүсэлтийг гаргаж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК 100 хувь нэг хүний мэдлийн компани болсон байна. Харин 2007 онд батлагдсан дүрмийн санд иргэн Т.Нямдаваа 51 хувь, Нийслэлийн ИТХ 49 хувь эзэмшиж, хамтарсан компани гэсэн бүртгэлтэй бөгөөд өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүй. 2008-2023 оны хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар болон бусад урсгал зардалд нийслэлийн төсвөөс нийт 5.2 тэрбум төгрөг зарцуулсан. Харин “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн санхүүгийн тайланд нийслэлээс зарцуулсан хөрөнгийн зөвхөн 1 тэрбумыг нь хөрөнгө болгон бүртгэсэн бөгөөд үлдсэн 4.2 тэрбум төгрөгийн данс бүртгэлд огт тусгаагүйг аудитаас урьдчилсан байдлаар шалгаж тогтоосон. Одоогоор төв цэнгэлдэх хүрээлэн ХХК нь элэгдэл хорогдлыг хасаад 3.4 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. 2008 оноос хойш нийслэлийн төсөвт нийт 30.3 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Анх 38.6 га газартай байсан бол одоогоор 12.6 га эзэмшил газартай байна. 

Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч байсан Т.Нямдаваа нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нас барсан. Түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлт ирүүлсэн байна. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлж, газрыг тусгай хэрэгцээнд аван, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчлөхөөр НЗДТГ-аас танилцууллаа. Төлөөлөгчдийн хувьд цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг тусгай хэрэгцээнд авахдаа Засгийн газрын тогтоол, НИТХ-ын тогтоолын аль нь гарахыг тодрууллаа. Мөн цэнгэлдэх хүрээлэнгийн газраас хувийн хэвшил рүү шилжүүлсэн бүх шийдвэрийг ил болгох, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авахын өмнө тус компанид бусдаас авах авлага, төлөх өр байгаа эсэхийг нягтлах зэргийг тодруулж, саналаа хэлж байв. 

Улмаар Нийслэлийн ИТХ-аас “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө. Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

679
Өмнөх

Хятадын эдийн засаг хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарав

4 сар 16, 2024
Дараах

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна

4 сар 19, 2024

Төстэй нийтлэлүүд

large-68a41cabdceb081e87ba559a
Онцлох, Хот,

ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЭРИЙН ЗОГСООЛ ХИЙЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 сар
large-68a2cae8dceb081e87ba5595
Онцлох, Хот,

МОНГОЛ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

нийтлэсэн Site Defaultөмнө 3 сар

Шинэ мэдээлэл

  • ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЭРИЙН ЗОГСООЛ ХИЙЖ БАЙНА

    ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЭРИЙН ЗОГСООЛ ХИЙЖ БАЙНА

    өмнө 3 сар
  • МОНГОЛ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

    МОНГОЛ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

    өмнө 3 сар
  • СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР “НИСЭЖ” БАЙНА

    СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР “НИСЭЖ” БАЙНА

    өмнө 3 сар
  • А.БАЯР: ДРИФТ ХИЙХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН ХҮСЛИЙГ ХААЖ БООЖ БОЛОХГҮЙ

    А.БАЯР: ДРИФТ ХИЙХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН ХҮСЛИЙГ ХААЖ БООЖ БОЛОХГҮЙ

    өмнө 3 сар
  • А АНГИЛЛЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОСОЛ ӨССӨӨР БАЙНА

    А АНГИЛЛЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОСОЛ ӨССӨӨР БАЙНА

    өмнө 3 сар
  • АЙЛ ӨРХИЙГ 2028 ОНЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ҮЕ ШАТТАЙ ХИЙН ГАЗЫН ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛНЭ

    АЙЛ ӨРХИЙГ 2028 ОНЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ҮЕ ШАТТАЙ ХИЙН ГАЗЫН ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛНЭ

    өмнө 4 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН УРИЛГААР СӨҮЛ ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ХО ЖУН ЧОЙ УЛААНБААТАР ХОТОД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН УРИЛГААР СӨҮЛ ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ХО ЖУН ЧОЙ УЛААНБААТАР ХОТОД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

    өмнө 4 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИХ НИЙСЛЭЛИЙН БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙХ БОЛНО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИХ НИЙСЛЭЛИЙН БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙХ БОЛНО

    өмнө 4 сар
  • НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ НИТХ-ЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЛАА

    НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ НИТХ-ЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЛАА

    өмнө 4 сар
  • НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОН БАТАЛЛАА

    НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОН БАТАЛЛАА

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт