Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
нийгэм, Онцлох,

Нийслэл гадаад зах зээлд бонд арилжаалж, “Сэлбэ” дэд төвийн төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна

нийтлэсэн Site Default4 сар 22, 2024
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-662600b7960d0e2f5f768985

Сэлбэ дэд төвийн нийгмийн бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлт хийж, дэд орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын гадаад үнэт цаас гаргах хэлбэрээр шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн гадаад үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангах талаарх ажлын явцын мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа. 

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн 6 шинэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн 1000, Толгойт, Шар хад дэд төвүүдэд инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаагаас Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил 100 хувь хийгдэж дуусаад байгаа юм.  

“Сэлбэ дэд” төвийн төслийн хүрээнд 158 га талбарт гэр хорооллыг орон сууцжуулж 12,000 айлын орон сууц, инженерийн салбар шугамын бүтээн байгуулалт, нийгмийн барилга байгууламж, ажлын байр бий болгох худалдаа үйлчилгээний барилга, туслах, явган, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг бий болгох зорилготой. Энэхүү ажлыг нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгож санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Бондыг гадаад зах зээлд босгож байгаа нь хямд өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой бөгөөд дотоодын хязгаарлагдмал нөөцөөс өндөр хүүтэй зээл авахаас илүү үр ашигтай Засаг даргын орлогч тайлбарлалаа. Нийслэл нь Засгийн газрын баталгаатайгаар гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бий болсон. 

Энэ хүрээнд үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсэг байгуулагдан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ажлын хэсгээс Өрийн удирлагын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор бусад яамдаас журмын төсөлд санал авах зэрэг ажлуудыг энэ сард багтаан зохион байгуулж, Сангийн яаманд саналаа хүргүүлсэн гэлээ.  Нийслэлийн арилжаалах бондын хэмжээг Сангийн яамны саналыг үндэслэн Засгийн газраас эцэслэн тогтооно. Энэхүү  асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус  XIX хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжлээ.  

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авна 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар /2024.04.18/ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор Хан-Уул дүүргийн нутаг дэвгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг спортын арга хэмжээ, ногоон байгууламжийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцол, талбайн хэмжээг баталсан. Уг тогтоолоор Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосныгг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа. 

 Багахангай дүүрэгт орон сууцны төслийг үргэлжүүлнэ 

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн Орон сууцны корпорациас  Багахангай дүүрэгт хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх орон сууцны төслийн талаар танилцууллаа. Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай орон сууцны сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг 2022 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 126 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн. Үүнээс 95 айлын орон сууцыг Нийслэлийн Орон сууцны корпораци хэрэгжүүлж, түрээслээд, өмчлөх хэлбэрээр Багахангай дүүргийн иргэд болон төрийн албан хаагчдыг орон сууцжуулах төсөлд хамруулсан. Иргэдийн эргэн төлөлтийн төлбөрөөс хуримтлагдаж буй орлогыг Багахангай дүүргийн иргэдэд зориулж, цаашид орон сууцны төслийг үргэлжүүлнэ гэж  “Нийслэлийн Орон Сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, төлөөлөгч М.Говьсайхан хэллээ.

Гэрээний хүрээнд өнөөдрийг хүртэл тус орон сууцны эргэн төлөлтөөс 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг төвлөрүүлсэн. Хамтын ажиллагааны гэрээнд заагдасны дагуу төвлөрсөн хөрөнгөөр Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хөтөлбөрийг  хэрэгжүүлэх аж. 

Эмээлт эко аж үйлдвэрийн парк ТЭЗҮ-г хэлэлцэнэ

Мөн зөвлөлийн хурлаар Эмээлт эко аж үйлдвэрийн парк техник эдийн засгийн үндэслэлээ танилцууллаа. 

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд арьс ширний экспортын үнэ, хэмжээ буурах хандлага ажиглагдаж байна. Энэ нь түүхий эдийн чанар муу, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт бага, аж үйлдвэрийн төвлөрсөн дэд бүтэц байхгүй, чадварлаг боловсон хүчин дутмаг зэрэг шалтгааныг онцлон дурдсан юм. Иймээс арьс ширний боловсруулалтад хөгжингүй технологийг нэвтрүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, татварын дэмжлэг үзүүлэх зайлшгүй хэрэгтэй гэв. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийн хугацаа 2025-2039 он хүртэл 15 жил үргэлжлэх бөгөөд барилга угсралт 3 жил үргэлжлэх аж.  Эмээлт ЭАҮП-ийг хөгжүүлэх таатай орчин бүрдсэнээр арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасаж, арьс ширний экспортын эзлэх хувь, хэмжээ өснө.  Экспортын үнийн хувьд 2022 онд нэг арьс 2 ам.доллар байсан нь 2039 онд 8 ам.доллар болж өснө. Ингэснээр 2022 онд 5 сая ам.доллар байсан орлого 2039 онд 38 сая ам.доллар болно гэж тооцож байгаагаа төсөл танилцуулагчид онцоллоо. 

Эхний 15 жилийн хугацаанд Засгийн газрын зүгээс ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг дурдаад 2039 оноос хойш, парк нь засгийн газраас санхүүгийн дэмжлэг авалгүйгээр арилжааны үйл ажиллагаа өрнүүлэх боломжтой болно гэсэн юм.  

Товчхон:

  • Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороололд байрлах Шуудангийн 24-р салбар байрлаж байсан байр болон 7-р хороонд байрлах “Эрхэмжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, БЗД-ийн 7,4-р хорооны хуучин байр, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны “Ачит гар” өрхийн эмнэлгийн байр, Чингэлтэй дүүргийн 5-хороо, 6-р хорооллын 6 дугаар байрны 1 давхрын хэсэг, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны өрхийн эмнэлгийн байр болон 7-р хорооны халуун усны барилга, Чингэлтэй дүүргийн 18-р хорооны “Үйлс нэгтэн” өрхийн эмнэлгийн барилга, Тэрэлж нийтийн бие засах байр, “Суварга налайх” өрхийн эмнэлгийн төвийн хуучин барилгыг барилгыг тус тус хувьчлах 
  • Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгын өргөтгөлийн барилга болон 4-р хороонд байрлах 50 дугаар дэлгүүрийн өргөтгөл, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн өмчлөлийн 49 хувь, СХД-ийн 21-р хороо агуулахын барилга байгууламжийг тус бүр өмч хувьчлалын жагсаалтаас хасах
  • “Тэнүүн-огоо” ХХК-ийн “Төлбөр барагдуулах хэлэлцээр”-ийн дагуу нийт 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч бүртгэх 
  • Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгийн Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө, Баянзүрх дүүргийн 8, 318, 320 дугаар цэцэрлэгийн барилга, байгууламж, Хан-Уул дүүргийн 145, 322, 324, 325 дугаар цэцэрлэгийн барилга нийт 22 тэрбум гаруй өртөг бүхий 8 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх 
  • “Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй гүний худгийн 2 ширхэг барилга, ус түгээх 6 ширхэг барилга, нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн хуучин байр, Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хуучин барилгыг тус бүр акталж, нийслэлийн өмчөөс хасах 
  • 257 сая орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 2 тээврийн хэрэгсэл, 3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 32 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах зэрэг эдгээр болон бусад асуудлыг хороо, бүлгүүдийн хурлаар хэлэлцэж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо. Ээлжит бус XIX хуралдаан энэ сарын 29-ний өдрийн 10:00 цагт хуралдана.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

239
Өмнөх

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна

4 сар 19, 2024
Дараах

Эрхүү мужийн ИТХ-ын дарга Ведерников Александр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

4 сар 22, 2024

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт