Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3447.92₮
  • Евро
    3685.83₮
  • Японы иен
    24.58₮
  • Швейцар франк
    3803.55₮
  • Шведийн крон
    317.59₮
  • Английн фунт
    4260.25₮
  • Болгарын лев
    1884.52₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    111.4₮
  • Энэтхэгийн рупи
    41.68₮
  • Хонгконг доллар
    440.22₮
  • ОХУ-ын рубль
    42.86₮
  • Казахстан тэнгэ
    7.72₮
  • БНХАУ-ын юань
    486.18₮
  • БНСУ-ын вон
    2.6₮
  • БНАСАУ-ын
    26.52₮
  • Канадын доллар
    2537.75₮
  • Австралийн доллар
    2251.84₮
  • Чех крон
    155.48₮
  • Тайван доллар
    112.59₮
  • Тайланд бат
    98.94₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    747.27₮
  • Сингапур доллар
    2545.53₮
  • АНЭУ-ын дирхам
    938.75₮
  • Кувейт динар
    11207.28₮
  • Шинэ Зеланд доллар
    2085.3₮
  • Данийн крон
    494.8₮
  • Польшийн злот
    815.9₮
  • Украйны гривн
    93.37₮
  • Норвегийн крон
    309.54₮
  • Непалын рупи
    26.04₮
  • Өмнөд Африкийн ран
    174.12₮
  • Туркийн лира
    169.84₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6697222.57₮
  • Мөнгө /унцаар/
    79805.21₮
  • Зээлжих тусгай эрх
    4591.33₮
нийгэм, Онцлох,

Фэйсбүүк, твиттерийг нийгэмд гэрэл түгээхэд л ашиглая

нийтлэсэн Site Default8-р сар 17, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
delete-apps.w710.h473

Цукербергийн санаачилсан “Фэйсбүүк”, Жак Дорсей, Эван Вилиамс, Биз Стоун, Ноах Гласс нарын нийлж бүтээсэн “Твиттер” аль хэдийнэ хүн төрөлхтний амьдралын нэг хэсэг болчихсон.

Цукерберг найзуудтайгаа үргэлж холбоотой байхын тулд Харвардын хүрээнд л ажилладаг вэб сайт хийсэн нь “Фэйсбүүк”ийн эхлэл болсон түүхтэй. “Твиттер”-ийн эхлэл ч нэг иймэрхүү. Ойрын хүрээнийхэнтэйгээ саадгүй харилцах, мэдээллийг түргэн дамжуулах зорилгоор үүсгэсэн байдаг юм. Бид ч ялгаагүй ихэнхдээ ийм хэрэгцээ шаардлагаар сошиал сүлжээний хэрэглэгч болчихсон яваа. Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг нь сошиалын онцолж хэлэхээр давуу тал. Гэхдээ бас нэг давуу тал байна аа. Фэйсбүүк, твиттерийн ачаар “цахим цагдаа” гэсэн шинэ ойлголт бий болчихлоо. Наад зах нь л нийслэлчүүд дугаар гардаггүй өдөр машинтайгаа сүнгэнүүлэхэд хариуцлагаас зугтаж чадахгүй болоод удаж байна. Замын цагдаад баригдахгүй аз нь шовойлоо ч хажууд нь яваа машины жолооч гар утсаараа зургийг нь авч фэйсбүүкт постолж, твиттерт жиргээд л гүйцээ. Фэйсбүүкт “Paparazzi+traffic Mongolia” гэсэн групп бий. 167 мянган гишүүнтэй том нэгдэл. Замын цагдаагийнхан энэ групп дээр тавьсан постын мөрөөр буруутай жолоочид шийтгэлийг нь өгдөг болоод удаж байгаа юм билээ. Өчигдөр үдээс хойш 16.00 цагийн үед “Paparazzi+traffic Mongolia” групп руу ороход 29 шинэ пост дурайж байх жишээний. Хамгийн сүүлд “Энэ нөхөр урсгал сөрж чихээд, толь хамж, машин зурчихаад миний зөв гээд байх юм. Цагдаа дуудтал зугтаачихлаа” гээд дугаар нь хачин тод гарсан машиных нь зургийг постолсон харагдсан. Ингээд постолчихоор хариуцлагыг нь хүлээлгэж ядах юу байхав. Өдийд өнөө жолооч зохих хариуцлагаа хүлээчихсэн яваа байх.

“Paparazzi+education” гэсэн групп бас байна. Энэ групп руу ороод харахад “Манай охиныг цэцэрлэгийн багш нь шийтгээд ийм болгочихож”, “Төддүгээр сургуулийн багш, сурагчид мөөгөнцөртсөн ангид хордсоор” байна гэх мэт боловсролын салбарын асуудлаар дүүрэн постууд зураг хөрөгтэйгөө ирийж байна. Цахим сүлжээнийхэн бурууд нүд хурц гэдгийг харуулсан олон мянган пост, жиргээ хийж, пост, жиргээний мөрөөр нь хариуцлага хүлээлгэсэн хэдэн зуун жишээ дуулддаг. Сүүлийн үеийн шуугиан гэвэл хотын төвд морь харж зогссон залуугийн зураг фэйсбүүк, твиттерийн сэдэв болсон. Дараахан нь гэгээн цагаан өдрөөр нийслэлийн төв гудманд бие зассан залуу зохих хариуцлагаа хүлээсэн юм. Тэр үеэр ажлаас нь халж хүний мууд дурлалаа гэсэн коментууд цөөнгүй харагдсан л даа. Гэхдээ энэ явдлын цаана хотын соёл гэсэн айхавтар утга бий. Олуулаа амьдарч байгаа бол ганцаараа юм шиг аяглаж болохгүй, таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэсэн хатуу дүрэм Токио, Лондон, Сингапурт ялгаагүй үйлчилдэг. Бусдынхаа орон зайд халдсан иргэддээ хатуу хариуцлага хүлээлгэдэг жишиг дэлхийн хотуудад бий. Гудманд бие засч, хог хаявал хажуудаа алхаж яваа хүний эрүүл, цэвэр орчинд амьдрах эрхэд халдаж байна гэсэн үг. Сингапурын гудамжинд шүлсээ хаяхад өндөр торгуульд унадаг нь цаанаа ийм учиртай. Японд гудамжинд бие зассан бол 1000-10000 иенээр торгодог. Харин Сингапурт 5000 долларын торгууль төлөх шийтгэл хүлээнэ. Өмнөд Солонгост ингэж дэггүйтвэл 40 ам.доллар, Бээжинд бол 70 ам.долларын торгууль төлдөг. Ингэсний хүчинд л Токио, Сингапур, Сөүл, Бээжингийн гудам гял цал байгаа юм.

За тэгээд цаашлуулаад яривал эхнэрээ зодож байгаа залуугийн бичлэг, гудамжинд хог хаясан дэгжин бүсгүйн зураг гэж ирээд яривал манай фэйсбүүкчид, жиргээчид цахим цагдаагийн үүргийг хангалттай гүйцэтгэдэг. Ийм шалтгаанаар гудманд хог хаяж, нулимдаг, хүч доройд гар хүрдэг, олны өмнө зохисгүй үйлдэл гаргадаг явдал эрс цөөрсөн шүү. Ганц манайд ч биш олон оронд фэйсбүүкийг цахим цагдаа болгон ашигласан жишээ өчнөөнөөрөө тоологддог. Товчхондоо фэйсбүүк, твиттер дэлхийн олон улс оронд цахим цагдаагийн үүргийг чадмаг гүйцэтгэж байна. Сошиал сүлжээг цахим цагдаа гэж тодотгохоос гадна ёс суртахууны манаач гэчихмээр санагддаг. Хүн төрөлхтнийг ёс суртахуунтай амьдруулахад гол үүрэг гүйцэтгэдэг гэдэг утгаар нь ингэж тодотгоход болохгүй юмгүй.

Фэйсбүүк, твиттерийн өөр нэг эерэг нөлөө нь сайн үйлсийн аянуудаас харагддаг. Саяхан гэхэд л 108 сунаж мөргөдөг хүмүүсийн группт хичээлийн шинэ жилийн эхний өдөр аав, ээжид нь цүнх авах мөнгө байхгүйгээс болж торонд дэвтрээ хийгээд гүйдэг жаалуудад туслах аян эхлүүлсэн байна лээ. Найзууддаа цүнхгүй гэдгээ мэдэгдэхгүйн тулд хамгийн түрүүнд ирчихээд дэвтэртэй тороо ширээн доогуураа нуудаг бяцхан хүүгийн тухай түүхийг бичсэн админ бүсгүйн постыг уншсан хэнд ч цүнхгүй хүүхдүүдэд туслах аянд нэгдэх санаа төрнө л дөө. Энэ группийнхэн байсхийгээд ийм аян өрнүүлж, хүрэх ёстой эздэд нь тус дэмээ хүргэж яваа харагддаг. Сайхан жишиг. Баянхонгорын шинэ начин амбаарт амьдарч байсан өрх толгойлсон залуу бүсгүйд гэр бэлэглэлээ, мөнгө, бичиг баримтаа гээчихээд сандарч явсан залууд алдсан зүйлийг нь олж өглөө гэсэн сайн үйлстнүүдийн тухай жиргээ, пост өчнөөн мянган ретвийт, шэйр, лайктай үзэгддэг. Харсан уншсан хэнд ч зөв амьдрахын, биедээ дэмтэй аж төрөхийн сайхныг мэдрүүлнэ гэдэг нийгэмдээ гэрэл түгээсэн эерэг нөлөө мөнөөсөө мөн. Ер нь хүн гэдэг бодгаль сайхан бүхэнд хөглөгддөг, бусдын сайн үйлсийг харч, мэдрэхийн хэрээр өөрийн мэдэлгүй тэр зүг рүү тэмүүлдэг мөн чанартай. Энэ мөн чанарыг нь өдөөж байгаа орчин бол яах аргагүй цахим орчин. Гэр хорооллын хүүхдүүдэд “Ид шидийн орон” бүтээж өгсөн Ч.Ганжавхлан гэхэд л сошиал сүлжээний ачаар олон хүний тус дэмийг авч санаагаа ажил болгосон. Хилийн чанадад суугаа монголчууд, монгол хүүхдүүдийг гэсэн сайхан сэтгэлтэй гадныхан хүртэл гар сунгаад байгаа нь фэйсбүүк, твиттерийн л нөлөө. Ч.Ганжавхлан шиг нийгэмдээ үлгэр үзүүлж, гэрэл бэлэглэсэн олон сайн үйлстэн цахим сүлжээнээс төрсөн.

Гэхдээ мэдээж ямар ч зүйл сайнтай муутай. Фэйсбүүк, твиттерт болгоомжлох зүйлс ч олон. Гэр бүлийн амьдралаа дэлгэж алхам бүрээ жиргэж, постолсноос болж охиноо хүний наймаачдад алдсан ээж, танихгүй нэгэнтэй чатаар танилцаж зургаа солилцсоноос болж хэцүү байдалд орсон охид, гоё нэртэй тоглоомын группт нэгдээд амиа хорлосон сурагчид гэж ирээд яривал сошиал сүлжээнээс болж хохирогсод өчнөөнөөрөө тоологддог. Сошиал сүлжээний хохирогчдыг анзаарахад өсвөр насныхан, сурагчид голдуу байдаг. Үүнийг нь олж харсан хөгжилтэй улс орнууд хүүхдүүдээ компьютер, гар утасны цаана нуугдсан гэмт хэрэгтнүүдээс аль хэдийнэ хамгаалаад эхэлсэн. Францын эрх баригчид 315 насны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, таблет, зэрэг интернэтэд холбогдож болох төхөөрөмж хэрэглэхийг хориглох тухай хууль батлаад удаж байна. Манайд ч хэрэгжүүлмээр жишиг. ЦЕГ-т цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулагдсан нь урагшаа алхаж байгаагийн нэг жишээ л дээ. Гэхдээ ганц тасаг гаргаад иргэдээ аюулаас сэргийлэхэд хэцүү. Францын шийдвэр гаргагчид шиг дээд түвшиндээ анхаарч, нийт олонд нөлөөлөхөөр шийдвэр гаргамаар санагддаг.

Сошиал сүлжээний өөр нэг сөрөг тал нь санхүүгийн залилан. Манайд гэхэд л хэн нэгний хаягийг хакердан танил талаас нь мөнгө зээлэх явдал байдаг л үзэгдэл болчихсон. Энэ аюулаас сэрэмжлэх тохиргоонуудын тухай хангалттай мэдээлэл бий. Наанадаж л сэрэмжлүүлгийн дагуу нүүр номондоо тохиргоо хийчихвэл мөнгө, санхүүгээрээ хохирохгүй байх боломж уг нь бий. ЦЕГын цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг тодорхой хэмжээнд ажилладаг ч энэ чигийн сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүчтэй хүргэж өгч чадахгүй байгаа тал анзаарагддаг. Цахим сүлжээний энэ сөрөг талтай фэйсбүүк, твиттерийн зүгээс ч анхаарал тавьж тэмцээл эхэлчихлээ. “Фэйсбүүк” гэхэд энэ оны эхээр цахим валютын бүх сурталчилгааг хаана гэж мэдэгдсэн. Энэ шийдвэрээ “Луйвар, залиланг бууруулах зорилготой хийж байгаа ажил. Биткойн тэргүүтэй цахим валютууд өнөөдөр маш эрэлттэй байгаа, үүнийг дагаад луйвар, залилангийн хэрэг ч өссөөр байна. Буруу аргаар бүтээгдэхүүнээ сурталчилдаг, баталгаагүй үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, хуулийн этгээдүүд ч энэ хоригт багтана” хэмээн тайлбарлаж байсан юм. Твиттерийн ажилчид байнга шахуу ISIS буюу террорист бүлгэмийнхний заналхийлэлд өртдөг гэсэн мэдээ хэвлэлээр хөвөрч байсан нь мөн л саяхны явдал. Террористуудын нээсэн твиттер хаягийг тэр дор нь устгадаг учраас ийм заналхийлэлд өртдөг юм билээ л дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ц.Баасансүрэн

611
Өмнөх

Мексик улсын конгрессын гишүүн Норма азусена родригезыг гэмт бүлэглэлийхэн хулгайлжээ

8-р сар 16, 2018
Дараах

Ч.Наранзаяагийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хурал хойшилжээ

8-р сар 17, 2018

Төстэй нийтлэлүүд

349363158_564676749157545_7792451563556157375_n
нийгэм, Онцлох,

С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөр
TTG
Онцлох, Эдийн засаг,

Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    өмнө 3 өдөр
  • Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    өмнө 2 долоо хоног
  • “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    өмнө 2 долоо хоног
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    өмнө 3 долоо хоног
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    өмнө 4 долоо хоног
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    өмнө 4 долоо хоног
  • “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    өмнө 1 сар
  • Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    өмнө 1 сар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт