Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох, Хот,

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ү.ОЮУНЗУЛ: ХҮҮХДИЙН ХООЛ ХҮНСНЭЭС АШИГ ОЛЖ БОЛОХГҮЙ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-68c2b477f9b047338a080d36

НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүн төлөөлөгчид хүүхдийн сургууль, цэцэрлэгийг хоол хүнсээр хангадаг “Өсвөр үе хүнс”, “Асгат”, “Багачууд хүнс”, “Хүнс хангамж” ОНӨААТҮГ байгууллагуудад ажиллалаа.

Эдгээр байгууллагууд нь нийслэлийн 9 дүүргийн цэцэрлэг, сургуулийн хүүхэд, багачуудыг эрүүл, чанартай хоол хүнсээр хангах зорилготой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх байгууллагын удирдлагууд болон Боловсролын ерөнхий газар, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа ярилцлаа.

“ӨЁВӨР ҮЕ ХҮНС” ОНӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ Г.МӨНХЗУЛ 

-Бид Баянзүрх дүүргийн 64 цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 35 цэцэрлэг, ерөнхий боловсролын 13 сургуультай манайх гэрээтэй ажиллаж байна. 33 албан хаагч, түгээлтийн зургаан авто машинаар дамжуулан ажлаа хийж байна. Тулгамдаж буй асуудлын тухайд манай офиссын барилга нурахад бэлэн болсон. 2010 онд л акт тавигдсан байдаг. Мөн цахим дэлгүүрээс сургууль, цэцэрлэгүүд хүнсээ авдаг болсноор бид дампуурахад ойрхон боллоо. Агуулахын тухайд хүнс хадгалах болон зориулалтын тоног төхөөрөмжтой болох шаардлага байна. Машин механизмаа ч мөн шинэчлэх, нэмэгдүүлэх шаардлага үүссэн. 2016 онд л нийслэлээс хоёр машин өгсөн. Түүнээс хойш дэмжлэг, туслалцаа алга.  

“АСГАТ” ОНӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ Х.НАРМӨНХ

-Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийг Цахим дэлгүүрээс худалдан авалтаа хий гэдэг шаардлага тавьж байгаагаас болж бидний борлуулалтын орлого буурсан. Гэтэл эдгээр хүнс хангамжийн газруудыг НИТХ-ын  тогтоолоор байгуулсан. Гэтэл цахим дэлгүүр гэх “өрсөлдөгч”-тэй болчихлоо. Ийм зөрүүтэй байдлаас болж хүүхэд хоолны хордлого болбол хаанаас, хэнийх нь нийлүүлж байгаа хүнснээс хордов, хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй болно. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас биднийг ийм хэмжээний орлого төвлөрүүлж ажилла гэсэн үүрэг өгдөг ч манай байгууллагатай харилцдаг 16 сургууль цахим дэлгүүрээс худалдан авалтаа хийгээд, манайхаас зөвхөн хуурай хүнсээ авдаг болсон. Бидний орлогын 70 хувийг мах, ногоо бүрдүүлдэг. Гэтэл бид нэг сургуульд найман хайрцаг жигнэмэг хүргэж өгөхийн тулд гурван ажилтан, машин техник, шатахуун, цаг заваа зориулж байна. Гэтэл хоол үйлдвэрлэл бол манай улсын хамгийн том гал тогоо. Энэ хоолоо зөв систем, зөв менежментээр явуулахгүй бол энэ дөрвөн байгууллагад цаг наргүй ажиллаж байгаа залуус ажлын байраа орхиход бэлэн байна.

“ХҮНС ХАНГАМЖ” ОНӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ Д.ИДЭРЗАЯА:

-Бидний асуудал ерөнхийдөө ижил. Манай байгууллагын тухайд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Түгээлтийн дөрвөн машинтай. 71 цэцэрлэг, зургаан сургуульд хүнс хангамж хийж байна. Гэтэл НӨАТ төлөгч болсноос хойш НӨАТ-ын 10 хувь, байгууллагын ашгаа нэмэхээр хүүхдийн хоолны зардал өсчихөөд байна. Үүн дээр нэмээд нийслэлд орлого төвлөрүүл гээд байгаа юм. Хүүхдийн хоол хүнс дээр мөнгө нэмж ашиг олно гэдэг дэлхийн жишиг байна уу. НӨАТ-аас болж бид дансаа хүртэл хаалгаж л байсан. Цахим дэлгүүрийн асуудлыг ч мөн хөндмөөр байна. Үнэхээр үйл ажиллагаа доголдох, борлуулалт муудах, үйл ажиллагааны зардал нэмэгдэх бэрхшээлтэй тулгарч байна. Хүүхдийн хүнс хангамжийн энэ дөрвөн газрыг стандартад нийцсэн агуулахтай болгоход та бүхэн анхаарч өгнө үү.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.МЯГМАР:

Аудитын байгууллагаас цэцэрлэг, сургуулиудыг Цахим дэлгүүрээс мах, хүнсээ авах шаардлагыг тавьдаг юм байна. Гэтэл өнөөдөр эдгээр дөрвөн хүнс хангамжийн байгууллагын стратеги, төлөвлөлтийг сонслоо. Эдгээр газруудаа цаашид аж ахуйн тооцоотоор явуулах гээд байна уу. НЗДТГ, Өмчийн харилцааны газар хоёр үүнд ямар байр суурьтай хандах юм бол. Яагаад үүнийг мэдэх шаардлгатай вэ гэхээр, хүүхдийн хоол хүнс бэлтгэн нийлүүлж байж аж ахуйн тооцоо эрхлэж ашиг олох гээд байгаа болон өмч рүү хөрөнгө төвлөрүүлэх гээд байгаа энэ процесс буруу байна. Хүүхдийн хоол, хүнсний хангамжийн бодлогыг тодорхойлдог мэргэжлийн хүмүүсийн санал, дүгнэлтийг зайлшгүй анхаарч сонсох ёстой. Махаа аюулгүй агуулахад хадгалж байна уу гэдгээ ярьж байж эдгээр 4 хүнс нийлүүлэгчээ хүүхдэд, боловсролын салбарт ээлтэй, эрүүл аюулгүй хүнс хадгалж, хүргэдэг байх юм тэр бодлогоо нийслэл гаргая.  

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.СЭМЖИДМАА: Хүүхдээр бизнес хийхгүй ээ. Эрх зүйн орчноо сайжруулах, Засгийн газрын түвшиндээ ямар асуудлаа яаж хүргэх вэ гэдгээ анхааръя. Цахим дэлгүүртэй холбоотой маш олон санал, гомдол, асуудлыг анхаарахгүй бол маш том алдаа гарна шүү. Цахим дэлгүүрийн агуулах сав, ямар бараа хаанаас, хэний зөвшөөрлөөр зарагдаж, нийлүүлэгдэж байгаатай танилцаж хянах л ёстой.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.АНУ-ҮЖИН: Хүүхдийн хоолноос ашиг олж орлого төвлөрүүлдэг гажуудлыг хаа хаанаа анхааръя. Эдгээр хоол хангамжийн газрууд НӨАТ төлөөд цаана нь үйл ажиллагааны зардлаа нөхөөд явах нь ямар хүндрэлтэй байгааг ойлгож байна. Тиймээс та бүхний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн дуу хоолойгоо хүргэхэд бэлэн байна.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.УНДАРМАА: Эдгээр 4 байгууллагаас саналыг нь авъя. Ирэх жилийн төсөвт юуг нь тусгах вэ гэдгийг анхааръя.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭН: Чанартай бүтээгдэхүүнийг чанарыг нь алдагдуулахгүйгээр хүүхдэд хүргэх нь чухал. Тоног төхөөрөмжийг нь сайжруулахад нэн тэргүүнд анхааръя.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

8
Өмнөх

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ШИНЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЗАМЫН ТРАССААР АЖИЛЛАЛАА

өмнө 2 сар
Дараах

НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

өмнө 2 сар

Төстэй нийтлэлүүд

large-68f09af7f9b047338a080e2f
Онцлох, Хот,

ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
large-68f07031f9b047338a080e2a
Онцлох, Хот,

БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ, НОРМТОЙ ХОЛБООТОЙ БАРИМТ БИЧГИЙН УДААШРАЛТЫГ ШИЙДЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар
  • БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ, НОРМТОЙ ХОЛБООТОЙ БАРИМТ БИЧГИЙН УДААШРАЛТЫГ ШИЙДЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ, НОРМТОЙ ХОЛБООТОЙ БАРИМТ БИЧГИЙН УДААШРАЛТЫГ ШИЙДЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар
  • А.БАЯР: 102 АППЛИКЭЙШНЭЭР ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД ТОРГУУЛИЙН 10-20 ХУВИЙГ УРАМШУУЛАЛ ХЭЛБЭРЭЭР БУЦААН ОЛГОНО

    А.БАЯР: 102 АППЛИКЭЙШНЭЭР ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД ТОРГУУЛИЙН 10-20 ХУВИЙГ УРАМШУУЛАЛ ХЭЛБЭРЭЭР БУЦААН ОЛГОНО

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН ЭЗЭМШИЛ ГАЗАРТ ТӨЛӨВЛӨЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР СОНСЛОО

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН ЭЗЭМШИЛ ГАЗАРТ ТӨЛӨВЛӨЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР СОНСЛОО

    өмнө 1 сар
  • НАРНЫ ГҮҮРНИЙ ДООГУУРХ ЗАМЫГ ХОЁР УРСГАЛТАЙ БОЛГОН ӨРГӨТГӨЖ МТС-ИЙН УУЛЗВАРААР БУЦАЖ ЭРГЭХ ШААРДЛАГАГҮЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

    НАРНЫ ГҮҮРНИЙ ДООГУУРХ ЗАМЫГ ХОЁР УРСГАЛТАЙ БОЛГОН ӨРГӨТГӨЖ МТС-ИЙН УУЛЗВАРААР БУЦАЖ ЭРГЭХ ШААРДЛАГАГҮЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

    өмнө 1 сар
  • 800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА

    800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА

    өмнө 1 сар
  • М.ҮНЭНБАТ: ГАЗРЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН САНТАЙ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛЬЧИЛСАН

    М.ҮНЭНБАТ: ГАЗРЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН САНТАЙ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛЬЧИЛСАН

    өмнө 1 сар
  • АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ, ОСЛЫН ДААТГАЛЫН ЦАХИМ СИСТЕМИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ САЙН ТУРШЛАГЫГ СУДАЛЛАА

    АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ, ОСЛЫН ДААТГАЛЫН ЦАХИМ СИСТЕМИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ САЙН ТУРШЛАГЫГ СУДАЛЛАА

    өмнө 1 сар
  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар
  • “ТОМЧУУДЫН МЭДЛЭГ-БАГАЧУУДЫН БАМБАЙ“ ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    “ТОМЧУУДЫН МЭДЛЭГ-БАГАЧУУДЫН БАМБАЙ“ ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт