Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан оюутны смарт картын захиалга энэ сарын 29-өөс есдүгээр сарын 4-ний өдөр хүртэл сургуулиудаар дамжуулан явагдах юм байна.
Цахим төлбөрийн карт ШИНЭЭР захиалах оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ:
- Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
- Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
- Картын төлбөр төлсөн баримт. /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3,600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана./
Цахим төлбөрийн карт ДАХИН захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:
- Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
- Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
- Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3,600+1,000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг УБСК-ийн Төрийн Банкны 105700523235 тоот дансанд тушаана./
Цахим төлбөрийн карт СУНГУУЛАХ оюутнуудын бүрдүүлэх материал:
- 2017-2018 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан, 2018-2019 оны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана.
- Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр 1,000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана./
- Сунгуулах картын мэдээлэл хүсэлт гаргасан оюутны мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд сунгалт хийгдэхгүй анхаарна уу.
Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой аж.