Өнгөрөгч бямба гарагт Хятадын Юнань хотоос 5 настай охин тоглоомын талбайд тоглож байх үедээ алга болжээ.
Эцэг эх нь яаралтай цагдаад мэдэгдэж Wechat сүлжээнд мэдээлснээр охиныг олон хүний эрэл хайгуулын тусламжтайгаар 9 цагийн дараа галт тэргэнд суух гэж байхад нь олсон байна. Охиныг олох үед үсийг нь хусаж, хувцсыг нь сольсон байжээ. Хятадад хүүхдийн хулгайн хэрэг маш их гардаг бөгөөд эрэгтэй хүүхэд $14.000, эмэгтэй хүүхэд $7000-оор зарагддаг гэсэн судалгаа байдаг ажээ.
www.Seen.mn